“UB Food Festival” 3 дах жилдээ зохион байгуулагдана

2015-08-14, 20:28
8,306
Жил бүр Вива сити хороололд уламжлал болгон зохион байгуулагддаг “UB Food Festival” 2015 арга хэмжээ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 8-р сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
“UB Food Festival”  3 дах жилдээ зохион байгуулагдана


Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж, 1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогыг амталж үзэх боломж олгодог онцлогтой. “UB Food Festival” - д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцох юм байна. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халз тулаан, коктэйль шоу, гэр бүлийн бургер идэх уралдаан гээд олон сонирхолтой шоу хөтөлбөр  болно.

Мөн уламжлал ёсоор “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочидоо дайлах юм.“UB Food Festival” нь гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирдэг нийслэлийн хамгийн шилдэг фестиваль болсон байна. Арга хэмжээг М Си Эс Проперти ХХК, M Си Эс Эстэйтс ХХК, Монголиан Гүрмэ энд Катеринг ХХК,  Юнителын GG, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Тогооч нарын Холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

1. Шилдэг оролцогч Bluefin restaurant



2. Нээлтийн үйл ажиллагаа





3. Амьд хөгжмийн хамтлаг



4. Япон хоолны амталгаа



5. Мексик хоолны амталгаа



6. Мика шүшиний амталгаа



7. Цадатлаа идэх биш 3000 төгрөгөөр төрөл бүрийн хоолноос амтлах өдөрлөг



8. Найз нөхөд гэр бүлийн цуглаж хотын хоолны соёлтой танилцах Food Festival



9. Коктэйль шоуны үзүүлбэр



10. Хоол хий шоу үзүүлбэр



11.  “Sweet Kitchen” facebook группын авъяаслаг эзэгтэй нар бүтээлч дизайнлаг, өвөрмөгц бялуу хийж, ирсэн зочидоо дайлна



12. 2014 оны Food Festival –аар 3000 гаруй хүн бялууны амталгаа хийсэн



13. Bluefin restaurant –ийн стэйк амталгаа



14. Esencia restaurant –ийн Итали хоолны амталгаа



15. Амтат хоол идэнгээ, амьд хөгжим сонсож байгаа зочид



16. Хүүхдүүд ч баярлаж, хоолны тэмцээнд оролцоно



17. Одууд жил бүрийн Food Festival-ийг алгасалгүй оролцдог



18. Дуучин Болд, Quiza нар Food Festivalеийн үеэр



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.