Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жамал Аль Саади Мадина хотод бүртгүүлж байх үед Абу Аль Шамат гэх бас
нэгэн бүсгүй Макка хотод сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.
Энэ үеэр “Орон нутгийн сонгуульд санал өгөх болон нэр дэвшиж, өөрсдийн
байр сууриа илэрхийлэх нь бидний хувьд мөрөөдөл байсан” хэмээн Саади
ярьжээ.
Саудын Арабт “Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргалтад оролцуулах эрхийн төлөө хөдөлгөөн” өрнөснөөр 2011 онд тус улсын эзэн хаан Абдулла 2015 оны сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулах болно хэмээн мэдэгдсэн билээ.
Олон улсын хүний эрхийн “Human Rights Watch” байгууллагын шинжээч Адам Күглийн онцолсноор эмэгтэйчүүдэд иргэний үнэмлэх одоог хүртэл олгогдоогүй бөгөөд цаашид үүнийг шаардах хэрэгтэй хэмээсэн байна. Зарчмын хувьд Саудын Арабын эмэгтэйчүүд хэний ч зөвшөөрөлгүйгээр үнэмлэх авч болно хэмээн бичжээ.
Мөн тэрээр эмэгтэйчүүдийн гэр бүлийн гишүүд үүнийг эсэргүүцвэл тэдгээр бүсгүйчүүдийн хувьд иргэний үнэмлэхтэй болох нь хүндрэлтэй байх боловуу гэсэн байна.
Үүний гол шалтгаан нь олон тал дээр эрчүүдэд давуу эрх олгож, хамгаалдаг хуулийн тогтолцоонд оршдог байна. Эмэгтэйчүүдийн аав, ах, эрэгтэй дүү болон нөхрийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн үйлчилгээ авах, сургуульд сурах болон хөдөлмөр эрхлэхийг хориглодог ажээ.