Монгол улс дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсын жагсаалтанд оржээ

2015-09-13, 02:40
25,101
Ямар ч улсад байлаа гэсэн ажилгүй бол, дээрээс нь амьдрах өртөг ихтэй бол амь зуух аргагүй болох нь ойлгомжтой. Дэлхийн улсуудаас ядуурал, ажилгүйдэл, инфляцийн түвшингээрээ тэргүүлдэг 18 орныг танилцуулсныг бид та бүхэндээ ямар ч, нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна. Монгол улс маань харин хэдэд жагссан бол?
Монгол улс дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсын жагсаалтанд оржээ


18. Тунис
Ядуурлын индекс: 20.1
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 4.9%
Ажилгүйдэл: 15.2%
Тунис улсын засгийн газрын буруу шийдлүүдээс үүдсэн бизнес, хөрөнгө оруулалтын алдагдал нь санхүүгийн эдийн засгийн өндөр эрсдлийг авчиржээ.



17. Ямайка
Ядуурлын индекс: 20.7%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 7.1%
Ажилгүйдэл: 13.6%
Ямайка улсын аялал жуулчлал, үйлчилгээний салбараас эдийн засгийн өсөлт бууралт нь шууд нөлөөтэй байдаг. Гэмт хэрэг болон ажилгүйдлийн хэмжээ ихэссэнээс эдийн засгийн хямралд өртөөд буй улс юм. Эрх баригчид өргүй болох, эсвэл хуулиа чангатгаж гэмт хэргийн гаралтыг бууруулах гэсэн 2 аргаар асуудлаа шийдвэрлэж болно гэж үзжээ.



16. Хорват
Ядуурлын индекс: 20.8%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 0.2%
Ажилгүйдэл: 21%
Хэдийгээр Югославын холбооны чинээлэг улс ч гэлээ 2008 оны санхүүгийн хямралд бараг бүхэлдээ өртөж, ядуурал ажилгүйдлийн уналтанд эрчимтэй орсон байна.



15. Украйн
Ядуурлын индекс: 20.9%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 12.1%
Ажилгүйдэл: 8.8%
Крымийн асуудлаас болж эмх замбараагүй явдал олноор гарсаныг та санаж байгаа байх.



14. Монгол
Ядуурлын индекс: 21.7%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 12.9%
Ажилгүйдэл: 8.8%
Монголын экспортын гадаад эргэлт тодорхойгүй болж, инфляци өсөн, засгийн газрын санхүүгийн буруу бодлогын улмаас ойрын хугацаанд эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлд ороход тун ойрхон байна.



13. Египет
Ядуурлын индекс: 23.5%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 10.1%
Ажилгүйдэл: 13.4%
Египетийн эдийн засгийн байдал ерөнхийдөө 2011 оноос хойш тогтворгүй байсаар байна. Аялал жуулчлалын салбар зогсонги болж, экспортын эргэлт хязгаарлагдсанаас ард түмний ахуй амьдрал маш тарчиг болжээ.



12. Испани
Ядуурлын индекс: 24.1%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 0.2%
Ажилгүйдэл: 24.3%
Дэлхий нийтийг хамарсан санхүүгийг хямралд өртсөн ч эргээд сэргэж байгаа улсуудын нэг. Гэхдээ л инфляцийн уналтаар жагсаалтын дээгүүрт орж байна.



11. Грек
Ядуурлын индекс: 25.5%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 1.3%
Ажилгүйдэл: 26.8%
Грекийн эдийн засгийн уналтаас болоод гадны хөрөнгө оруулагчид гэрээгээ цуцлахад хүрч байна.



10. Иран
Ядуурлын индекс: 26.1%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 15.8%
Ажилгүйдэл: 10.3%
Иран хэзээд дэлхийн хамгийн халуун цэг байсаар ирсэн. Энэ байдлаасаа хэзээ ч гарахгүй нь бололтой. Гэхдээ тус улсын залуу боловсон хүчнүүд зах зээлийг хямралын шуурганаас холдуулж дөнгөнө хэмээн итгэж байгаа ажээ.



9. Серби
Ядуурлын индекс: 27.8%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 1.7%
Ажилгүйдэл: 26.1%



8. Македон
Ядуурлын индекс: 27.9%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 0.1%
Ажилгүйдэл: 28%
Македон улс тусгаар тогтнолынхо төлөө хүчтэй тэмцэл өрнүүлсээр ирсэн боловч гадаад хөрөнгө оруулагчидтайгаа тааруухан “харьцаатай” байгаа бололтой.



7. Өмнөд Африк
Ядуурлын индекс: 31.1%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 6.1%
Ажилгүйдэл: 25%
Өмнөд Африкт ч мөн адил ядуурал ажилгүйдэл өдөр ирэх бүр газар авсаар байна.



6. Лесото
Ядуурлын индекс: 32%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 3.9%
Ажилгүйдэл: 28.1%
Энэ улсын эдийн засгийн гол түшиц нь хөдөө аж ахуй, гар урлал байдаг. Мөн сүүлийн жилүүдэд алмазны уурхайгаараа дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Гэсэн хэдий ч ядуурал болон инфляци буураагүй хэвээр л байх ажээ.



5. Иемэн
Ядуурлын индекс: 35.2%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 8.2%
Ажилгүйдэл: 27%
Ядуурлаас гадна усны нөөцийн хомсдол, өлсгөлөнд нэрвэгдсэн олон хүн байдаг нь гол асуудал болж байна.



4. Аргентин
Ядуурлын индекс: 44.1%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 36.4%
Ажилгүйдэл: 7.7%
Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч байгаагийн зэрэгцээ хар тамхи наймаатай холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл олноор гарч, улс орны байдал бүхэлдээ хар бараан байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлжээ.



3. Жибути
Ядуурлын индекс: 62.9%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 2.9%
Ажилгүйдэл: 60%
Энэхүү улсын эдийн засаг гадны тусламжаас хамаардаг гэж болно. Тэгэхээр нөхцөл байдал ямар байгаа нь ойлгомжтой.



2. Сири
Ядуурлын индекс: 67.8%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 34.8%
Ажилгүйдэл: 33%
Олон улсын хориг арга хэмжээ нэмэгдэж, дотоодын хэрэглээ болон үйлдвэрлэл илт буурсан байна. Үүний зэрэгцээ дүрвэгсэд өдөр ирэх бүр олширсоор байна.



1. Венесуэл
Ядуурлын индекс: 70%
Инфляци буюу хэрэглээний үнийн индекс: 62.2%
Ажилгүйдэл: 7.8%
Венесуэл улс өдрөөс өдөрт улам л дордож байна. Газрын тосны ханш буурч байгаа нь инфляцийн уналтыг хяналтаас гаргаж, эдийн засгийн огцом уналтад оруулжээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()