Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хөгшрөлтийг удаашруулна
Өдөрт нэг хундага дарс уух нь жирийн үеийнхээс илүү урт наслах боломжыг бүрдүүлдэг бөгөөд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглээг багасгахад тань туслах болно. Иймээс дарсны эх орон гэгддэг баруун өмнөд Франц болон Сардинийн арлын хүмүүс илүү урт насладаг нь судалгаагаар тогтоогджээ.
2. Илүү ухаантай болгоно
Дарсанд агуулагддаг антиоксидант нь санах ойг сайжруулж, тархийг тэтгэдэг бөгөөд дарс уусны дараах 30 минутанд энэхүү бодис мэдэгдэхүйц өсч, санах ой болон шинэ зүйл сурах чадварыг нэмэгдүүлдгийг эрдэмтэд тогтоожээ.
3. Батгажилт, арьсны нүхжилтийг багасгана
Антиоксидантийн бас нэгэн сайн тал нь нянгийн гаралтайн батгыг үндсээр нь устгах чадвартай. Тиймээс янз бүрийн үнэтэй тос, энгэсэг гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч байхаар антиоксидант агуулсан жимс, хүнсний ногоо, дарс зэргийг хэрэглэвэл илүү үр дүнтэй ажээ.
4. Дарс уу? Фитнесс үү?
Канадын “Алберта их сургууль”-ийн эрдэмтэд дарсанд агуулагдах бодисууд нь зүрх, тархины үйл ажиллагааг эрчимжүүлж, ясны сийрэгжэлтийг багасгадгийг тогтоожээ. Тиймээс та дарсаа ч уугаад фитнесстээ ч яваад эрүүл чийрэг биетэй болох нь ээ.
5. Уйтгар гунигт баяртай гэж хэлээрэй!
Долоо хоногт дор хаяж нэг хундага дарс уухад бие болон оюун ухаан амарч, стресс тайлагддаг байна. Ажлын стресс, гутранги бодлуудаасаа салах цаг нэгэнт болжээ.
6. Элэгний хорт хавдраар өвчлөх магадлалыг багасгана
Алкохолын агууламжтай болохоор боломжгүй гэж бодож байна уу? Тэгвэл дарс уудаг хүмүүсийг шар айраг уудаг хүмүүстэй харьцуулсан судалгаа явуулахад шар айраг уух дуртай хүмүүс элэгний хорт хавдраар өвчлөх магадлал 4 дахин илүү байжээ.
7. Эрүүл нүд
Дарс нь нүдэн дэх судасны хатуурлыг зогсоох гайхамшигтай чадвартай ажээ.
8. Таны шүдийг танан цагаан болгож гялалзуулна
Дарс уух нь хүний арьсийг эрүүлжүүлэхээс гадна шүдийг ч мөн адил нянгаас хамгаалж, цайруулдаг байна.
9. Олон тооны хорт хавдраас сэргийлэгч
Хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар болон түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Улаан усан үзмэнд агуулагддаг фермент нь хорт хавдрын эсийг эсэргүүцэх, хүний биеийн дархлааг сайжруулах зэрэг үр нөлөөтэй. Мөн түүнчлэн долоо хоногт дунджаар 4-7 хундага улаан дарс уудаг эрчүүд түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал 52 хувиар бага байдгийг “Харвардын их сургууль”-ийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэд олж нээжээ.
10. Хамрын ханиаднаас салцгаая
Испани улсын 5 их дээд сургуулийн 4000 гаруй оюутнаас авсан судалгаанаас харахад дарс тогтмол уух нь ханиадны бүх төрлийн шинж тэмдгийг нам дардаг гэдгийг тогтоожээ.
11. Хоолны дэглэмээ өөрчлөхгүйгээр хлострений хэмжээг бууруулах шилдэг арга
Антиоксидант нь цусан дахь сайн хлостренийг нэмэгдүүлж, мууг нь харин шатаадаг байна. Одоо та дарснаас татгалзах шаардлагагүй боллоо.
12. Цус харвалтаас урьдчилан сэргийлнэ
Дарс уудаг хүмүүсийн нас, хүйс, тамхи татдаг эсэхээс үл хамааран тэдний дунд цус харваж болзошгүй тохиолдол шар айраг болон архи хэрэглэдэг хүмүүсийнхээс харьцангуй бага гарсан байна.
13. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулна
Улаан дарс нь карбоны хүчлээр баялаг учраас цусан дахь өөх тос мөн сахарын хэмжээг тогтоон барьдаг ажээ.