Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Анна Винтур Англи гаралтай бөгөөд 20 настайдаа Нью-Йорк хотод шилжин ирж 1988 онд “Vogue” сэтгүүлийн загвар зохион бүтээгч болсон байна. Тухайн үед тэдний өрсөлдөгч компани болох “Elle” эрчээ авч байсан нь түүний амжилтын галыг асаах оч болж байлаа.
2. Түүний удирдлаган дор “Vogue” сэтгүүл Америкын шилдэг загварын сэтгүүлүүдийн нэг болж чаджээ.
3. Тэрээр одоогийн байдлаар 3000 гаруй загварын шоуг гардан зохион байгуулсан ажээ. Түүний хувцасны жилийн төсөв нь 200.000 доллар байдаг нь арай хэтэрсэн хэрэг хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байв.
4. Загварын шоунуудын үеэр Lupita Nyong’o, Naomi Watts зэрэг алдартай одуудтай хамт эхний эгнээнд суудаг байна.
5. Сайн найз домогт Оскар де ла Рента-ийн хамт.
6. “Прадагаар гоёсон чөтгөр” киног санаж байна уу? Энэ киног Анна-с сэдэвлэсэн гэхэд хилсдэхгүй л болов уу. Түүний ажилчид даргадаа “Цөмийн бөмбөг Винтур ” гэсэн хоч өгсөн гээд боддоо.
7. Тэрээр 15 настайгаасаа хойш “Боб” үсний засалттай байсан бөгөөд түүний энэ богино үс, Шанелийн хар шил хоёр брэнд төрх нь болсон юм.
8. Хэдийгээр Анна байнга хурц тод өнгийн хувцас өмсдөг ч, Маноло Бланк-н биений өнгөтэй сандал түүний сонголтоос хэзээ ч гарч байгаагүй юм.
9. Conde Nast дахь ажлын өрөөндөө.
10. Дэлхийн худалдааны цамхагт байрлах "Vogue" сэтгүүлийн шинэ оффис буюу Анна-ийн өрөө.
11. Анна анхны нөхөр Дэвид Шефирээсээ 1999 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүү охин хоёртой юм байна. Түүний охин Бей Шефир ихэнхидээ ээжтэйгээ хамт “Улаан хивсний ёслол”-д оролцдог гэнэ.
12. Түүний хүү Чарли Шефир "Колумбийн их сургууль"-ийн оюутан бөгөөд Нью-Йоркийн Лонг Айланд дахь ээжийнхээ эдлэнд хуримаа хийжээ.
13. Түүний хүүгийн хуриманд загварын акулууд гэгддэг Оскар де ла Рента, Прабал Гурунг нар уригджээ.
14. Охин Бей Шефир хэлэхдээ: “Ээж Зул сарын баяр болохын өмнөх орой хэтэрхий замбараагүй байна гэсэн шалтгаанаар гацуур модоо гаргаад хаясан” гэжээ.
15. Анна Винтур Техасын нэрт бизнесмэн Шелби Бриантай амьдраад 15 жил болж байгаа ч тэд хааяа л нэг хамт явж харагддаг байна.
16. Тэрээр 1899 онд баригдсан 4 давхар тансаг байшинд амьдардаг.
17. Түүний хөршүүд “Ийм хосгүй сайхан эмэгтэйтэй хөрш байдагтаа баярлаж явдаг” гэжээ
18. Анна зөвхөн загварын ертөнцөөс гадна спортын хорхойтон бөгөөд тэр дундаа теннисний тэмцээнүүдийг алгасалгүй үздэг байна. Зураг дээр тэрээр “Wimbledon” тэмцээний нээлтийн үеэр иржээ.
19. Анна үслэг эдлэлд маш дуртай бөгөөд энэ нь амьтныг хамгаалах “ПЕТА” нийгэмлэгийнхний эсэргүүцлийг байнга төрүүлдэг ажээ. 2005 онд түүнийг Парист байх үеэр “ПЕТА”-н сурвалжлагч Анна-н нүүр лүү бялуу шидсэн байна.
20. Анна Винтур нэлээд эртнээс “загварийн чиг хандлагыг тодорхойлогч” гэгдэх болж, олон жилийн турш хувцас загварын нүүр царай болж явжээ. Тэр ч байтугай АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн хоёр дахь сонгуулийн дараа элчин сайдын тушаалд томилогдон, хэсэг хугацаанд ажиллаж байжээ.