Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ойрхи Дорнодын мөргөлдөөний бүсэд өөрийн биеэр олонтаа очиж байсан тэрээр исламын улсын хэт даврагсад бэлгийн хүчирхийллийг "зэвсэг" болгон ашиглаж байгааг онцолсон байна. Тэд охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь зайлшгүй хийх ёстой зүйл мэтээр номлож, бага насны охидыг олноор нь хорьж тарчлаан зовоож байгааг өөрийн нүдээр харснаа Жоли ярьжээ.
Анжелина Жоли:
"Лалын шашинт орнуудад 7 нас ч хүрээгүй бяцхан охид хүчирхийллийн бай болж байна. Би 10 жилийн турш маш олон орноор аялаж, ихийг үзсэн. Энэ хугацаанд би сэтгэл шимшрүүлэм маш олон зүйлс харлаа. Тэдгээр бяцхан охид, эмэгтэйчүүдэд ямар ч үгээ хэлэх эрхгүй аж төрж байна. Би одоог хүртэл мартдаггүй нэгэн дурсамж бол: Дөнгөж 7 эсвэл 8 настай гэмээр бяцхан охин байшингийн буланд зогсоод уйлж байхыг харсан. Тэрээр маш олон хүмүүст ээлж дарааллуулан хүчиндүүлсэн болохыг би мэдсэн даруйдаа түүнд хүрч чадаагүй, бас амнаас минь нэг ч үг гараагүй. Би зүгээр л шоконд орсон.
Харин саяхан би Иракт очиход, 13 настай нэгэн охин өөрийн үеийнхээ маш олон хүүхдүүдтэй жижигхэн өрөөнд аж төрдөг болохыг харсан юм. Бохир гудсан дээр цаг минут тутам танихгүй хүмүүст хүчирхийлүүлж, дараа нь бусад охидын хамт нэг эгнээнд жагсаад хэн нь хэдэн доллараар зарагдахыг хардаг хэмээн надад ярьсан. Тэд хүүхдүүд болохоос 40 эсвэл 50 доллараар үнэлэгдэх бараа биш.
Бидний ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол юу БОЛОХГҮЙ байгааг ойлгох явдал. Бэлгийн дарамт, хүчирхийлэл, үзэн ядалт болон ялгаварлан гадуурхалт хаа сайгүй байна. Дэлхийн хамгийн аймшигт террорист үйлдэл бол бидний хүүхдүүд шиг бяцхан охидыг хүчирхийлэх явдал. Тэдгээр охид яг л над шиг, миний охин шиг... Тэд бусад эмэгтэйчүүдээс огтхон ч ялгаагүй"
Жоли өөрийн биеэр харж мэдэрсэн учраас тэдний дуу хоолойг дэлхий нийтэд хүргэхийн тулд өнгөрсөн жилээс хойш энэ асуудлаар олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэрээр түрүү жил Их Британийн Гадаад хэргийн сайдтай хамт дүрвэгсдийн баазуудад очиж, дайны хохирогчидтой цуврал уулзалт хийсний дараа 100 гаруй улс оролцсон олон улсын хурал зохион байгуулж байжээ.
Анжелина Жолигийн сайн дурын үйл ажиллагааны үеийн зургууд: