Дэлхийг гайхшруулсан дайчин ээж

Бидний зүгээс хүргэх гэж буй энэ түүх таныг итгэл алдсан байх үед чинь найдвар хайрлаж, аливааг хийх хүсэл эрмэлзлийг төрүүлэх болно. Хавай арлын Бэттани Гамильтоны амьдрал дэлхий нийтийг хэрхэн гайхшруулсныг танд сонирхуулж байна.
Дэлхийг гайхшруулсан дайчин ээж


2003 онд буюу 13 настай байхад нь түүн рүү аварга загас дайрсан байна. Тэрээр амьд гарч чадсан ч зүүн гаргүй болжээ.



Амьд гарсандаа баярлах хэдий ч, Бэт сэтгэлээр нэлээд унажээ.



Хэдийгээр нэг гартай үлдсэн ч, тэрээр эдгэмэгцээ дахин серфингээр хичээллэж, 3 жилийн дараа "Олон улсын тэмцээнд" амжилт байгуулсан байна.



2007 оноос хойш Бэт мэргэжлийн серфингийн спортоор хичээллэжээ.



Мөн түүнчлэн “Зоригтой серфингчин” хэмээх кино хүртэл түүний амьдралаас сэдэвлэн хийжээ. Тус бүтээл 2011 онд худалдаанд гарч тухайн үедээ хамгийн их борлуулалттай киногоор шалгарсан байна.



Түүний нөхрийг Адам Дрикс гэдэг бөгөөд жилийн өмнө тэд хүүхэдтэй болжээ.



Жирэмсэн болсныхоо дараа ч, Бэт серфингээ орхиогүй бөгөөд төрөх хүртлээ спортоороо хичээллэжээ. Жирэмсэн байхдаа тэр өдөрт 5 цаг бэлтгэл хийж байсан байна.



Түүний хүү Тобиас хөлд орохоосоо өмнө л ээжийнхээ хамт серфингийн самбар дээр гарсан байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()