Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Аягатай маффин
Орц, найрлага:• 3 хоолны халбага гурил
• 1 цайны халбага уусдаг кофе
• 2 хоолны халбага какао-нунтаг
• 2,5 хоолны халбага элсэн чихэр
• ¼ цайны халбага хөөлгөгч
• 2 хоолны халбага сүү
• 1 өндөг
• 2 хоолны халбага ургамлын тос
• ½ цайны халбага ванилин
Хийх зааварчилгаа:
1. Төмөр саванд гурил, уусдаг кофе, какао-нунтаг, элсэн чихэр, хөөлгөгчөө хийгээд сайтар холино.
2. Дээр нь сүү, өндөг, ванилинаа нэмж, сэрээгээр өтгөвтөр зуурмаг болтол нь хутгана.
3. Бэлдмэлээ урьдчилан тосолсон аяганд хийж богино долгионы зууханд хийж хамгийн өндөр тохируулга дээр нь тавиад, 90 орчим секунд болгоорой.
4. Ванильтэй зайрмагны хамт идэхэд тохиромжтой.
2. Шоколадтай брауни
Орц, найрлага:
• 150 грамм цөцгийн тос
• 65 грамм буюу 2/3 аяга какао-нунтаг (элсэн чихэргүй)
• 1 аяга буюу 200 грамм элсэн чихэр
• 2 өндөг
• 1 цайны халбага ванилийн охь
• 100 грамм буюу 4/5 аяга гурил
Хийх зааварчилгаа:
1. Цөцгийн тосоо богино долгионы зууханд халааж 30 секунд орчим хайлуулна. Дараа нь элсэн чихэр, какао, ванилиэ нэмээд сайтар холиорой.
2. Мөн өндөгөө нэг нэгээр нь хийж хутгаад гурил нэмж, зуурмаг бэлдэнэ.
3. Богино долгионы зууханд хийхэд тохиромжтой хэвээ тослоод өндөр тохируулган дээр нь 4-5 минутын турш болгоно.

3. Шоколадтай бялуу
Орц, найрлага:
• 100 грамм гурил
• 100 грамм шоколад
• 100 грамм элсэн чихэр
• 50 грамм цөцгийн зөөхий
• 3 өндөг
• 1 цайны халбага сода
• 1 шил “Нутелла” самартай, шоколадны крем
Хийх зааварчилгаа:
1. Масло, шоколадаа хайлуулаад хооронд нь холино.
2. Өндөг, элсэн чихрийг хооронд нь уусгана
3. Өндөгтэй бэлдмэл дээрээ гурилаа бага багаар цацаж, тасралтгүй хутгаж зуураарай. Зуурмаг өтгөвтөр болох ёстой.
4. Хөрч, бүлээтсэн шоколад, маслоны хайлмаг дээр гурилынхаа зуурмагийг хийж, сода нэмнэ. Богино долгионы зууханд өндөр тохируулга дээр нь таван минут жигнэх хэрэгтэй. Бэлэн болсон бялууг хөндлөнгөөр нь гурван хэсэг зүснэ.
5. Үүний дараа бялуу болгон дээр “Нутелла” крем түрхэж, давхарлаад, дахин битүү бүрээд үйрмэг шоколад цацаж чимэглээрэй.

4. Жижиг бялуу
Орц, найрлага:
• 300 грамм жигнэмэг (шоколадтай байвал сайн)
• 2/3 аяга өтгөрүүлсэн сүү
• 100 грамм цөцгийн тос
• 3 цайны халбага какао
Хийх зааварчилгаа:
1. Жигнэмэгийг холигч эсвэл мах татагчийн тусламжтайгаар бутална.
2. Саванд какао болон өтгөрүүлсэн сүү, тасалгааны хэмд хайлуулсан маслог нийлүүлж, холино.
3. Бэлдмэл шоколадны крем шиг болоход жигнэмэгээ хийгээрэй. Эхлээд халбагаар, дараа нь гараараа хутгаж өгнө.
4. Зуурмагийг “төмс” мэт бөөрөнхий болон зууван хэлбэрт оруулж, жигнэмэгний үйрмэг болон какаоны нунтагаар бүрээрэй.

5. Шоколадтай фондю
Орц, найрлага:
• 200 грамм шоколад
• 100 мл зөөхий
• жимс (дуртайгаа, хүссэн хэмжээгээр)
Хийх зааварчилгаа:
1. Шоколадаа төмөр саванд хийн буцлам халуун усан дээр барьж хайлуулна. Дээр нь зөөхийгөө нэмээд сайтар хольж хутга.
2. Хүн тус бүрт зориулсан шил болон шаазан аяганд хувааж хийн жимс, жимсгэнийг таваглана. Аманд багтахаар хэрчиж бэлтгэсэн жимс, жимсгэнийг сэрээ эсвэл савхаар хатган шоколадтай фондюндээ дүрж идээрэй.
3. Мөн шоколадыг царцаахгүйгээр барьж байхаар дороос нь зориулалтын лааны тусламжтай төөнөдөг фондюгийн саванд хийвэл илүү гоёмсог, өвөрмөц байх болно.

6. Шоколадтой пирог
Орц, найрлага:
• ¾ аяга гурил
• ½ аяга элсэн чихэр
• ¼ цайны халбага давс
• 1 цайны халбага хөөлгөгч
• 1/3 аяга какао-нунтаг
• 50 грамм хайлуулсан маргарин
• 1 өндөг
• 4 хоолны халбага сүү
• 1 хоолны халбага ванилийн охь
Шоколадны сиропд:
• ½ аяга бор элсэн чихэр
• 1/3 аяга какао-нунтаг
• 150 мл ус
Хийх зааварчилгаа:
1. Гурил, хөөлгөгч, элсэн чихэр, давс, какаогоо нийлүүлээд сайтар хольж өгнө. Дээр нь хайлуулсан маргарин, өндөг, сүү, ванилиэ нэмж зуураад богино долгионы зууханд зориулалттын саванд хийнэ. Савны амсар багаар бодоход 5 см өндөртэй байх хэрэгтэй.
2. Бор элсэн чихэр болон какаог холин шоколадны сүмс бэлдэнэ. Бэлдмэлийг зуурмаг дээрээ хийгээрэй.
3. Усаа 30 секунд орчим халаагаад зуурмаг дээрээ болгоомжтой асгана. Дараа нь сэрээгээр зуурмагийг нямбай гэгч нь хөдөлгөж, усыг зарим хэсгийг савны ёроол руу оруулж өгөөрэй.
4. Зуухыг хамгийн өндөр тохируулга дээр нь тавьж, 5 минутын турш жигнэнэ. Бялууг зайрмагтай цуг идэхэд тохиромжтой.

7. Шоколадтай кекс
Орц, найрлага:
• 40 грамм цөцгийн тос
• ½ аяга элсэн чихэр
• 1 өндөг
• 1 цайны халбага ванилин
• ¼ аяга сүү
• ½ аяга гурил
• 2 хоолны халбага какао-нунтаг
• ¼ цайны халбага хөөлгөгч
• бага зэрэг давс
Хийх зааварчилгаа:
1. Богино долгионы зуухны зориулалттай савыг ургамлын тосоор тосолж бэлдэнэ.
2. Тасалгааны хэмд байлгаж, зөөлрүүлсэн цөцгийн тосыг элсэн чихэр, өндөг, ваниль, сүүтэй хольж, сайтар хутгаарай. Үүний дараа гурил, какао-нунтаг, хөөлгөгч, давсаа хийж, зуураад урьдчилан тосолсон хэвэндээ хийнэ.
3. Саваа таглах юм уу алчуураар бүтээх зуураа богино долгионы зуухаа хамгийн өндөр хэм дээр нь тохируулан 2-3 минутын турш халаагаарай. Энэ хооронд кексийн зуурмаг амарч, хөвсийхөд бэлэн болж амжина.
4. Кексээ хөргөсний дараа тавган дээр доош нь харуулан гаргаад дээр нь хайлуулсан шоколад асгаарай.

8. Шоколадтай жигнэдэггүй жигнэмэг
Орц, найрлага:
• 1 аяга кешью самар (дуртай самраа сонгож болно)
• ¾ аяга ясгүй финик
• ¼ аяга овъёосны нэвс
• 100 грамм хар шоколад
• бага зэрэг давс
Хийх зааварчилгаа:
1. Самраа комбайнд хийн үйрмэг болтол нь бутална. Эсвэл махны машинаар татсан ч болно. Үүний дараа овъёос, финикээ нэмж, сайтар хутгаж өгөөрэй.
2. Дээр нь жижиглэж үрсэн шоколад болон давсаа хийгээд мөн холино.
3. Үүний дараа гараа усанд норгоод зуурмагийг жижиг бөмбөлөг хэлбэрт оруулан шахаж өгөөрэй. Таваглахдаа мөн хайлуулсан шоколад эсвэл крем асгаж өгч болно.

9. Шоколадтай жигнэдэггүй бялуу
Орц, найрлага:
• 300 грамм жигнэмэг
• 150 грамм цөцгийн тос
• 3-4 хоолны халбага какао
• 250 грамм цөцгийтэй бяслаг
• 50-100 грамм элсэн чихрийн нунтаг
• 200 грамм шоколад
• 100 грамм зөөхий
Хийх зааварчилгаа:
1. Эхлээд бялууныхаа суурь болох кексийг бэлдэх хэрэгтэй. Цөцгийн тосоо урьдчилан хайлуулаарай. Харин жигнэмэгээ холигч эсвэл нүдүүрээр буталж, үйрүүлнэ. Гүнзгий саванд тос, жигнэмэгнийхээ үйрмэг, какаогоо хийж, сайтар хольж өгнө.
2. Ингэж бэлдсэн жигнэмэгийг бялууны хэвний ёроолд сайтар шахаж, нягтруулна. Нягтруулахад аяга ашиглаж болно. Хамгийн гол нь суурь жигд, тэгш байх ёстой. Үүний дараа хөргөгчинд хийж, царцаана.
3. Энэ хооронд шанзаа бэлдэж эхлээрэй. Цөцгийтэй бяслаг дээрээ (аарц байж болно) элсэн чихрийн нунтагаа хийнэ.
4. Одоо хамгийн гол найрлага бол шоколадны ээлж. Шоколадаа саванд жижиглэн хийж, буцалсан халуун усан дээр барин хайлуулна. Дараа нь бага зэрэг хөргөөд цөцгийтэй бяслаг дээрээ бага багаар гоожуулан, сайтар хутгаарай.
5. Өөр саванд зөөхийгөө хийн хөвсийтөл нь хутгана өгнө.
6. Үүнийгээ шоколадтай бэлдэц руу бага багаар хийнгээ халбагаар зөөлөн хутгана. Бүх орцуудыг холихдоо хөвсгөр байдлыг буулгахгүйг хичээгээрэй.
7. Эцэст нь бэлэн болсон шоколадтай шанзыг хөргөгчинд хийж царцаан бэхжүүлсэн бялууны суурин дээрээ жигд тарааж өгнө. Бялуу бараг л бэлэн боллоо. Зүсч таваглахын өмнө хөргөгчинд 4-5 цаг байлгах нь чухал. Мөн какао, жимс жимсгэнэ, самар, зөөлөн чихрээр чимэглэж болно.

10. Шоколадтай фаж
Орц, найрлага:
• 1 хоолны халбага лист тослох цөцгий
• 1 сав өтгөрүүлсэн сүү
• 1 цайны халбага ванилийн охь
• 240 грамм нимгэн үрсэн шоколад
• 1 аяга «Нутелла» крем
• 3 хоолны халбага цөцгийн тос
• ½ цайны халбага далайн давс
Хийх зааварчилгаа:
1. 20х20 см хэмжээтэй хэвний ёроол болон ханыг тосолж бэлдэнэ. Дараа нь хананаасаа 5 см зайтай пергамент цаас дэвсэж өгнө.
2. Дунд зэргийн хэмжээтэй шилэн саванд өтгөрүүлсэн сүү, ванилийн охь, үйрмэг шоколад, “Нутелла” крем, нимгэн хэрчиж жижиглэсэн цөцгийн тосоо хийнэ.
3. Орцуудыг нэгтгэсэн шилэн саваа буцалж буй устай саван дээр тавьж, халаагаарай. Усны төвшин шилэн савны ёроол шүргэх төдий бага хэмжээтэй байна. Ингээд шоколад болон цөцгийн тос хайлж, нэг жигд болтол нь 5-7 минутын турш хутга.
4. Зуурмагийг урьдчилан тосолж бэлдсэн хэвэндээ хийнэ.
5. Шпателиар бялууны дээд талыг тэгшлээд дээр нь далайн давс жигд цацаж өгнө. Үүний дараа хөргөгчинд дор хаяж хоёр цаг байлгана.
6. Фаж хөрмөгц хутгаа халуун усанд дүрж, арчаад хэвийг тойруулан зүсч, салгаарай. Фажыг хааш хаашаа 2 см хэмжээтэй хэрчиж, таваглана.