Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Орц:
- Гоймон
- 2 халбага үрсэн бяслаг
- Гахайн мах
- Кимчи эсвэл далайн байцаа
- Чили соус (нэмэхгүй байж ч болно)
1. Эхлээд гоймонгоо чанаарай. Бэлэн болмогц нь үрсэн бяслагаа дээр нь нэмж өгөөд хутгана. Дараа нь хөргөгчинд 15 минут хөргөх хэрэгтэй.
2. Хүйтэн гоймонгийн усыг нь асгаарай.
3. Сүши орооход зориулсан модон дэвсгэр бэлдэх хэрэгтэй.
4. Жигд тарааж тавьсан гоймон дээрээ далайн байцаа (кимчи болон бусад ногоо нэмж болно) тавиарай.
5. Доорх зураг шиг ороох хэрэгтэй.
6. Гахайн махаар орооно.
7. Ингээд эцэст нь чили соус эсвэл дуртай амтлагчаа нэмж өгөөрэй.