Түүхэн дэх хамгийн "үнэтэй" салалтууд

Холливудын кинонд хосууд хичнээн салсан ч гэлээ эцэст нь нийлж аз жаргалтайгаар он удаан жилийг хамтдаа туулдаг билээ. Гэхдээ бодит байдал дээр тийм байдаггүй бололтой. Ингээд түүхэн дэх хамгийн үнэтэй салалтуудаас сонирхоцгооё.
Түүхэн дэх хамгийн "үнэтэй" салалтууд


25. Харрисон Форд болон Мелиса Мэтисон – 85 сая доллар
2004 онд Холливудын од Харрисон Форд эхнэр Мелиса Мэтисоноос салахдаа 85 сая долларыг зарцуулж байсан байна.



24. Мадонна болон Гай Ричи - 92 сая доллар
Поп од Мадонна нөхрөөсөө салахын тулд их хэмжээний мөнгийг зарцуулсан ажээ.



23. Жон болон Беверли Чарман - 95 сая доллар
Жон болон Беверли нар 1969 онд сургуульд байхдаа танилцсан байна. 1976 онд тэд гэрлэсэн бөгөөд тухайн үедээ хангалттай хуримтлалтай байгаагүй ажээ. 2003 онд Чарманыг “даатгалын хаан” хэмээн нэрлэж байсан бөгөөд эхнэрээсээ салахдаа 7 сая долларыг санал болгосон ч хангалтгүй хэмээсэн ажээ. Эцэст нь тэрээр 95 сая долларыг өгч байж салсан байна.



22. Стивен Спилберг болон Эми Ирвинг -100 сая доллар
Хосууд 1985 онд гэрлэж, 4 жилийн дараа салсан ажээ. Спилберг Ирвингт 100 сая долларыг өгсөн байна.



21. Тайгер Вудс болон Элин Нордегрен – 100 сая доллар
Анх Элиныг 750 сая доллар авч салсан гэж байсан ч энэ тоо худал байсан байна. Тайгер түүний араар тавьснаас болж Элин салахаар шийдсэн бөгөөд 100 сая долларын нөхөн төлбөрийг авсан ажээ.



20. Грег Норман болон Лора Андрэсси – 103 сая доллар
Гольфийн тамирчин, бизнесмэн залуу Грегийн хувьд онгоцны үйлчлэгч Лорагаас салахын тулд 103 сая долларыг зарцуулсан байна.



19. Гарт Брукс болон Сэнди Маль – 125 сая доллар
Брукс болон Маль нар  дөнгөж хөгжимчин болох гараагаа эхлүүлж байхдаа танилцаж байсан байна. Хосууд 13 жилийн турш хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд Гарт баяжиж, олны танил болжээ. Ингээд тэрээр эхнэртээ 125 сая долларыг өгч салсан байна.



18. Фрэнк болон Жейми Маккурт – 130 сая доллар
Фрэнк болон Жейми Маккурт нар Лос-Анжелост 2004 онд нүүн ирж, аз жаргалтай амьдарч, “Dodgers” багийн хамтран эзэмшигч байсныхаа ачаар 4 байрыг 74 сая доллараар худалдан авч, 12 сая долларыг усан санд зарцуулж, 10 мянган долларыг сард үсчинд зориулах зэргээр мөнгөө "цацаж" байжээ. Эцэст нь хосууд салж, Жейми 130 сая доллартай үлдсэн юм.



17. Нил Даймонд болон Марша Мерфи – 150 сая доллар
Маршатай танилцаж байх үедээ Нил эхнэртэй байсан байна. 1994 онд тэд салсан бөгөөд 150 сая доллар зарцуулжээ.



16. Саматур Ли Кин-Кан болон Флоренс Цанг Чиу-винг – 157 сая доллар
Саматур Ли Кин-Кан нь Хонконгийн тэргүүн баячуудын нэг юм. Эхнэр нь үр хөндүүлэхээс татгалзсан учир тэрээр эхнэрээсээ салсан байна.  Салахдаа төлсөн нөхөн төлбөр нь Азийн баячуулын рекордыг эвдэж байжээ.



15. Борис Березовский болон Галина Бешарова – 160 сая доллар
Борис ажил хөдөлмөрийнхөө гарааг багшаас эхлэж байсан бөгөөд сард 70 долларын л цалинтай ажиллаж байсан байна. Хожим нь тэрээр Орос даяар алдартай томоохон бизнесмэн болсон бөгөөд 1991 онд Галинатай гэрлэж, 2010 онд салахдаа Галина 160 сая доллартай болж хоцорчээ.



14. Майкл Жордан болон Хуанита Жордан – 168 сая доллар
Майкл 17 жил хамтран амьдарсан эхнэр Хуанитигаасаа салахдаа 168 сая доллар, хүүхдүүддээ Чикагод байр авч өгсөн байна.



13. Майкл болон Майя Польски – 184 сая доллар
Майкл болон Майя нар АНУ-д нүүж ирэхдээ ердөө л 500 доллартай байсан ч зүрхэндээ хайраар дүүрэн байжээ. 31 жилийн дараа Майя Invenenergy LLC-ийн үүсгэн байгуулагч Майклаас салж, 184 сая доллартайгаар шүүхийн тэнхимийг орхин гаржээ.



12. Чарльз Фипке болон Марлен Фипке — 200 сая доллар
Чарльз Фипке хамгийн анх Канадын хойд зүгт алмаз олж байсан хэдий ч энэ нь түүний хуучин эхнэр Марлены сэтгэлийг төдийлөн хөдөлгөөгүй байна. Тэрээр салах өргөдөл өгч Чарльзийн компанийн хөрөнгийн 20%-ийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ нь 123 сая доллар болж, бусад жижиг зүйлс багтсанаар нийт 200 сая доллар болжээ.



11. Роман болон Ирина Абрамовичи — 300 сая доллар
Ирина Маландина Оросын баячуудын нэг болох Роман Абрамовичаас салах өргөдөлөө өгсөн бөгөөд салалтын шалтгаан нь Романы Иринагаас гадна өөр эмэгтэйтэй холбоотой байсан явдал гэнэ. Ингээд Маландина шүүхийн тэнхимээс 300 сая доллартай гарсан байна.



10. Роберт Жонсон болон Шейла Крамп — 400 сая доллар
BET компанийг тэд хамтран байгуулсан бөгөөд 1969-2002 оны хооронд аз жаргалтай сайхан амьдарч байсан байна. Роберт африк-америк үндэстний анхны тэрбумтан болсон бөгөөд гэрлэлтээ цуцалсны дараа Шейла 400 сая долларын эзэн болжээ.



9. Мел болон Робин Мур Гибсон — 425 сая доллар
Робин Мур 1980 онд Мел Гибсонтай гэрлэж байсан бөгөөд тухайн үед Мел төдийлөн хөрөнгөтэй байгаагүй байна. Харин 26 жилийн дараа тэд салж, Мур 425 сая доллартай салсан байна. Энэ нь Холливудын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй салалт болжээ.



8. Крэйг болон Венди Макко — 460 сая доллар
Хосууд Стэнфордын их сургуульд танилцсан бөгөөд 1974 онд гэрлэжээ. 21 жилийн дараа тэд салж Венди амьдралын хэв маягаа өөрчлөхгүйн тулд сард 200 мянган долларыг Крэйгээс авахаар болсон байна.



7. Стив Винн болон Илэйн Паскаль — 740 сая доллар
“Wynn Records”-ын тэргүүн Стив Винн 1963 онд Илэйнтэй гэрлэсэн байна. Тэд 1986 онд салж, 1991 онд дахин гэрлэсэн ч 2010 онд дахин салцгаасан байсан. Илэйн 740 сая долларын үнэд хүрэх хувьцааг эзэмшжээ.



6. Аднан болон Сорайя Хашогги — 874 сая доллар
Саудын бизнесмэн Олон улсад зэвсэг борлуулах болсноор их хэмжээний хөрөнгөтэй болжээ. Дараа нь тэрээр Швейцарьт Triad хэмээх компанийг бүртгүүлсэн бөгөөд энэхүү компани банк, зочид буудал болон дэлхий даяар үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг байсан байна. Тэрээр 1961 онд Сорайятай гэрлэсэн хэдий 1982 онд тэд салж, 874 сая доллар Сарайяны хөрөнгө болжээ.



5. Берни Экклстоун болон Славика Экклстоун — 1-1,2 тэрбум доллар
23 жил хамтран амьдрах хугацаандаа хосууд 2 хүүхдийн аав, ээж болсон бөгөөд 2009 онд салсан байна. Британийн магнат, “Formula One Group”-ийн эзний хувьд салалт нь 1-1.2 тэрбум долларын үнэд хүрсэн ажээ.



4. Руперт Мёрдок болон Анна Мария Торв — 1,7 тэрбум доллар
1998 онд гэрлэж, 3 хүүхдийн эцэг эх болсон хосууд 32 жилийн дараа салахаар шийдсэн байна. Торв 2.5 тэрум доллартай үлдсэн ажээ.



3. Руперт Мёрдок болон Венди Денг — 1,8 тэрбум доллар
Мёрдок эхнээрээсээ салаад 17 хоногийн дараа Денгтэй гэрлэж байсан байна. 14 жилийн дараа тэрээр дахин эхнэрээсээ салжээ. 82 настай Мёрдок болон 44 настай Денг нар хоорондын үл ойлголцлоос болоод ийнхүү салсан байна.



2. Алек болон Жослин Вильденштейн — 2,5 тэрбум доллар
Та Алек Вильденштейний талаар сонсоогүй байж болох ч гоо сайхны олон мэс засал хийлгэж, мууран төрхтэй болсон эхнэр Жослиных нь талаар нэлээд сонсож байсан биз. 1997 онд тэд салсан бөгөөд Жослин бэлнээр 2.5 тэрбум доллар авч, сүүлийн 13 жил сар бүр 100 сая доллар авахаар болсон байна.



1. Дмитрий Рыболовлев болон Елена Рыболовлева — 4,5 тэрбум доллар
Өнгөрсөн жил Швейцарийн шүүхийн шийдвэрээр Оросын баячуудын нэг, Европын AS Monaco хөл бөмбөгийн клубын эзэн тэрээр эхнэрээсээ салахдаа 4.5 тэрбум доллар өгөх ёстой болжээ. Елена нөхрийнхөө 12.8 тэрбум доллар хөрөнгийн 6 тэрбум долларыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн учраас 4.5 тэрбум доллар авч салсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()