Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Үзэсгэлэнгийн талаар СМЕК компанийн дэд захирал ZHAO RUI-гаас тодруулахад:
-Мишээл группийн ерөнхий захирал Б.Энх-Амгалангийн урилгаар “БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмж 2015” үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион явуулах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг Хятадын СМЕК групп буюу Хятадын тоног төхөөрөмж, машин механизм инженерийн хувьцаат компани,Монгол Улсын Мишээл групп компаниуд ерөнхий зохион байгуулагчаар, СМЕК компани олон улсын үзэсгэлэн зохион байгуулагчаар ажиллаж байгаа ба энэ удаад 2500 метр ам дөрвөлжин талбайд үзэсгэлэнг гаргаж байна.
Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, хүнс, хуванцар, сав баглаа боодлын зэрэг тоног төхөөрөмж, машин механизм, цахилгаан эрчим хүч, барилгын материал, мотоцикл, авто машины сэлбэг зэрэг 10 гаруй салбарыг хамарсан бүтээгдэхүүн дэлгэгдэх болно. 100 орчим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээрээ оролцож буй бөгөөд ихэнх нь салбар салбарын алдартай брэнд бүтээгдэхүүн төдийгүй тэдний бүтээгдэхүүний технологи нь өндөр, борлуулалтын дараах үйлчилгээ нь онцгой сайн гэдгийг хэлмээр байна.
Эдгээр компаниудын дунд Хятадын хамгийн анхны том хэмжээний худалдааны компани, олон улсын нэртэй гэрээлэгч компани болох СМЕК групп;түүний охин компаниуд; үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, худалдааг нэг дор цогцлоосон орчин үеийн өндөр технологийн аж ахуйн нэгж болох Хятадын хөдөө аж ахуй, тариалангийн тоног төхөөрөмжийн судалгааны хүрээлэн;Хятадын анхны тракторын брэнд болох YITUO групп, Хятадын мотоциклийн алдартай брэнд буюу хамгийн том хувийн хэвшлийн нэг болох LIFAN групп зэргийг дурдаж болно. Түүнээс гадна БНХАУ-ын өнгөт төмөрлөгийн барилгын группийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд төлөөллөө оролцуулж байна.

Үзэсгэлэнгээр дамжуулан Монголын төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд улам илүү ихээр Хятадын бүтээгдэхүүний талаар ойлголттой болох, Монголын зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан оновчтой зорилтот сонголт хийх, хоёр орны машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хятад Монголын худалдааны хөгжилд бодитой хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн нь, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Барилга хот байгуулалтын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТанхим, НЗДТГ, Монгол улс дахь Зунхуа нийгэмлэг, Өвөр Монголын бизнес нийгэмлэг зэрэг байгууллагуудын дэмжлэгийг авч зохион байгуулагдаж байгаа бөгөөд би СМЕК олон улсын үзэсгэлэнгийн компанийг төлөөлөн Монгол Улсын төрийн байгууллага яамд, холбогдох бусад байгууллагууд тус үзэсгэлэнгийн зохион байгуулалтад томоохон дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.
2013 онд Хятадын дарга Си Жиньпин “Шинэ торгоны замын эдийн засгийн бүс”, “21-р зууны Шанхайн торгоны зам”-ыг байгуулах стратегийн үзэл баримтлал/нэг бүс, нэг зам/-ыг дэвшүүлэн гаргаж, холбогдох улсууд харилцан ашигтай ажиллах “Эрх ашгийн нэгдэл”, хамтран хөгжих “Хувь заяаны нэгдэл”-ийг бий болгох ажлыг цохон тэмдэглэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг зохион явуулж буй нь СМЕК олон улсын үзэсгэлэн компани “Гадагш гарах” стратегийг хэрэгжүүлж “Нэг бүс, нэг зам” стратеги төлөвлөгөөг амжилттай гүйцэтгэн явуулахын зэрэгцээ Ази- Европыг холбосон шинэ гүүрийг байгуулж Монгол-Орос-Хятад, Хятад-Дундад Ази- Баруун Ази, Хятад –Хятадын өмнөд арлууд эдийн засгийн хамтын ажиллагааны коридор болох чухал арга хэмжээнд тооцогдож байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.