Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Уг олвор Хойд Сибирт болсон малтлагын үеэр олдсон бөгөөд тэр дорхноо “The Siberian Times” сонинд нийтлэгдсэн байна. Эргэн тойронд нь нэг бүрчлэн тавьсан чулуу нь бунханг агааргүй болгоход тусалж занданшихад нь нөлөөлжээ.
Горно-Алтайскын Дээд сургуулиас ирсэн археологич Доктор Никита Константинов хэлэхдээ: "Хүүхдийн ДНК Аттила хааны удам байж болзошгүй. Мөн ойролцоох газраас нь занданшуулаагүй 2 булш олдсон бөгөөд эцэг эх нь байж магадгүй" гэжээ.
Одоогийн байдлаар шинжилгээгээр доорх зүйлс тодорхой болжээ:
- Уг хүүхэд 1 сартай эсвэл дөнгөж төрсөн
- Хүйс нь тодорхойгүй
- Нас биед хүрсэн 2 хүний булшны ойролцоо байрласан.
- Хүйс нь тодорхойгүй
- Нас биед хүрсэн 2 хүний булшны ойролцоо байрласан.
- Хүүхдийн биед савхин живх хэлбэртэй зүйл байсан.
- Удам нь эртний хүннүгээс гаралтай.
Хүүхдийг савхиар өлгий хийж ороосон байсан бөгөөд харамсалтай нь толгой хэсгийг нь хамгаалах зүйл үгүй байжээ.
Уг олдворыг илүү судлахын тулд шинжээчид хүннү гүрэн болон Атилла хааны түүхийг түлхүү сөхөж байгаа бөгөөд илүү их мэдээлэл олно гэдэгт итгэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.