Нар үгүй болвол дэлхий дээр юу тохиолдох бол? Олон хүн энэ талаар төсөөлж ч чадахгүй байгаа ч энэ нь биелэх боломжтой зүйл юм. Альберт Эйнштейн энэ талаар судалгаа хийж байсан бөгөөд үүн дээр үндэслэн наргүй бол дараах зүйлс дэлхий дээр тохиолдох талаар олж мэдсэн байна.
Мөнхийн шөнөНар гэнэт үгүй болсон тохиолдолд дэлхий харанхуйд автах хэдий ч бусад оддын гэрэл тусах болно. Ихэнхи ургамалууд хэдэн хоногийн дараа хатаж, гандана. Долоо хоногийн дараа дэлхийн даралт -17 градус хүртэл буурах бөгөөд нэг жил өнгөрөхөд мөстлөгийн үе дахин болох болно.
Үлдсэн амьдралМэдээж дэлхийн ихэнхи хэсэгт амьдрал төгсөх болно. Нэг сарын дотор бүхий л ургамал үхнэ. Харин том хэмжээний модод сахарозын их нөөцтэй байх учир нэлээд хэдэн жил амьдрах магадлалтай. Түүнчлэн микро биетүүдэд юу ч саад болохгүй учир дэлхий дээр амьдрал оршин тогтнох боломжтой.
Амьд гарахЭрдэмтэн Эрик Блекманы үзэж байгаагаар хүн төрөлхтөн наргүй амьдарч чадна гэж үзжээ. Тухайлбал галт уулын дулааныг орон сууц халаах, аж ахуйн үйлдвэрлэлд ашиглаж болох ажээ. Хүний хамгийн амьдрах болохжтой газар нь исланд бөгөөд энэ оронд геотермийн эрчим хүчийг хэрэглэдэг байна.
Эцэс төгсгөлгүй аялалНаргүй болсноор бидний амьдарч буй дэлхий нарны аймгийг тойрон эргэх замаасаа тасрах учир бид эцэс төгсгөлгүй аялалд гарах болно. Дэлхий өөр гаригтай шүргэлцэх төдийд сүйрэх магадлалтай учир дэлхийн аялал бидэнд төдийлөн сайнаар нөлөөлөхгүй нь лавтай.