Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
XIX зууны үед хэд хэдэн завь энэ газарт сүйрч байсан бөгөөд амьд үлдсэн хүмүүс арал дээр гарахыг оролдсон боловч нутгийн иргэд тэднийг хөөж явуулсан байна. Мөн 1987 онд цагдаа нар нэгэн гэмт хэрэгтний араас хөөсөөр уг арал дээр ирсэн боловч түүнийг нас барсан байхыг ойгоос олжээ. Дараа нь цагдаа нар арлыг яаралтай орхиж явсан байна.
Хойд Сентинелийн арал нь 72 км.кв газар нутагтай бөгөөд 400 орчим хүн амьдардаг ажээ. Тус арал дээр амьдардаг хүмүүсийг "тузем" хэмээн нэрлэдэг байна.
Олон жилийн турш эрдэмтэд "тузем"-чуудтай найрсаг харилцаа тогтоохыг хүсэж, тэдэнд бэлэг авчираад эелдгээр харилцахыг оролджээ. Харин хариуд нь нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлж, чулуу шидэж байсан байна.
1991 онд нэгэн Энэтхэгийн эрдэмтэн нутгийн иргэдийн анхаарлыг татаж чаджээ. Ийнхүү анхаарлыг нь татахад улаан хувин тус болсон гэнэ. Тэрээр олон жилийн турш эрэг дээр улаан хувин авчирч тавьсан бөгөөд туземчууд хувинг аваад явдаг байв.
Харин дараа нь нутгийн иргэд нисдэг тэрэг, завь руу нум сумаар харвах болжээ. Албан ёсоор Энэтхэгийн засгийн газар энэ арлыг хариуцдаг ч тэдэнтэй холбоо тогтоосны хэрэггүй хэмээн сануулдаг байна. Мөн жуулчдыг тус арал дээр буухыг, ойртохыг хүртэл хориглосон байна.
Нутгийн иргэд гадаад ертөнцийг төдийлөн сонирхдоггүй бөгөөд энэ жижигхэн орчинд тэд хэрхэн амьдардаг бол гэдэг нь үнэхээр хачирхалтай.