Оросын баячуудын хүүхдүүд зуны амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Оросын тэрбумтнуудын хүүхдүүд бусдаас илүү тансаг машин унаж, өндөр үнэтэй аялал хийн зуны амралтаа өнгөрүүлдэг байна. Мөн амралтаа хэрхэн өнгөрүүлснээ өөрсдийн инстаграм хуудаснаа өдөр бүр нийтэлжээ. Ингээд бид та бүхэндээ баячуудын хүүхдүүд хэрхэн амардгийг сонирхуулж байна. 
Оросын баячуудын хүүхдүүд зуны амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?


1. Диана Манасир
“Стройгазконсалтинг”-ийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн их хөрөнгөтэй бизнесменүүдийн 79-т багтдаг тэрбумтаны охин 15 настай Диана Манасир энэ зуны амралтаа Европ болон Оросын наран шарлагын газар өнгөрүүлжээ.



Охины Инстаграмм хуудсанд наран шарлагын газарт дарсан селфи, шинэхэн жимс болон гоёл чимэглэлүүд олон бий.

















2. Юсуф Алекперов
“Луйкола”-ийн цорын ганц ерөнхийлөгч Вагита Алекперов нь "Forbes"-ын мэдээлснээр Оросын хамгийн баян хүмүүсийн 6 –д багтдаг байна. Бүхий л зуны турш түүний инстаграм хуудаснаа тансаг хүлэг, Европ болон Швейцарийн Альпийн зам, спортоор хичээллэж буй болон мууртайгаа авахуулсан зураг зэрэг нь нийтлэгдэж байсан юм. 6 сард Юсуф Черногор ойролцоо завиар аялжээ.















3. Наталья Малофеева
“Marshall Capital Partners”-ын үүсгэн байгуулагч “Аюулгүй цахим ертөнц холбоо”-ны гишүүн Константин Малофеевын охин тэрээр Испанид болон Оросын үзэсгэлэнт газруудад амарчээ. Харин 7 сард охин аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэсэн зургаа нийтлэжээ. 



















4. Борис Ельцин
Оросын анхны ерөнхийлөгчийн ач хүү тэрээр Сербийн модель Тамара Лазичтай хамт АНУ болон Европоор аялсан ажээ. Тэдний хайр сэтгэлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн 2014 оноос шуугиж эхэлсэн байна. Борис одоо 34 настай бөгөөд Оросд бизнес эрхэлдэг байна.









5. Александра Жулина

Олимпиын аварга, ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Навкагийн охин болох 15 настай Александра Жулина далайн дэргэд болон ээжийнхээ Сочид болсон хуримынхан гэрэл зургуудыг цахим хуудаснаа хуваалцжээ. Харин улс төрчдийн үзэж байгаагаар хуримын дараа ерөнхийлөгч Елизавета Песковагийн гэр бүлийнхэн болон хэвлэлийн нарийн бичгийн даргын гэр бүлийнхэн хамтдаа аялалд явсан хэмээн үзсэн байна.





















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()