15. Мадонна
Поп Дива Мадонна: “Гэрлэлтээс өмнөх сексийг хэвийн үзэгдэл хэмээн үздэг бөгөөд тэр үед 17 настай байсан” хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.
14. Жессика Симпсон
Америкийн дуучин, жүжигчин, хөтлөгч тэрээр гэрлэх хүртлээ онгоноо хадгалсан бөгөөд нөхөр Nick Lasha-тэйгээ 22 настайдаа анх унтсан гэжээ.
13. Парис Хилтон
Үргэлж шуугиан тарьдаг одуудын нэг болох Парис Хилтон 17 настайдаа хойд ахтайгаа анх унтаж үзсэн байна.
12. Эвелин Бледанс
Оросын алдарт жүжигчин, тв хөтлөгч бүсгүй өөрийн анхны сексдээ харамсдаггүй бөгөөд гэрлэлтийн өмнө хүнтэй унтахыг хэвийн үзэгдэл хэмээн боддог гэжээ.
11. Анжелина Жоли
Холливудад ашиг орлогоороо тэргүүлэгч жүжигчдийн нэг болох Анжелина Жоли 14 настайдаа анх хүнтэй унтаж үзсэн бөгөөд ээж нь энэ тухай мэдээд тэднийг гэрлүүлсэн байна.
10. Иван Ургант
Оросын алдарт жүжигчин залуу Иван Ургант хуучин эхнэртэйгээ анх удаагаа унтаж үзсэн гэжээ.
9. Жонни Депп
Өнөө цагийн хамгийн царайлаг эрэгтэй жүжигчдийн нэг болох Жонни Депп анх 13 настайдаа хүнтэй унтаж үзсэн юм байна.
8. Шэрон Стоун
Америкийн үзэсгэлэнт жүжигчин бүсгүй хэзээ бас хэрхэн анх хүнтэй унтсанаа санахгүй байна. Харин машинд хийснээ л санаж байна гэжээ.
7. Тина Тернер
Тина Тернер анх 17 настайдаа хүнтэй унтаж үзсэн, аймшигтай их өвдсөн тухайгаа сүүлд алдар нэрд хүрсэн хойноо дурсан ярьсан байна.
6. Cher
Америкийн нэрт дуучин бүсгүй: “Би 14 настай байсан юм. Тэр үед найз охин маань банди нарыг үнсэх гоё тухай хэлж билээ. Би харин бүр цаашилж унтахыг хүссэн. Дараа нь хөршийн хөвгүүнтэйгээ секс хийж үзчихээд би түүнд ингээд л болоо юу?.. болсон бол яв!... гэж хэлсэн” хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр дурссан байна.
5. Анфиса Чехова
Оросын секс бэлгэ тэмдэг болсон жүжигчин, загвар өмсөгч бүсгүй хэлэхдээ: “Миний анхных үнэхээр муухай байсан. Би зүгээр л хэвтээд өөр юу ч мэдрээгүй” гэжээ.
4. Эштон Катчер
“Би хамгийн анх охинтой унтахдаа их ичсэн. Бараг 2 секүнд л үргэлжилсэн байх. Харин би хэдэн жилийн дараа түүнд өөрийгөө тийм доожоогүй биш гэдгээ батлахын тулд ахин унтсан” гэжээ.
3. Сиенна Миллер
Англи-Америкийн нэрт жүжигчин бүсгүй 16 настайдаа анх найз хөвгүүнтэйгээ унтсан гэжээ. Тэрээр ээжээсээ нууцаар найзыгаа гэртээ оруулж ирсэн тухайгаа сүүлд дурьдсан байна.
2. Бритни Спирс
2000-аад онд од болон гялалзаж явсан алдарт дуучин бүсгүй хамгийн анх 14 настайдаа найз эрэгтэйтээгээ унтсан хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр ярьжээ.
1. Адриана Лима
“Victoria`s Secret”-ийн хамгийн үзэсгэлэнтэй моделиудын нэг болох Адриана Лима гэрлэх хүртлээ охин насаа хадгалсаар ирсэн бөгөөд 27 настайдаа гурван жилийн турш болзсон сагсан бөмбөгийн тамирчин Marko Jarić-тэй анх унтжээ. Тэрээр: “Хэрвээ эр хүн үнэхээр хайртай л бол сонголтыг чинь хүндэлж хүлээх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол тэр чамд хэрэггүй” хэмээн ярьсан байна.