Уитни Хьюстоны охин 22 насандаа таалал төгсчээ

2015-07-28, 22:03
17,038
Домогт дуучин Уитни Хьюстон (Whitney Houston)-ын цорын ганц охин болох Бобби Кристина Браун (Bobbi Kristina Brown) 2015 оны 7 дугаар сарын 26-ы өдөр таалал төгсчээ. Охин дөнгөж 22 настай байсан бөгөөд түүнийг өнгөрсөн тухай мэдээлэл цахим ертөнцөөр шуугиан тариад байна.
Уитни Хьюстоны охин 22 насандаа таалал төгсчээ


Цагдаагийн мэдээлснээр 1 дүгээр сарын 31-ы өдөр Бобби өөрийн гэрт угаалгын өрөөндөө живсэн байдалтай олдсон бөгөөд АНУ-ын Атланта мужын эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ.




Олон сарын турш эмч нар түүнийг босгож ирэхийн тулд хичээсэн ч, охин тэсч чадалгүй өнгөрсөн ням гарагт өнгөрчээ. Мөрдөгчид түүний хамтран амьдрагч найз залууг нь хэд хэдэн удаа байцаасан бөгөөд албан бус мэдээллээр охин хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн ярьсан байна.



Хүмүүс Боббиг төрсөн эхээ нас барснаас хойш гутарч амиа хорлосон гэж цахим ертөнцөөр шуугих болсон ч, түүний гэр бүлийнхэн нь шүүх эмнэлгийн “тархинд нь цус харвасны улмаас үхсэн” гэсэн дүгнэлтийг үгүйсгээгүй ажээ.



Ээж охин хоёр бурхны оронд тайван нойрсдоо.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()