Лайфхак: LG G4 зайны цэнэгийг хэрхэн удаан барьдаг болгох вэ?

2015-08-06, 17:21
4,415
LG G4 нь 3000 мАч -ийн хүчин чадал бүхий сольдог зайгаар тоноглогдсон нь орчин үеийн ухаалаг гар утаснуудын хувьд ховорхон үзүүлэлт юм. Эрчим хүчний хэмнэлттэй Qualcomm® Snapdragon™ 808 процессорын санал болгож буй давуу талуудтай хосолсноор LG G4 нь бүтэн өдрийн турш үүргээ гүйцэтгэн ажилладаг. Бид Та бүхэнд утасныхаа цэнэгийг  илүү удаан хадгалах ажил хэрэгч 7 зөвлөгөөг санал болгож байна!
Лайфхак: LG G4 зайны цэнэгийг хэрхэн удаан барьдаг болгох вэ?


1. Синхронжуулалтын хэрэггүй хавсралтуудыг хаагаарай.
Үүний тулд Тохиргоо /Насторойки/— Ерөнхий зүйлс /Общие/— Данс /Аккаунты/ болон Синхронжуулалт руу орох хэрэгтэй бөгөөд өөртөө хэрэггүй хавсралтуудыг хаахын тулд цэсийг ашиглана. Ухаалаг гар утсанд тань суулгасан төрөл бүрийн хавсралт, үйлчилгээг анхааралтай судалж үзээд тэдгээрийг хүссэнээрээ хаагаарай.



2. Зай хэмнэлтийн горимыг ажиллуулаарай.
Тохиргоо – Ерөнхий зүйлс– Аккумулятор болон эрчим хүчний хэмнэлт рүү ороорой. Дараа нь «Эрчим хүчний хэмнэлт» функцийг идэвхжүүлнэ. Энэхүү хэмжигдэхүүн нь аккумуляторын цэнэгийн түвшинг эрчим хүч хэмнэлтийн горим автоматаар ажиллаж эхлэх хэмжээнд тогтоон барих боломж олгодог.



3. Гараар хүрэх үеийн чичиргээг унтраагаарай.

Энэхүү функцийг ажиллуулахын тулд Тохиргоо – Дуу авиа /Звуки/ ба Мэдэгдэл /Уведомления/ – Өргөтгөсөн тохиргоо /Расширенные настройки/ – Нэмэлт /Дополнительно/ рүү ороод гар хүрэх үеийн чичиргээг унтраагаарай. 



4. Байрлал тодорхойлох үйлчилгээг унтраагаарай.
Хэрэв та утсанд тань суулгасан GPS навигаторыг ашигладаггүй бол Тохиргоо – Ерөнхий зүйлс – Байршил /Локация/ гэж ороод «Режим» буюу «Горим»-ыг сонгоорой. «Аккумуляторын цэнэг хэмнэлт»-ийг асааснаар GPS унтрах бөгөөд тухайн байрлалыг Wi-Fi  сүлжээ болон үүрэн холбооны сүлжээний тусламжтайгаар заах болно.



5. Google Play үйлчилгээний мэдээллүүдийг цэвэрлээрэй.

Тохиргоо – Хавсралт /Приложения/ – Ачаалсан /Загруженные/ руу ороод Google Play-ийн  Сервисүүдийг олж, жижиг цонхон дээр нь дараарай. Энэхүү цонхны дотор байгаа  «Ой санамжийг удирдах»/ «Управление памятью» гэдгийг дарсныхаа дараа «Бүх мэдээллийг устга» /«Удалить все данные»/ гэсэн товчлуурыг дарна.



6. «Snapdragon Battery Guru» хавсралтыг суулгаарай.
Snapdragon Battery Guru хавсралт нь Snapdragon-ы зөөврийн процессоруудад суурилсан гар утаснуудад зайныхаа цэнэгийг илүү удаан бөгөөд улам өгөөжтэйгөөр хадгалах боломж олгодог.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.