Хуурамч романс үүсгэсэн Холливудын одууд

Алдар нэрд хүрэхийн тулд хүмүүс маш их золиосыг гаргадаг ажээ. Кинонд дүр бүтээхийн тулд үсээ тайрах, үрчлээгээ арилгах, хөхөө томруулах, гоо сайхны мэс засалд орох зэргээр гадаад төрхөө хүртэл өөрчилдөг байна. Харин зарим нь алдар нэрийн төлөө хэн нэгэнтэй хуурамчаар хайр дурлалын холбоо үүсгэж, харин хүссэн зүйлээ авмагцаа харилцаагаа тасалдаг гэнэ. Ингээд та бүхэндээ хуурамчаар хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн байх магадлалтай олны танил хосуудыг танилцуулъя.

Хуурамч романс үүсгэсэн Холливудын одууд


10. Генри Кавилл болон Кейли Куоко
Генри Кавилл болон Кейли Куоко нар үүсгэсэн холбоогоо маш хурдан тасалсан ажээ. Хэдэн жилийн өмнө тэд “Man of Steel” киноны нээлтийн ёслолын үеэр хамтдаа ирсэн бөгөөд харин киноны нээлтийн дараа тэдний дундах романс төгсчээ. Хосуудын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй бөгөөд хэн хэнд нь араар тавих цаг хугацаа байгаагүй гэнэ. Энэхүү холбооны ачаар Куоко “The Big Bang Theory” кинонд дүр бүтээх болсон байна.



9. Майли Сайрус болон Лиам Хемсворт
Лиамд алдар нэр хэрэгтэй байсан бол Майли имижээ өөрчлөх шаардлагатай байсан гэнэ. Тэдний энэхүү хайр сэтгэлийн холбоо нь нэлээд газар авч байсан учир тэд “сүй” хүртэл тавьжээ. Гэхдээ сүй тавьсны дараа Сайрус сүйн бөгжгүй байсан ба хэсэг хугацааны дараа тэд салж, дараа нь дахин нийлжээ.



8. Жулианн Хаф болон Райн Сикрест
Хөтлөгч Райн Сикрест болон "Dancing With the Stars" шоуны од Жулианн Хаф нар болзож эхлээд сарын дараа Сен-Тропе руу аяллаар явсан байна. Холливудын оддын хувьд энэ нь хуурамч хайрын баталгаа болдог бөгөөд жинхэнэ хайр сэтгэлээр холбогдсон хүмүүс ийм богино хугацааны болзооны дараа аялалд явдаггүй гэнэ. Тэврэлдэж байх үедээ Сикрест ямагт камер руу эгцлэн хардаг байсан гэнэ. Харин харилцаагаа тасалсныхаа дараа Сикрест Жулианнд 3 сая долларын үнэтэй байшин бэлэглэсэн бөгөөд энэ харилцаа нь түүнд карьераа өсгөх том боломж байсан гэж үздэг байна.



7. Кевин Жонас болон Даниэль Жонас
"Jonas Brothers" нэг үе нэлээд алдартай хамтлаг байсан бөгөөд алдар нэрд хүрснийхээ дараа ах дүүс тус тусдаа уран бүтээл туурвих болсон билээ. Ах Кевин нь Даниэль хэмээх эмэгтэйтэй гэрлэхээр болж, хосууд “Married to Jonas”хэмээх төслийг эхлүүлснээр орлогын үүд нь нээгджээ. Хэдийгээр Даниэль 2014 онд охин төрүүлсэн ч хүмүүс түүнийг Кевинээс жирэмсэлсэн гэдэгт итгэлгүй байдаг гэнэ.
 


6. Гарри Стайлс болон Тейлор Свифт
Тейлор Свифт эрчүүдтэй төдийлөн удаан харилцаатай байж чаддаггүй салсныхаа дараа тэдний талаар дуу бичдэгээрээ алдартай. Тиймээс Гарри Стайлс ч гэсэн түүнд алдар нэр авчрахад тусалсан болов уу. Гарригаас салсныхаа дараа тэрээр I Knew You Were Trouble хэмээх хит дуугаа бичиж байжээ.



5. Женнифер Энистон болон Винс Вон
Энистон болон Вон нарыг жинхэнэ хосууд гэдэгт хэн ч итгэж байгаагүй. Тэд “The Break-Up” киноны зураг авалтын үеэр хамтдаа байсан бөгөөд зураг авалт дууссаны дараа салсан байна. Брэд Питтээс салаад удаагүй байсан Энистонд иймэрхүү харилцаа хэрэгтэй байсан хэмээн фенүүд нь үздэг гэнэ.



4. Кэти Холмс болон Том Круз
Кэти Холмс болон Том Круз нарыг болзож эхлэхэд хүмүүс маш их гайхаж байсан. Тухайн үед Том Круз Николь Кидманаас салаад удаагүй байсан билээ. Холмс “би үргэлж Томд хайртай байсан, мөрөөдөл минь биелсэн” хэмээн ярьж байсан. Кэти Крузтай болзохын тулд Крис Клейнтэй тавьсан сүйгээ цуцалсан гэх яриа ч бий. Холмс болон Круз нар хуримын гэрээ байгуулж, гэрлэлтээ батлуулж байсан байна.



3. Крис Хамфрис болон Ким Кардашъян
Кардашъян ямар нэг аргаар заавал олны анхаарлыг татахыг хичээдэг. Тиймээс тэрээр алдарт хүрэхийн тулд хуурамч гэрлэлтийг ч зохион байгуулж чадна. Телевизээр Кардашъян болон сагсан бөмбөгчин Крис Хамфрис нарын талаар реалити шоу хүртэл гарч байсан ч гэрлэснээсээ 72 хоногийн дараа хосууд салжээ. Үүний талаар ч мөн реалити шоу хийж байсан байна. Ингээд удалгүй Кардашъян Канье Уэсттэй болзох болсон билээ.



2. Зак Эфрон болон Ванесса Хаженс
“High School Musical” таны хувьд сонирхолтой кино байсан биз? Гол дүрд нь Ванесса Хаженс болон Зак Эфрон нар тоглож байсан бөгөөд улаан хивсний ёслол дээр тэд хамтдаа ирж байсан юм. “High School Musical” телевизээр гарч байх үед тэд дурлалт хосууд шиг л байсан бөгөөд киноны оргил үе дууссаны дараа салсан байна.



1.Роберт Паттинсон болон Кристен Стюарт
“Twilight”-ийн шүтэн бишрэгчдийн хувьд л гэж хэлэхэд Паттинсон болон Стюартын харилцаа хуурамч байсан гэнэ. Тэд зөвхөн кино зураг авалтын үеэр л хамтдаа байсан бөгөөд кино зураг авалт дуусмагц салсан байна. Өөр нэгэн кинонд тоглож эхлэхдээ Стюарт найруулагч Руперт Сандерстай болзож эхэлсэн бөгөөд Руперт тухайн үед гэр бүлтэй байсан ажээ. Роберт, Кристен нарын харилцаа “Twilight” киноны сурталчилгаа л байсан бололтой.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()