Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Гарал үүсэл
Бэдлам жижиг суурингаас эхэлсэн бөгөөд гал тогоо, эмчилгээний өрөөнөөс өөр олигтой юм байдаггүй байлаа. Харин 17-р зууны эхэн үеэр барилга нь сүйрч муудсан бөгөөд зууны сүүлчээр шинэ эмнэлэг нь үүдэндээ 2 хүний хөшөөтэйгээр нээгдсэн байна. Энэ хөшөө одоо их алдартай бөгөөд “Melancholy and Raving Madness” гэх урлагийн бүтээл болжээ.
9. Эргүүлэгт эмчилгээ
Бэдламийн олон аймшигт эмчилгээнүүдийн нэг нь яахын аргагүй эргүүлэгт эмчилгээ билээ. Энэ нь тэр үедээ л шилдэг нь байсан бөгөөд оюун ухааны хомсдолтой, галзуу хүмүүст зориулжээ. Чарльз Дарвины өвөө Эрасмус Дарвин энэ эмчилгээг гаргаж ирсэн бөгөөд өвчтөнийг сандал дээр суулгаад хэдэн цагаар эргүүлдэг нь хүний оюун санаанд хүрч чаддаг хэмээн итгэдэг байв. Гэвч одоо үед энэ нь шийтгэлд тооцогдох биз ээ.
8. Алдартай өвчтөнгүүд
Эмнэлэгийн түүхэнд олон хүн эмчлүүлж байсан ч , тэдний дунд Английн Парламентийн ордонг барьсан архитектурч Августус Пугин ба дээд зиндааны мэргэжлийн алуурчидын томоохон бүлэглэл хэвтэж байжээ.
7. Бэдламийн уран зураг
Эдвард Мунч, Ван Гогь, Микельанжело гэх олон зураачдын дотор ямар нэгэн онгод байдаг байх. Харин Бэдлам эмнэлэг олон зураачдад онгодыг нь оруулж өгчээ. Английн зураач Ричард Дэд Бэдламд хэвтэн эмчлүүлснийхээ дараа “The Fairy Fellers Master-Stroke” гэх зургийг зурж өгсний дараа тун ч үнэ цэнэтэй болсон байна.
6. Харгис эмчилгээ
Бэдлэмийг анх нээгдсэн цагаас хойш л оюун ухааны согогыг эмчлэх зорилготой байсан бөгөөд 18-19-р зуунд Монрогийн гэр бүлийн эмчээр ажилласан нь хэрцгий тохиолдол гэж хэлж болно. Тэд өвчтөнийг хүйтэн усанд байлгаж, өлсгөж бас зоддог байжээ. Мөн үүнийгээ шинжлэх ухааны хамгийн зөв эмчилгээ гэж сурталчилдаг байв.
5. Оршуулга
Олон өвчтөн зовлонгоо дийлэхгүй нас барсан харин тэднийг саяхан Лондонгийн хүн ам их суурьшсан гудамжнаас олсон байна. Энэд тооны хүний араг ясыг хуримтлуулжээ.
4. Судалгаа
Бас нэгэн Бэдламийн аймшигтай баримтуудын нэг бол оюун ухааны хомсдолтой хүмүүс дээр судалгаа шинжилгээ явуулж задлан хийдэг байжээ. Мөн тэд 18-19-р зуунд анагаахын сургуулиудад хүний биеийг зардаг байсан бөгөөд бүгд хууль бус байсан юм.
3. Үнэн төрх
Бэдлам эмнэлэг улсаас тэтгэмж, хүнс авдаг хэдий ч нэг хэсэг эмнэлэгийн удирдлагууд өөрсдөө санхүүгээ зохицуулах болсон байна. Үүнээс болж өвчтнүүд нүцгэн хананд гинжлэгдсэн байдалтай байсан бөгөөд ихэнхи нь өлсгөлөнгөөр үхдэг байжээ.
2. Оюун ухааны шорон
Нэгэн Англи залуу Францаас ирсэний дараа тэрнийг тагнуул гэж буруутган Бэдлам эмнэлэг рүү явуулсан байна. Тэд залуу дээр нэгэн туршилтыг хийсэн бөгөөд тэрний тархийг гаргаж ирээд угаасан юм. Энэ нь нэгэн цагт Бэдлам эмнэлэг биш тамын шорон байсныг илтгэж байгаа хэрэг ажээ.
1. Хүний хүрээлэн
Галзуу хүмүүсээр дүүрсэн Бэдламийг ард түмэн мөнгө төлж эмнэлэгийн коридороор явж үзэн сонирхдог байсан бөгөөд тэд хананд гинжлэгдсэн хүмүүсийг харж зугаацдаг байжээ.