Улс үндэстнүүдийн хамгийн этгээд 10 хоол

2015-09-14, 19:43
32,693
Бид өмнө нь та бүхэндээ орон орны хамгийн жихүүдэс хүргэм хоолнуудыг танилцуулж байсан. Харин энэ удаад тухайн улс үндэстнүүдэд хамгийн шилдэг, амттай хоолнуудын тоонд ордог ч, гадныханд этгээд хачирхалтай санагддаг зоогуудыг танилцуулахаар шийдлээ.
Улс үндэстнүүдийн хамгийн этгээд 10 хоол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Туна загасны нүд
Энэ хоол Япон оронд байдаг бөгөөд тухайн улсын ард иргэдийнх нь хамгийн дуртай амттануудын нэг юм байна.



2. Цусан шөл

Лаос улсад алдартай хоол.



3. Гахайн тархи
Азийн зарим орнуудын супермаркетуудад гахайн тархийг лаазлаж зардаг байна.



4. Бухын засаа
Хятадын өмнө зүгт бухын засаа нэлээд алдартай бөгөөд дэлгүүрүүдэд нь бусад махны хажууд чөлөөтэй, элбэг худалдаалагддаг байна.



5. Сарьсан багваахай
Чанасан сарьсан багваахай нь Азид нэлээд алдартай ажээ. Тийм ч хямд үнэтэй хоол биш бөгөөд амттангийн тоонд ордог байна.



6. Балют
Энэ бол чанасан нугасны өндөг бөгөөд аль хэдийн дэгдээхий болохдоо бэлэн болсон үед нь чанадаг байна, Камбожи.



7. Хонины чанасан толгой
Иран, Ирак, Казакстан болон Монголд хонины чанасан толгойг идэх дуртай ажээ.



8. Цахлайтай далайн хав
Гриландаас Чукотск хүртэлх хотын иргэд энэ төрлийн хоолыг баяр ёслолын үеэр хийж  иддэг байна. Толгойгүй далайн хав аваад гэдсэнд нь цахлай хийж, 7 сарын турш хөлдөөнө. Харин дараа нь цахлайг гаргаж ирэн идэх бөгөөд энэ нь халуун ногоотой бяслаг мэт амттай байдаг гэнэ.



9. Дарсан доторх хулгана
 Төрөөд 3 хоносон гөлчгийг будааны дарсан дотор хийж, жилийн турш дардаг байна. Солонгосын зарим нэг орнуудад энэ төрлийн дарс нь анагаах увидастайд тооцогддог ажээ.



10. Аварга загасны хөгцөрсөн мах
"Хакарл" - энэ нь хөгзөрсөн аварга загасны мах юм. Харагдах байдал нь жижиглэн хэрчсэн бяслаг мэт бөгөөд шар айрагны даруулга болгон хэрэглэдэг байна. Исландын хувьд баярын ширээнд зайлшгүй байх зоогийн нэг ажээ. Хөгцөрсөн аварга загасны мах идэх нь хүч чадлын билэгдэл болдог байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()