Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Чингис өөрийгөө агуу хүн гэдгээ гэрчилж баруун гартаа нөж атгаж төрсөн
Домог ёсоор бол Чингис хаан баруун гартаа шагайн чинээ хар нөж атгаж төрсөн нь дээд тэнгэр агуу их удирдагч төрснийг урьдчилан зарласан хэрэг байв.
2. Чингис хаан ямар төрхтэй байсан бэ?
Тэр өндөр нуруутай, буржгар үстэй, ногоон нүдтэй, урт сахалтай эр байсан хэмээн зарим эх сурвалжид тэмдэглэн үлджээ.
3. Чингис хаан 50 хувь европ, 50 хувь ази цустай гэж үздэг.
Зарим судлаачид дээрх өвөрмөц гадаад байдлыг ази болон европ ген холилдсон гэдгийн баталгаа хэмээн үзжээ.
4. Монгол улс газар нутгийн хэмжээгээ эрс тэлсэн.
Чингис хаан, Хятадаас ОХУ хүртэлх нутаг дэвсгэрт оршин сууж байсан тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан ажээ.
5. Монголын эзэнт гүрэн түүхэнд мөнхрөн үлдсэн.
Түүний эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн том нутаг дэвсгэртэй төрт улс юм. Монголын эзэнт гүрэн ид ноёрхлын үедээ Номхон далайгаас Дорнод Европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байжээ.
6. Чингис хааны удам хэдэн мянгаар тоологдоно.
Чингис хаан хэр эрх мэдэл, сүр хүчтэй байна тэр хэмжээгээрээ үр удмаа үлдээх ёстой гэж үздэг байсан учир түүний мэдэлд хэдэн мянган эмс охид байсан бөгөөд олонхи нь түүний үр удмыг төрүүлсэн ажээ.
7. Ази эрчүүдийн 8 орчим хувьд Чингисийн ген илэрчээ.
Генийн судалгаа шинжилгээгээр ази эрчүүдийн 8 орчим хувьд Чингис хааны "Y-хромосом" илэрсэн нь түүний бэлгийн амьдрал хэр идэвхтэй байсныг илтгэж байна.
8. Монгол цэргүүд хэнийг ч өршөөдөггүй
Чингис хааны байлдан дагууллын үеийн хэд хэдэн аян дайн тухайн овог аймаг, хүн ардыг хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн тохиолдлоор төгссөн байдаг ажээ.
9. Чингис хаан 40 сая хүний аминд хүрсэн.
Тусгайлан томилогдсон эрдэмтдийн судалгаагаар Чингис хаан 40 сая гаруй хүний үхэлд буруутай гэнэ.
10. Чингис хааны онгоныг голд живүүлсэн гэх мэдээлэл байдаг.
Тэрээр гэрээслэлдээ нөгөө ертөнцөд одсон хойно нь хэн ч ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн үүднээс өөрийнх нь онгонд голд хийхийг тушаасан гэж зарим эрдэмтэд үздэг ажээ.
11. Чингис хааны жинхэнэ нэр нь Тэмүүжин.
Түүнийг төрөхөд нь Тэмүүжин хэмээх нэр хайрласан. Тэр үед эцэг Есүхэй баатар нь Тэмүүжин үгэ гэгч баатар эрийг хөнөөсөн учир энэ нэрийг өгчээ.
12. Чингис хаан хар багаасаа л хатуу нэгэн байв.
Тэрээр 10 настайдаа өөрийн эцэг нэгт дүүгээ ангийн олзоо булаалдсаны улмаас харван алсан байна.
13. Чингис хаан олзлогдож байсан.
Чингис хаан 15 настайдаа дайснууддаа олзлогдсон бөгөөд хожим тухайн овог аймгаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
14. Ирээдүйн эхнэрээ есөн настайдаа сонгосон.
Ирээдүйн эхнэр Бөртэтэйгээ танилцахдаа тэрбээр есөн настай байв. Энэ өндгөн сүй нь түүний эцэг Есүхэй баатрынх нь сонголт байжээ.
15. Чингис хаан 16 настайдаа гэрлэсэн.
Тэмүжин болон Бөртэ нар өөрсдийн омог аймгуудын нэгдсэнийг баталж, 16 настайдаа гэрлэцгээсэн байна.
16. Чингис хаан болон Бөртэ хатан.
Хэдийгээр Чингис хаан олон хатан, татвар эмстэй болсон ч Бөртэг их хатан хэмээн хүндэтгэн хайрладаг байв.
17. Чингис хаан өөрийнх нь юманд гар хүрэхийг хүлээн зөвшөөрдөггүй.
Түүний эхнэр Бөртэг өстөн овог аймгуудын нэг нь булаан авч одоход Чингис хааны уур хилэн бадарч, дайснуудаа нугачин дарж эхэлжээ.
18. Овог аймгууд түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг байв.
19. Чингис хаан армиа олзлогдогсдоор өргөжүүлж байв.
Тэрээр өөрийн цэрэг армиа эзлэгдсэн овог аймгууд, хот тосгодын олзны хүмүүсээр бүрдүүлснээр цэргийн тоо нь эрс өсч, хүчирхэгжсэн байна.
20. Чингис хаан “Дайн үед бүх аргыг хэрэглэнэ” гэсэн зарчмыг баримталдаг.
Чингис хаан дайн тулааны үеэр эсрэг талаа буулгаж авах, ялан дийлэх бүхий л аргыг ашиглаж, тагнуул тавьж, тулааны зальжин тун ухаалаг тактикийг бодож олдог байв.
21. Чингис хаан хүмүүсийнхээ өшөөг харгисаар авдаг байлаа.
Персүүд Монголын элчийн толгойг авсан мэдээг сонссон Чингис хааны уур хилэн бадарч тус улс руу аян дайн хийн хүн ардынх нь 90 хувийг хядаж, цухан далайд умбуулжээ.
22. Чингис хаан хүсвэл эзэлсэн хот, тосгодоос хумхын тоос ч үлдээдэггүй байв.
Зарим түүхчид Чингис хааныг “галдан шатаах“-ын загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг бөгөөд өөрөөр хэлбэл тэрээр тухайн эзэлсэн улс орныхоо соёл иргэншлээс ямар ч ул мөр үлдээлгүйгээр устгах чадалтай байлдааны технологийг ашигладаг байсан байна.
23. Иранчууд одоо болтол Чингис хааныг хар дарсан зүүдэндээ хардаг.
Зарим нэг мэдээллээр, Перс буюу одоогийн Иран улсын ард иргэд 1900 он хүртэл Монголын эзэнт гүрний довтолгооны үеийн айдсаасаа салаагүй хэвээр байжээ.
24. Чингис хаан өөрийг нь дагаагүй хэнбугайд ч хайр найргүй хандаж байв.
Хэрэв ямар нэгэн хот, овог аймаг Чингис хаанд бууж өгч, дагаар орохыг эсэргүүцсэн тохиолдолд тэр бүх иргэдийг нь хүйс тэмтэрдэг байжээ.

Олон тархай бутархай овог аймгууд түүний сүр хүч, ухаан бодлыг хүлээн зөвшөөрч, эзэн хаан, удирдагчаараа өргөмжлөв. Овог аймгуудын нэгтгэсэн их хуралдайн үеэр түүний нэрийг өөрчилж Чингис хаан хэмээн нэрийдэхээр шийджээ.