Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Казакстан Улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэх мэт 30-аад орны төрийн тэргүүнүүд оролцсон байна.
Манай цэргүүдийг Тяньаньмэний талбайд алхан орж ирэх үед:
“Талбайн төвд Монгол Улсын Зэвсэгт хүчний жагсаалын хайрцаг орж ирлээ. Жагсаалыг дэд хурандаа Батдэлгэрийн Хаш-Эрдэнэ командалж байна. Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс БНХАУ-ыг харийн дайснаас чөлөөлж, ялалтын уухайг цуурайтуулсан түүхтэй” хэмээн зарласан ажээ.
Чөлөөлөх дайнд Монголын талаас 21384 цэрэг дайчид оролцож давших байлдаан явуулж ялалтанд хувь нэмрээ оруулснаар Дэдхийн II дайныг ялалтаар төгсгөсөн юм.
Монгол Улсын хувьд Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны “Чөлөөлөх дайн”-д оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой үйл явдал билээ.
Монгол цэргүүд
Парадын бүтэн бичлэг