Алдартай түүхэн зургуудын нууц ил болжээ

2015-08-10, 20:21
154,378
Орчин үеийн дэлхийн түүхийн (сүүлийн 100 жилийн гэж хэлэх нь зүйтэй болов уу) ихэнхи хэсэг бидэнд гэрэл зургаар дамжин хүрдэг билээ. Хэдий бид тухайн түүхэн үйл явдлыг нүдээр үзээгүй, болсон явдлын талаар өнгөц ойлголттой байдаг ч дэлхийд танигдсан ганцхан зураг тэр талаарх хангалттай хэмжээний мэдээллийг агуулдаг. Ингээд бид та бүхэндээ бодит үнэнээс зөрсөн гэрэл зургуудыг танилцуулж байна.
Алдартай түүхэн зургуудын нууц ил болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Хууч яриа: “Хар салхи” хочит Рубин Картер торны цаана суух хүртлээ Америкийн хамгийн шилдэг боксчдын нэг байв. Түүнийг аллагын хэрэгт буруутган шударга бусаар ялласан хэмээн иргэд, тэр дундаа залуу үеийнхэн үзэж байжээ. Зохиомол хэмээн үзэж байсан энэ дуулиант хэрэг олны анхаарлын төвд байсан нь алдарт Боб Диланы анхаарлаас гадуур өнгөрөөгүй байна. Хууч яриагаар бол, энэ зургийг Дилан хорих ангид тоглолт хийгээд буцах замд торны цаана суугаа Картертай санамсаргүй таарсан үед авчээ. Энэ уулзалт Бобд гүнзгий сэтгэгдэл үлдээж, улмаар алдарт “Hurricane” дуугаа бичихэд хүргэсэн гэдэг.

 
Бодит байдал: Үнэн хэрэгтээ сэтгүүлийн зурагчид энэхүү хуурамч зургийг хэдэн цагийн турш бэлтгэсэн бөгөөд Дилан болон Картер хоёрын хоорондох шоронгийн торыг төмөр хашаагаар орлуулан байршуулсан гэдэг. 
 

 
Хууч яриа: 1964 он. Рейтингээрээ хамгийн өндөрт яваа шинэ залуу хамтлагийн залуус "Эд Салливан"-ы шоунд оролцож, өөрсдийн шүтээн боксчин Кассиус Клейтэй зургаа авахуулсан байна. Зураг ч тухайн үеийн бүх сонин хэвлэлүүдээр гарч, хүмүүс ч алдартнуудын нөхөрлөлд таатай хандаж байв.
 
Бодит байдал: Хүмүүс Битлзээр өвчилж байх тэр үед Мухаммад Алигийн фен клубын тухай сураггүй, бүр дурсдаг ч үгүй байв. Тийм нэртэй боксчин байдгийг ч мэддэггүй байсан. Харин Сонни Листонтой аваргын бүсийн төлөөх тулаанд гэнэтийн ялалт байгуулсан Кассиус Клейд найдвар тавьж байсан цаг байжээ. Тэр үед дэлхийд алдартай Сонни Листонтой хамт патиараа татуулах гэсэн “Beatles”-ийн залуусын саналаас боксчин эр татгалзсан байдаг. Ингээд зөвхөн өрсөлдөгч нь үлджээ. Харин Кассиусын хувьд хэн нэгэн түүнтэй зургаа авахуулах эсэх нь огт сонин биш байв. Учир нь тэр тулаанд бэлдээд үүнийг анхаарах сөхөөгүй байжээ. Тиймдээ ч Ливерпүүлийн дөрвөл гарч явсны дараа тэрээр туслахаасаа “Энэ дөрвөн ижил хүйстэн британи чинь хэн билээ?” гэж асуусан байна.


 
Хууч яриа: Нью-Йорк хот. 1932 он. 400 метрийн өндөрт байрлах төмөр тавцан дээр суугаад үдийн хоолоо идэх 11 ажилтны хөл Нью-Йорк хотын дээр чөлөөтэй савах ажээ. Энэ хүчирхэг дүр зургийг гэрэл зурагчин Чарльз К. Эббетс авсан бөгөөд бүгд үүнийг хуурамч зураг хэмээн сэжиглэсэн юм. Нэгдүгээрт: Эдгээр ажилчдыг таних хүн нэгээхэн ч гараагүй юм. Харин хоёрдугаарт: Ийм өндөрт санаа амар хоол идэж чадах зоригтой хүмүүс байхгүй гэдэгт итгэж байв.


 
Бодит байдал: Жилийн өмнө энэхүү агуу зургийн нууц тайлагдсан юм. Эдгээр залуус үнэхээр ямар ч даатгалгүйгээр бас ямар ч хамгаалалтгүйгээр уг төмөр дээр сууж байжээ. Учир нь тэд мэргэжлийн акробатчид байсан бөгөөд “RCA Building” тэнгэр баганадсан барилгын сурталчилгааны ажилд дайчлагдсан нь энэ ажээ. Мэдээж амь насаараа дэнчин тавьсны төлөө тэд багагүй мөнгө халаасалсан байна.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()