Муу зуршилд автсан алдартай тамирчид

Одоогийн энэ цаг үед асар их хэмжээний мөнгийг халааслаж буй хүмүүс бол яахын аргагүй спортын тамирчид билээ. Мөнгө олохын хэрээр тэдний зарим нь сайн үйлсийн аянд оролцож, бусдад буян хийж байхад харин зарим нь буруу замаар орж, олсон мөнгөө салхинд хийсгэдэг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ муу зуршилд автан, амжилтаар дүүрэн байсан спортын замналаа үгүй хийсэн тамирчдын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна
Муу зуршилд автсан алдартай тамирчид


1. Английн хөл бөмбөгчин асан Пол Гаскойн
Тухайн үедээ хамгийн шилдэг тамирчдын нэг байсан түүний амьдралыг хар тамхи болон согтууруулах ундаа сүйрүүлжээ. 48 насандаа тэрээр маш хөгшин харагдаж байсан бөгөөд нэгэн ярилцлагандаа "Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь миний сэтгэл санаанд нөлөөлөхөөс гадна өдөр ирэх тусам гунигт автуулж, уйтгартай болгодог. Тиймээс би архинаас салахгүй байхаар шийдсэн” гэж хэлж байжээ.







2. Румыний хөл бөмбөгчин Адриан Муту
Адриан 2000 оны үед Италийн лигт тоглож байсан шилдэг довтлогчдын нэг юм. Румынд түүнийг домогт Хажигийн өв залгамжлагч хэмээн үзэж байсан бөгөөд энэ нь түүний ааш занг эвдлэж, хар тамхинд оруулсан байна. Өөрөөр хэлбэл оддын өвчнөөр өвчлөсөн гэж хэлж болох юм. Хар тамхинаасаа гарч чадахгүй байсаар асар их ирээдүй хүлээж байсан түүний амжилтын замнал салхинд хийсэн оджээ.





3. Майк Тайсон
"Төмөр" хочит Майк Тайсон 1987 болон 1991 онд төлбөртэй авто зогсоолын ажилтныг хүчирхийлсэн хэргээр 3 жил хорих ял авч байсан юм. Харин 2006 онд Аризона мужийн Скоттсдэйл хотын цагдаагийнхан түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн байхад баривчилсан бөгөөд 4 жилийн хорих ял сонсож байжээ.







4. Майкл Фелпс

Америкийн усан сэлэлтийн тамирчин Олимпийн 18 удаагийн аварга, 50 метрийн усан сэлэлтийн 26 удаагийн аварга болж байсан тэрээр Олимпийн наадмаас 22 удаа шагнал хүртэж байжээ. Майклийг нэгэн үдэшлэг дээр хар тамхи татаж байхад нь гэрэл зургийг нь дарсан бөгөөд цахим ертөнцөөр тархсан түүний зургийг үзсэн олон мянган фенүүддээ хийсэн мэдэгдэлдээ өөрийн хийсэн зүйлээ үгүйсгэлгүй, санаа зовж байгаагаа хэлж байжээ.

Үүнээс болоод түүнийг 3 сар тэмцээнд оролцохыг нь хориглосон юм. Түүнчлэн өнгөрсөн оны 10 сард тэрээр согтуу байдалтай машин жолоодож байгаад баригдсан бөгөөд АНУ-ын усан сэлэлтийн холбоо түүний тэмцээнд орох эрхийг бүтэн 6 сараар хассан байна. Энэ нь түүний Казаний тэмцээнд оролцох хүслийг үгүй хийсэн байна.







5. Диего Марадона
1991 онд Марадонаг мансууруулах бодис зарсан хэргээр баривчлаж байжээ. Хэсэг хугацааны дараа түүний цуснаас тухайн зарж байсан кокаин илэрсэн бөгөөд тэрээр 15 сар хөл бөмбөг тоглох эрхээ хасуулсан юм.







6. Андре Агасси
Дэлхийн  хамгийн шилдэг теннисийн тамирчдын нэг тэрээр хувийн амьдрал болон ажил төрлийнхөө асуудлаас болж 1997 оноос мансууруулах бодисыг ихээр хэрэглэх болсон байна. Энэ нь түүний нэр хүндэд муугаар нөлөөлж тэрээр дэлхийн хамгийн шилдэг тамирчдын 141-т эрэмбэлэгдэх болжээ.







7. Агуу Лев Яшин
FIFA, World Soccer, France Football-ийн шалгаруулалтаар 20-р зууны хамгийн шилдэг хаалгач, Venerdì, Guerin Sportivo, Planète болон Voetbal International-ийн шалгаруулалтаар хамгийн шилдэг тоглогч болж,  “Алтан бөмбөг” авсан түүхэн дэхь хамгийн анхны хаалгач маань мөн л хар тамхины асуудалд удаа дараа орооцолдож байжээ.



Хар тамхины асуудлаас болж тэрээр 60 насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()