Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тусгал гэрэл зургийн клуб нь өнөөдрийн байдлаар нийт 55 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгал клуб нь энэ таван жилийн хугацаанд нийт том жижиг 200 гаруй аялал зохион байгуулж, олон залуусыг гэрэл зургийн урлагт татан оролцуулж, олон сайхан зураг дарснаас гадна, монголдоо анхны явуулын гэрэл зургийн үзэсгэлэнг хэд хэдэн газарт гаргаад байна.
Жишээ нь: Хөвсгөл аймгийн Хатгал сум “Сүхбаатар” хөлөг онгоцон дээр, Завхан аймгийн Их-Уул сум, Архангай аймгийн Тариат сум “Тэрхийн цагаан нуур”, Архангай аймгийн Тариат сум “Хоргын тогоо”, Төв аймгийн Жаргалант сум “Мартагдашгүй намар 2014”, Өвөрхангай аймгийн Хархорин хот “Эрдэнэ зуу хийд”-д явуулын гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгуулж, “Аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн 2015” -д оролцож гэрэл зургийн үзэсгэлэнгээ олны хүртээл болгоод байна.
Түүнээс гадна нийгэм рүү чиглэсэн ашгийн бус ажлуудыг олон удаа зохион байгуулаад байна. Үүнд хүүхдийн баяраар 1000 гэр бүлийн зургийг үнэ төлбөргүй авч угаалгаж өгсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн арга хэмжээг дэмжин зургийг нь буулгаж календарь хэвлэж өгсөн, хүчирхийлэл, хүний наймааны эсрэг “Тэд хаачив” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн зургийг авч олон нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн зэрэг ажлууд бий.
Түүнчлэн өөрсдийн чадвараа ашиглан нийгэм болон олон нийтэд эерэг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ бүх ашгийн бус үйл ажиллагааг манай гишүүд өөрсдөө санхүүжүүлэн явуулж байна. Тусгал гэрэл зургийн клубын 55 гишүүд нь насны хувьд янз бүр дээд тал нь 50 настай зурагчид, доод тал нь 20 гаруйхан настай залуу гэрэл зурагчид байгаа бөгөөд, бүгд өөр өөр мэргэжилтэй, ажилтай хүмүүс байдаг бөгөөд, өөрсдийн цаг зав, мөнгө санхүүгээ зарцуулж монгол улсад гэрэл зургийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулцааж байна.
Мөн Тусгал клубын гишүүд нь гадаадын гэрэл зургийн сайтууд, уралдаан тэмцээнд амжилттай оролцож, олны сайшаал хүртсэн гэрэл зургуудаараа дэлхий нийтийн гэрэл зураг сонирхогч олны нүдийг баясгадаг болж байгаад баяртай байна. Монгол орны үзэсгэлэнт байгаль, байгалийн онц сонирхолтой үзэгдлүүд, эгзэгтэй бөгөөд дахин давтагдашгүй агшнууд, нэгийг биш нилээд юмыг бодуулсан баримтат гэрэл зургууд, хүн хүний онцлогийг харуулсан хөрөг зургууд, сюрреалист стилийн гэрэл зургууд, хотын болон гудамжны амьдралын гэрэл зургууд, аливаа бүхний тусгал, од эрхэс, тэнгэрийн заадас, сүүн замын гайхамшигт гэрэл зургуудыг Тусгал клубын таван жилийн ойн хүрээнд гарч буй гэрэл зургийн үзэсгэлэнгээс харах боломжтой юм.
Мөн энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь бусад өмнө нь гарч байсан үзэсгэлэнгүүдээс онцлогтой гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Уг гэрэл зургийн үзэсгэлэн нь зөвхөн гэрэл зургийн үзэсгэлэн биш бөгөөд зохиомж, инсталляци нэмж оруулж өгсөн нь үзэсгэлэнд тавигдсан зургуудыг илүү амьд орчинтой болгож, зарим содон зургуудтай өөрийн биеэр харьцаж, тухайн зураг дотор хэсэгхэн хугацаанд орж мэдрэх, гэрэл зурагт буусан гол дүрийн баатруудтай харьцах, гэрэл зурагт уусан орж, яг л тэр зурган дээр байгаа үйл явдлыг өөрийн биеээр үзэгч мэдэрж болох орчныг бүрдүүлэхийг Тусгалын залуус зорьсон байна. Гэрэл зураг сонирхогч хэн бүхэн, эх орныхоо гайхам сайхан үзэсгэлэнг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд үзэсгэлэн маань нээлттэйг хэлхэд таатай байна.
Монгол улсад гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд Тусгал гэрэл зургийн клуб нь өөрсдийн бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж, гэрэл зургийг бусдад түгээж байгаадаа гишүүд бид нэр төрийн хэрэг хэмээн бодож байна. Гэрэл зураг мандтугай. Та бүхэнд Монгол улсад гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Бид өнөөдрийг хүртэл авсан зураг, аялсан аялал, ажилласан төсөл, сайн дурын арга хэмжээнүүдийнхээ нарийн тоог гаргаж дийлхээргүй эрчимжиж өргөжин нэг л мэдэхэд гавалдаа мэдрэмж, гартаа мэргэжлийн камераар тоноглосон "анчин" залуусын эгнээ маань хэдийнээ 55 болжээ.
Урт холын аялалдаа гараад нэгэнт эрчийг авсан манай
залуусын галт тэрэг түр амсхийж цонхоо нээн та бүхний өмнө "БИДНИЙ
ТУСГАЛ" нэртэй гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж байна. Таныг
бидний энэ хугацаанд авсан зураг, аялсан түүхийг минь ирж үзэн мэлмий
оюунаа мялаана уу хэмээн урьж байна...
"БИДНИЙ ТУСГАЛ" үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 2015 оны 09 сарын 12-ны 12:00-цагаас 9 сарын 18ны 18:00 цагийн хооронд дэлгээтэй байх болно...
Дэмжигч байгууллагууд:
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо
(Монгол улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ой)
ХасБанк - Амьдралд ашид хамтдаа
BRB
Мандан Бадар
Таныг хүндэтгэсэн: ТУСГАЛЧУУД.
Амьдрал бол аялал юм...
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.