Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Цэвэрлэгч
Уксусыг устай хольсноор маш сайн цэвэрлэгч бодис болдог төдийгүй та нойлын өрөөний хана, тосгуур, толь зэргээ арчиж цэвэрлэхэд тохиромжтой.
2. Кофе чанагчаа цэвэрлээрэй
Хэрвээ танайх кофе чанагчтай бол сардаа 1 удаа ус болон цууны хүчлийн уусмалаар зайлаарай.
3. Хиймэл шүд ариутгах
Энэ аргыг шүдний эмч ч гэсэн ашигладаг бөгөөд хиймэл шүдийг маш сайн аруитгаж өгдөг байна.
4. Бичил долгионы зуухаа цэвэрлээрэй
Танайд бичил долгионы зуух (печь) байдаг бол жижиг шилэн саванд цууны хүчил хийгээд зуухан дотроо хийгээрэй. Ажиллуулж асаасны дараа цууны хүчил ууршиж доторхи ханыг бактериас сайтар цэвэрлэж өгнө.
5. Цонх арчих
Алчуурыг цууны хүчлээр норгосны дараахан цонхоо арчвал цэвэрхэн болоод зогсохгүй нян бактериас хамгаална.
6. Турахдаа ашиглах
Бага хоолны дараа талхтай хамт идвэл таныг өлсгөхгүй.
7. Хуулганаас салахдаа ашиглаарай
Машин, цонх болон ханан дээрх хуулга салахгүй байвал цууны хүчил түрхэж байгаад хуулж аваарай.
8. Гэртээ засвар хийхдээ ашиглах
Хэрвээ та гэртээ засвар хийж ханын обойгоо авч чадахгүй байвал цууны хүчлийг ашиглавал илүү тохиромжтой.
9. Тамхины үнэрээс салах арга
Тамхины үнэр шингэсэн хувцаснаасаа салахын тулд та халуун усанд 2 эсвэл 3 аяга уксус хийж ууранд нь хувцсаа бариарай. Ингэснээр үнэр арилах болно.
10. Загас шарахад тань тусална
Загас шарж байхдаа цууны хүчил нэмж өгснөөр илүү амттай болдог байна.