Оршин суугчид агааржуулах системгүй орон сууцнаасаа дайжин, метроны буудал, номын сан гэх мэт олон нийтийн газруудад байрлаж зуны хэт халуунаас зугтах болжээ.
Тэд өөрсдийгөө “Зуны тайвшралын групп” хэмээн нэрлэж байна. Хэт
халуунд байрлаж болох хамгийн боломжтой газар нь Ганжоугийн метроны
буудал болоод байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ буудал нь агааржуулах
системгүй байранд оршин суугчдын сэрүүцэхийн тулд хамгийн ихээр цугладаг
газар болоод байгаа билээ. Зарим хүмүүс энд гэрээсээ хоол хүнс, ном,
тоглоом, жижиг хивсэнцэр , картон цаас зэргийг авчирдаг аж.
Тус газрын удирдлагын зүгээс энэ хэвээр оршин суугчид олноороо метроны
буудал дээр байрлавал буудлын агааржуулагчийг хүчээр унтраахаас аргагүй
байдалд хүрнэ хэмээж байгаа юм.
Зарим Ганжоугийн оршин суугчид сэрүүцэх илүү ухаалаг бөгөөд тухтай
шийдэл олсон ба нийтийн номын сан болон IKEA-ийн энэ оны эхээр
нээгдсэн шинэ дэлгүүрийг зорьж байна.
Итгэмээргүй ч IKEA-ийн ажилчдын эцэг эхчүүд ч мөн дэлгүүрт байрлаж
үзүүлэнгийн танхимын тавилгууд дээр хүүхдээ унтуулах гэх мэтээр
дэлгүүрийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Хэрэв агаарын хэм +40 хүртэл халвал шигүү хүн амтай Хятад улсын хувьд
байдал хүндрэх ба дээд зэрэглэлийн орон сууцгүй, агааржуулах системгүй
орон сууцанд амьдарч буй тэдгээр иргэдийг буруутгаж болох ч энэ үнэхээр тэдний буруу гэжүү?
Ийм нөхцөлд зуны халуунд сэрүүцэхийн тулд та юу хийх байсан бэ?