Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Уг хачирхалтай моодны эх үүсвэрийг Канадын хосууд болох Крис болон Шэннон Нейман нар гаргасан байна. Тэд энэ оны 8 сарын 27-нд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хамтдаа авахуулсан зургаа өөрсдийн фэйсбүүк дээрээ нийтлэсэн байна
“Ингэж инээмсэглэн зургаа авахуулсан шалтгаан нь бид салахдаа нэг нэгнийгээ үзэн ядаагүй харин эерэгээр эвтэй салж чадсан юм. Үүний үр дүнд бид хүүхдээ ямар ч асуудалгүй хоёр талаас өсгөж чадах бөгөөд тэд эцэг эхийнхээ хэнийг нь сонгох хэрэгтэй хэмээн санаа зовох зүйлгүй болно” хэмээн Шэннон хэлжээ.
Хосууд ийнхүү эергээр асуудлыг шийдэж чадсандаа баяртай байгаа бөгөөд салахаар шийдсэн гэр бүлүүдэд тэднээс үлгэрлэж нэг нэгнээ үзэн ядах бус хүүхдээ бодож эвтэй байх хэрэгтэйг зөвлөжээ.
Хэдхэн хоногийн дотор цахим хуудаснаа #divorceselfie гэх шинэ “hashtag” үүссэн бөгөөд уг зураг 30 мянга гаруй шэйр авчээ. Мөн тэднийг дуурайж авахуулсан хосуудын селфи инстаграм хуудаснаа олноор нийтлэгдэх болсон байна.