Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Модон хөлийг анх Францын малчид зохион бүтээсэн бөгөөд тэд үүнийг намаг, шалбаагтай газраар явахдаа ашигладаг байсан байна.
2. Францууд соёлтой байхыг эрхэмлэдэг ард түмэн юм. Тиймдээ ч кофе шоп-оор үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид хүртэл "Баярлалаа", "Тэгнэ үү, ингэнэ үү" гэдэг үгийг яриандаа ашигладаг байна.
3. Францад "Бэлгэвч" гэдэг нэртэй тосгон байсан бөгөөд энэхүү жижиг тосгон нь мөргөлчдийг Испаний Сантиаго де Компостела руу аюулгүй зорчиход дамжин өнгөрдөг газар байв. Түүнчлэн 2005 он хүртэл жирэмслэлтээс сэргийлэх музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг газар байжээ.
4. Дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Эйффелийн цамхагийг 1889 онд Густавэ Эйффел хэмээх инженер зохион бүтээж байжээ.
5. Жилд 10 тэрбум багетт Францад хийгддэг байна. Амтат талхны найрлага нь ердөө гурил, давс болон хөрөнгө гурваас бүрддэг. Нэг талхны жин нь 250 грамм байдаг.
6. Хүмүүс хожмын өдөр сельфи хийх дуртай болно гэж Филиппэ Канн яаж мэдэх билээ. Францын зохион бүтээгч тэрээр 1997 онд анхны камертай утсыг зохион бүтээж байжээ.
7. Франц бол дэлхийн аялал жуулчлалын томоохон улс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Учир нь энд жилдээ 82 сая орчим жуулчин ирдэг байна.
8. "Цавчих илбэний үзүүлбэр" хамгийн сүүлд 1977 онд хийгдсэн байдаг бөгөөд ихэвчлэн олон нийтийг хамарсан өдөрлөгүүдэд энэхүү үзүүлбэрийг хийхийг зөвшөөрдөг байсан байна.
9. Францууд эмгэн хумс идэх дуртай ард түмэн юм. Тэд жилд ойролцоогоор 500 сая эмгэн хумс иддэг байна.
10. Франц улс нь өөрийн гэсэн газар нутгийн хэмжигдэхүүнтэй бөгөөд үүнийгээ анх 1793 онд санаачилж байжээ.
11. Германий нисэх хүчнийхнээс хамгаалах зорилготойгоор дэлхийн 2-р дайны үед хуурамч Парис хотыг зохион бүтээж байв.
12. Францад орйолцоогоор 40,000 гаруй сүм байдаг.
13. Хермини Кадолле хэмээх зохион бүтээгч хөхний даруулга болон дотуур хувцасны хослолыг анх зохион бүтээж байжээ.
14. Парис хотын "Коунтерфит"-ийн музейд дэлхийд алдартай хамгийн үнэтэй брендүүд байдаг байна.
15. Франц улсын хамгийн алдартай одон медаль нь "Гэр бүлийн медаль" бөгөөд энэхүү медалийг олон хүүхэдтэй гэр бүлд олгодог байна.
16. Францын хотуудаас ганцхан Парис хот л нэг цэгээс хотыг тэр чигт нь харах боломжтой байдаг байна.
17. "Франц маягийн үнсэлт"-ийг галт тэрэгний зогсоол дээр хийж болохгүй. Учир нь энэ талаар 1910 оны хуулинд хориглохоор тусгаж өгчээ.
18. Парис хотод байрлах Луврийн музей нь 2014 онд нийтдээ 9.3 сая жуулчдыг хүлээж авсан нь Швед улсын нийт хүн амаас ч их тоо юм.
19. Франц улсад дарс хэрэглэж болох тусгай цэгүүд байдаг бөгөөд та хэрвээ хүсвэл тухайн газруудад чөлөөтэй дарс уух боломжтой.
20. Франц улсад өнөөдрийн байдлаар нийт 9057 дэнж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
21. Тэд дарсанд дуртай ард түмэн бөгөөд европын улс орнуудаас согтууруулах ундаа хэрэглэдэг тоогоороо 2-т жагсдаг байна.
22. Франц хүн бүр өдөр болгон жимс хүнсний ногоог хүнсэндээ заавал хэрэглэдэг.
23. Франц улсад нэгэн хачирхалтай хууль байдаг нь та хэрвээ хүсвэл нас барсан хүнтэй гэрлэх боломжтой байдаг байна. Гэхдээ та түүнийг бурхан болоод 2 жил өнгөрсний дараа гэрлэлтээ батлуулж болно.
24. "Чатонуф ду Папе" тосгонд 1954 онд нисдэг таваг үзэгдэж байсан бөгөөд тухайн үед Францын засгийн газар үүнийг харийн биет мөн болохыг батлаж байжээ.
25. Матар элбэг байдаг бөгөөд "Пьеррэлатте" хэмээх матрын ферм ч байдаг байна.
26. 2003 оны судалгаагаар Франц улс нь нэг өдөрт бэлгийн харьцаанд орж буй хүний тогоороо дэлхийд нэгт бичигдсэн байна.
27. "Савио"-ийн мужид байрлах жижигхэн хотхон нь "Pussy" буюу эм бэлэг эрхтэн гэдэг нэртэй байдаг байна.
28. Парисыг дэлхийн хамгийн гэрэлтэй хот гэдгийг та мэдэх биз ээ. Түүнчлэн Парис хот нь газ ашиглаж гэрэл гаргадаг европын цөөн хэдэн хотын нэг юм.
29. Нацистууд Парис руу шөнө халдах үед Эйффелийн цамхагийн бүх гэрлийг унтрааж байсан бөгөөд энэ нь Гитлерийг Эйффелийн цамхагийн булаан авахаас сэргийлж байсан байна.
30. Францын их, дээд сургуулиудын нийт 96% нь сургууль дотроо бэлгэвч зардаг байна.
31. 19-р зууны үед олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээн дээр нэгэн муурын санамсаргүй үйлдлээс болж гал гарч байжээ.
32. Парист такси түрээслэнэ гэдэг үнэхээр хэцүү. Учир нь тэд машиныхаа лицензэд 200,000 евро төлдөг учраас таниас их мөнгө шаардах болно.
33. Франц улс нь албан ёсоор бяцхан мисс шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхээ хасуулсан бөгөөд зохион байгуулагчид нь хоёр жилийн хорих ял болон 30,000 еврогоор хүртэл торгуулж байжээ.
34. Хамгийн олон МакДоналдсын салбар үйл ажиллагаа явуулдгаараа Франц улс дэлхийд хоёрт жагсдаг байна.
35. Франц улс түүнчлэн хүмүүсийн сэтгэл гутралын тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд 5 хүн тутмын 1 нь сэтгэл гутралаас болж амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг байна.