Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Байконуурын космодром дахь "Протон-М" пуужин тээгчийн сүйрэл (02.07.2013)
2013 оны долдугаар сарын хоёронд ДМ-03 болон «Глонасс-М» хиймэл дагуулаас бүрдсэн «Протон-М» пуужин тээгчийг хөөргөжээ. Пуужин хөөрч эхэлсэн эхний хэдэн секундийн дараа тогтвортой байдлаа алдаж, ойролцоогоор 30 секундын дараа гарааны цогцолбороос 2.5 км-ын зайд унасан байна.
Видео
Энэ үед азаар хүний амь нас эрсэдсэн болон ноцтой сүйрэл авч ирээгүй ч улсын төсөвт 4.5 тэрбум рублийн хохирол учруулсан юм. Оросын Сансар судлалын төвийн сайт дээр “Протон - М”-ийн ослын шалтгааныг “өнцгийн хурдны тооцоолуурын хэвийн бус ажиллагаанаас үүдсэн чиглүүлэгчийн тогтовортой байдлын алдагдал” хэмээн мэдээлсэн байна.
2. Валлопс космодром дахь “Antares” пуужингийн дэлбэрэлт (29.10.2014)
“Antares” пуужин 2014 оны 10 дугаар сарын 29-нд АНУ-ын Виржиниа мужийн Валлопс космодромоос хөөрөөд ердөө зургаахан секундын дараа дэлбэрсэн юм. Уг хөлөг Олон улсын сансрын станцад хоёр тонн ачаатай “Cygnus” ачааны хөлгийг хүргэх ёстой байжээ. Сүйрлийн үеэр хүний амь нас үрэгдээгүй бөгөөд “Antares” пуужингийн дэлбэрэлтийн жинхэнэ шалтгаан нь нэгдүгээр түвшний хоёр гол хөдөлгүүрийн нэгний турбо шахуурга жагсаалаас гарсантай холбоотой байх өндөр магадлалтай хэмээн үзсэн байна.
Видео
Энэ талаарх мэдээллийг уг ослын нөхцөл байдлыг судалсан “Orbital Sciences” компанийн зүгээс хийжээ.
3. «Протон-М» хөлгийн сүйрэл (16.05.2014)
2014 оны тавдугаар сарын 16-нд Байконуурын космодромоос хөөрсөн ээлжит “Протон-М” хөлгийн аялал мөн л осолджээ. Сансрын тойрог замд Мексикийн холбооны “Mexsat-1” хиймэл дагуулыг хүргэх байсан “Протон-М”-д гуравдугаар түвшний ажиллагаанд доголдол гарч унасан бөгөөд, хиймэл дагуул ч сүйрсэн юм. Ослын үеэр ажилласан комисс сүйрлийн шалтгааныг угсралтын үед гарсан үйлдвэрийн гэмтэл тийрэлтэт шахуургын агрегатын босоо дэмжигчийг гэмтэхэд хүргэсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Видео
4. Шаттл «Челленжер»-ийн сүйрэл ( АНУ 1986 он)
Шаттл “Challenger” болон хөлгийн бүх гишүүд нислэгийнхаа 73 дахь секундэд осолдож, амиа алдсан юм. Хөлгийн баруун хатуу түлшний хурдасгуурт хий алдагджээ. Үүний улмаас гадаад түлшний саванд бэхлэгдэх хурдасгуурт гэмтэл гарч устөрөгч, хүчилтөрөгч холилдсноос осол болсон байна. Дэлбэрэлт “Челленжер”-ийг хэдэн хэсэг болгосон нь хөлгийн багийнханд амьд гарах боломжийг олгоогүй ажээ.
Видео
5. Байконуурын космодромын 41 дүгээр талбайд болсон эмгэнэлт явдал (24.10.1960)
1960 оны 10 дугаар сарын 24-нд дэлхийн сансрын хөлгийн бүтээн байгуулалтын түүхэн дэх хамгийн том осол гарсан нь Байконуурын космодром дахь “Р-16” баллистик пуужин гараанаасаа гарах үедээ дэлбэрсэн явдал байв. Энэ үеэр үүссэн гал түймэрт 74 хүн шатаж, амиа алдсан бөгөөд ослын талаарх мэдээлэл олон жилийн турш “маш нууц” байлгажээ.
Видео
6. Америкийн "Falcon 9" пуужингийн амжилтгүй хөөрөлт ба дэлбэрэлт (28.06.2015)
Америкийн “SpaceX” компанийн 2015 оны зургадугаар сарын 28-нд Хойд Америкийн цагаар 10:21 минутад Канаверал хошуу дахь космодромоос хөөргөсөн “Falcon 9” гараанаас гарснаас хойш гурав дахь минутад дэлбэрчээ. Энэ бол хувийн эзэмшлийн “SpaceX” компанийн хувьд анхны томоохон хохирол байв.
Видео
Уг хөлөг Олон улсын сансрын станцад хоёр тонн ачаа хүргэх ёстой байсан бөгөөд үүнд, хүнсний бүтээгдэхүүн, туршилтад зориулсан материалууд зэрэг байжээ.
7. Хятадын Сычуаны космодром дахь сүйрэл (14.02.1996)
Магадгүй энэ нь сансар судлалын хөгжлийн түүхэн дэх хамгийн том сүйрэл байж ч мэдэх юм. Тойрог замд “Интелсат-708” хиймэл дагуулыг хүргэх ёстой байсан Хятадын “Агуу аялал-3В” пуужин 1996 оны хоёрдугаар сарын 14-нд хөөрөх үеэрээ сүйржээ. Пуужин замаасаа хазайж, удалгүй ойролцоох тосгонд унасан бөгөөд энэ үеэр амь үрэгдсэн иргэдийн тоо тодорхойгүй үлдсэн байна.
Видео