Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Усны хувцастай эмэгтэй хүн жолоо барих хориотой.
АНУ-ын Кентакки мужид усны хувцастай эмэгтэй хүн зөвхөн гарын дор өөрийгөө хамгаалах зэвсэг, хэрэгсэлтэй эсвэл хоёр цагдаа дагалдаж яваа тохиолдолд л жолооны ард сууж болно гэсэн хууль үйлчилдэг байна.
9. Хөл нүцгэн жолоо барих.
Герман бол маш либерал үзэл баримтлалтай орон. Ялангуяа энэ нь машин жолоодож явах үеийн хувцаслалт дээр ихээхэн илрэх ажээ. Хэдийгээр тухайн машин хувийн өмчид бүртгэлтэй байсан ч хөл нүцгэн машинаа жолоодохыг хуулиар хориглодог байна. Бусад зорчигчид гуталгүй явж байж болох ч жолооч хөлдөө заавал ямар нэгэн ая тухтай зүйл өмссөн байх ёстой гэнэ. Хэрэв хөл нүцгэн жолооч осол гаргах юм бол түүний даатгалын төлбөр авах эрхийг нь цуцалдаг журамтай ажээ.
8. Баруун гар машин дээр.
Таны машины шатахуун дуусч байгаа, гэтэл ойрын ШТС хүртэл хэдэн км зайтай байсан ч Англид ямар ч асуудалгүй явж болно. Гэхдээ цорын ганц бөгөөд хачирхалтай нөхцөлд болох ажээ. Шатахуун нь дууссан жолооч замын хажуу руу машинаа тавиад амрах эрхтэй бөгөөд гагцхүү энэ үед машиныхаа арын хэсэгт байрлаж, баруун гараа машин дээрээ тавьсан байх ёстой гэнэ.
7. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болон автомашин.
Хэрэв та Исландад аялж яваа бол байгалийн урьдчилан тааварлашгүй хүчтэй гамшигтай таарна хэмээн бэлтгэлтэй байх нь чухал. Иймээс та автомашинаа галт уулын үнс нурам эсвэл гэнэтийн хуй салхи гэх мэт байгалийн ер бусын үзэгдлээс хамгаалахаар даатгуулах ёстой юм байна.
6. Нохойд зориулсан аюулгүйн бүс.
Италид нохойтойгоо аялж яваа тохиолдолд заавал аюулгүй бүс зүүсэн байх хэрэгтэй. Өөрөө зүүх төдийгүй нохойдоо зүүж өгөхөө ч мартаж болохгүй. Мөн Германд нохой нь “тээвэрлэж болох ачаа”-нд тооцогддог ба аюулгүйн бүс зүүлгэх журам байхгүй ч жишээ нь огцом тоормозлосон тохиолдолд унахаас сэргийлсэн хамгаалалт заавал байх ёстой гэдэг байна.
5. Орон нутгийн жолооны үнэмлэхгүй бол автомашин жолоодохыг хориглоно.
Жолооны эрхийн шалгалт өгч Олон улсын жолооны үнэмлэх аваад, тухайн орныхоо замын хөдөлгөөнийх нь дүрмийг сайт дээрээс уншиж танилцаад л өөрийн машинтайгаа дэлхийг тойрон чөлөөтэй аялж болно гэж бодож байна уу?... Тэгвэл Хятадад тийм биш ажээ. Өөрсдийн машинтайгаа аялж яваа гадаадын иргэдэд тухайн орны жолооны үнэмлэх авах гэсэн хүндхэн даалгавар тулгардаг байна.
Олон улсын жолооны үнэмлэхтэй гадаадын аялагчид эхлээд Хятадын нутаг дэвсгэр дээр машин жолоодох зөвшөөрөл хүсэх хэрэгтэй. Үүний тулд заавал тухайн орныхоо замын хөдөлгөөний талаарх мэдлэгээ шалгуулах онолын шалгалт өгч, дараа нь тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргадаг юм байна. Энэ үйл явц нь такси болон нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хүсэхгүй байгаа жуулчдын хувьд хугацаа шаардсан, хүндрэлтэй тул тэд ихэвчлэн жолооч түрээслэх эсвэл дугуй худалдаж авахаас өөр сонголтгүй болдог байна.
Олон улсын жолооны үнэмлэхтэй гадаадын аялагчид эхлээд Хятадын нутаг дэвсгэр дээр машин жолоодох зөвшөөрөл хүсэх хэрэгтэй. Үүний тулд заавал тухайн орныхоо замын хөдөлгөөний талаарх мэдлэгээ шалгуулах онолын шалгалт өгч, дараа нь тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргадаг юм байна. Энэ үйл явц нь такси болон нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хүсэхгүй байгаа жуулчдын хувьд хугацаа шаардсан, хүндрэлтэй тул тэд ихэвчлэн жолооч түрээслэх эсвэл дугуй худалдаж авахаас өөр сонголтгүй болдог байна.
4. Тэмээнд зам тавьж өг.
Арабын Нэгдсэн Эмират улсад тэмээг бэлэг тэмдэг хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлдэг байна. Элсэн цөлийн хаанд хүндэтгэл үзүүлэх байдал замын хөдөлгөөний дүрэм дээр ч илэрнэ. Тиймээс та Арабд аялал эсвэл ажлын аль нэгнээр явж байгаа тохиолдолд зам дээр тэмээ давуу эрхтэй гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
3. Шатахуунтай канистр хориотой.
Хорват болон Чех улсад ард иргэдийнхээ эд хөрөнгөний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үүднээс автомашинд шатахуунтай канистр авч явахыг хориглодог байна. Түүнчлэн машиндаа заавал нөөц зөөврийн гэрэл байх ёстой гэж дүрэмд заасан байдаг гэнэ.
2. Гориллыг жолоочийн дэргэдэх суудалд суулга.
АНУ-ын Миннесота мужид иргэд автомашиндаа горилл авч явж болно гэж заажээ. Гэхдээ горилл зөвхөн жолоочийн дэргэдэх зорчигчийн суудалд суух ёстой гэнэ. Хэрэв сармагчинг арын суудалд суулгасан байвал жолоочийг торгох журамтай юм байна.
1. Нүдэн баримжаагаар хурд хэмжинэ.
Австри улсад таныг зам дээр хурд хэтрүүлсний чинь төлөө радарын тусламжтайгаар биш нүдэн баримжаагаар тогтоож, торгуулийн хуудас бичвэл битгий гайхаарай. Учир нь Австрийн замын цагдаагийн ажилтнууд автомашины хөдөлгөөнд оролцож буй хурдыг нүдэн баримжаагаар тодорхойлох тусгай сургалтанд хамрагдсан байдаг ажээ. Тиймээс өөрсдийн олж авсан мэдлэг, туршлагаа ашиглаж, цагт 30 км-ээс дэш хурдтай яваа жолооч нарт торгууль ногдуулах эрхтэй юм байна.