9-р сарын 11-ний халдлагаас хачирхалтай байдлаар амьд үлдсэн хүмүүсийн түүх

2015-09-11, 21:00
24,603
Өнөөдөр бол жирийн нэгэн баасан гараг. Магадгүй та 9 дүгээр сарын өглөөний жаварт хацраа жиндүүлж, хүрмэн дотроо халууцсаар ажлын цаг эхлэхээс урьтаж албан газрынхаа хаалгыг татахаар яарч явахдаа тээр жилийн энэ өглөө Нью-Иоркт хэдэн градусын халуун байсныг төсөөлөх ч үгүй явсан биз ээ.
9-р сарын 11-ний халдлагаас хачирхалтай байдлаар амьд үлдсэн хүмүүсийн түүх


1. Гэвч санаанд үлдэж хоцортол гүн мэдрэмжийг төрүүлсэн олон үйл явдал он цагийн давтамжинд сэрэхэд энэ амьдрал тийм ч энгийн биш мэт. 2001 оны 9-р сарын 11-ний Мягмар гарагийн өглөө Улаанбаатараас хагас өдрийн цагийн зөрүүтэй Нью-Иоркийн тэнгэр цэлмэг байжээ.



2. Цагийн зүү 08.45 цагийг заана. Хормын дараа цэнхэр тэнгэрийн өнгө хэрхэн хувирахыг гудамжинд холхилдсон олон дүйнгэтүүлсэн нүргээнт чимээнд цочих хүртлээ гадарлаа ч үгүй биз ээ.



3. “Бойнг-767” онгоц 110 давхар “Дэлхийн худалдааны төв”-ийн хойд цамхагийн 80 давхрыг мөргөж дэлбэрлээ.



4. Үүнээс хойш 18 минутын дараа 51 зорчигч бүхий “Бойнг-767” маркийн 2 дахь онгоц нөгөө цамхагийн 60  давхрыг мөргөж дэлбэрэв.



5. Нийт дөрвөн онгоц тус бүрд 4-өөс 5 алан хядагч зэвсэглэн орж, үйл ажиллагаагаа явуулжээ.



6. Нью-Йорк хотын тэнгэрт манан бүрхэж, хүн бүрийн сэтгэлд айдас түгшүүрийн хар үүл хурсан байлаа.



7. Халдлагын үед эрх чөлөөний хөшөө тэр чигтээ утаат манан дунд аймшигтай харагдаж байна.



8. Ихэр цамхагийг нурах үед гудамжнаас харж буй хүмүүс.



9. Тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч байсан Жорж Буш халдлага болох үед сургуулийн хүүхдүүдэд ном уншиж өгч байжээ.



10. Сайн ажиглавал хүмүүс амьд үлдэхийн тулд цонхноос хэрхэн дүүжлэгдсэнийг харж болно.


11. Байшингаас үсэрч буй залуугийн зураг цахим ертөнцөөр олон сая хүмүүсийн сэтгэлийн утсыг хөнджээ.


Уг халдлагын үеэр хачирхалтай байдлаар амьд үлдсэн хүмүүсийн түүх:

12. Аймшигт 9 дүгээр сарын 11-ний халдлагын үеэр нэгэн том компаний захирал амьд үлдэж чаджээ. Тэр анх удаагаа хүүгээ цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгч байгаад ажилдаа очиж амжаагүй юм байна.



13. Өөр нэг залуу ажлынхандаа “донатс” (нарийн боов) авахаар гарсан байна. Энэ удаа түүний дэлгүүр явах ээлж байжээ.



14. Нэгэн бүсгүй сэрүүлэг нь цагтаа дугараагүйгээс ажлаасаа хоцорсон байна. Харин хэн нэгэн Нью Жерсигийн зам дээр түгжрэлд орсон байж...Бас өөр хэн нэгэн автобуснаасаа хоцорч...



15. Нэг эмэгтэй хувцсан дээрээ кофе дусааснаас болж хувцсаа солихоор ажлаасаа гарч... Зарим нэгний машин нь эвдэрч эсвэл утасны дуудлаганд хариу өгөх гээд гэрлүүгээ эргэж орж... Өөр зарим нэг нь ажилдаа яарсан боловч такси олдоогүй байж...



16. Хамгийн гайхалтай нэгэн тохиолдол нь нэг залуу шинэ гутал өмсөөд ажилдаа гарсан боловч замд гутал нь хөлийг нь холгожээ. Тэр шархны лент авах гээд холгүйхэн эмийн сан руу явсан байв. Тийм болоод л тэр өнөөдөр амьд байна.



2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр авсан аймшигт гэрэл зургууд:







































Харин одоо би түгжрэлд зогсох үедээ, эсвэл лифтэнд амжаагүй үедээ, эсвэл утасны дуудлаганд хариу өгөх гэж түр саатах үедээ... Амьдралд тохиолдох жижиг сажиг зүйлсийг тайвнаар хүлээж авч, хувь заяа намайг яг одоо энд байлгахыг хүсэж байгаа гэж боддог болсон. Хэрвээ танд ийм зүйлс тохиолдвол, хэрвээ өглөөг бүтэлгүй эхлэж байгаа юм шиг санагдвал, хэрвээ түлхүүрээ хайгаад олохгүй байгаа бол, хэрвээ хүүхдүүд удаан хувцаславал, хэрвээ гэрэл дохио бүр дээр зогсож таарч байвал та бүгдийг тайвнаар хүлээж аваарай. Таны Бурхан ажлаа хийж байгаа- таныг хамгаалсаар байгаа!!!

14 жилийн дараах Нью-Йорк хот:



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()