Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс

2015-07-28, 20:55
28,756
Бразилийн Маиси голын ойролцоо "Пираха" хэмээх индиан омгийнхон амьдардаг бөгөөд тэдний амьдралын хэв маяг, орчин үеийн хэвшилээс тэс өөр хэдий ч хязгааргүй их аз жаргалтай байдаг ажээ. Ингээд бидний мэдэхээс тэс өөр сэтгэхүй, хэв маягаар амьдардаг хүмүүсийг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс


Пирахачууд унтах дургүй бөгөөд оронд нь зүгээр л зүүрмэглэдэг гэнэ. Учир нь нэгдүгээрт: хэрвээ чи унтаад сэрвэл тэс өөр хүн болно гэж үздэг. Хоёрдугаарт: эргэн тойронд маш их могой байдаг учир нэг унтвал сэрэхгүй байх магадлалтай ажээ. Унтахын оронд тэд галын наадам зохион байгуулж, хүүхдүүд болон нохойтой тоглож, ярьж, хөгжилддөг байна.



Унтах нь тухайн хүнийг эрс өөрчилдөг гэж үздэг учир бөх унтсаны дараа буюу амьдралдаа ойролцоогоор 7 удаа нэрээ сольдог гэнэ. Ийнхүү унтдаггүй учир тэдний сэтгэхүйд өдөр, шөнийн ялгаа болон өнгөрсөн, ирээдүй гэсэн цаг хугацааны ойлголт ч байдаггүй. Энэ нь зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг өөр зүйлсийг боддоггүй гэсэн үг юм.



Энэ омгийнхон юунд ч санаа зовдоггүй бөгөөд ан хийснийхээ дараа л хооллодог учир заримдаа хоолгүй байх тохиолдол ч бий.



Пираханууд гурван эгшиг, долоон гийгүүлэгчтэй хэлээр ярьдаг төдийгүй үгийн баялаг тийм их биш ч, хоорондоо ойлголцоход хангалттай байдаг ажээ.



Тэд тооны талаар ямар ч ойлголтгүй бөгөөд тэдний хувьд “хэдэн ширхэг”, “их” гэсэн хоёр ойлголт бий. Нэг могойг тоолох шаардлагагүй бөгөөд 2-4 бол хэд хэдэн, 7 бол их гэсэн утгыг илэрхийлдэг байна.



Дэлхий дээр нийт "пираха" омгийн 300 орчим хүн байдаг.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()