Та үүнийг мэдэх үү?

Дэлхий ертөнцийн сонин содон мэдээг түүвэрлэн хүргэдэг "Та үүнийг мэдэх үү?" цувралын ээлжит дугаарыг бид та бүхэндээ хүргэж байна. Доорх баримтууд таны амралтын өдөрт тань мэдлэг мэдээлэл болох болов уу.
Та үүнийг мэдэх үү?


1. Альберт Эйнштейнийг 1952 онд Израилын хоёр дахь ерөнхийлөгч болох саналыг тавьсан ч тэр татгалзсан байна.



2. Ким Чен Ир муугүй ая зохиогч байсан бөгөөд тэрээр бүхий л амьдралынхаа хугацаанд 6 дуурь бичжээ.



3. Пизаны цамхагийг 1173 онд барилгачид далий болсныг анзаарсан бөгөөд барилгын үй явцыг зогсоосон байна. Гэхдээ хэзээ ч тэгшхэн бололгүй энэ хэвээр үлджээ.



4. Араб тоог Арабчууд биш Энэтхэгийн математикчид зохиожээ.



5. Сэрүүлэг гарахаас өмнө сэрүүлгийн ажилчид гэж байсан. Бусдыг сэрээхийн тулд тэд өглөө айлын цонх руу хатаасан вандуйгаар бууддаг байжээ.



6. Энэхүү зураг дээрх хүн нэг өдрийн дотор өөрийн амийг хороох гэсэн хэд хэдэн ажиллагаанаас амь гарч чаджээ. Эцэст нь тэрээр голд хөлдөн нас барсан байна.



7. Дэлхийн хамгийн богино дайн 38 минутын турш үргэлжилсэн бөгөөд энэ нь Англи-Занзибарын дайн байсан байна.



8. Дэлхийн хамгийн урт хугацааны дайн Нидерланд болон Силлигийн хооронд болсон байна. 1651-1989 оны хооронд буюу 335 жилийн турш үргэлжилсэн бөгөөд бусад дайнтай харицуулахад нэг их хохирол учруулаагүй байна.



9. Энэхүү шувууг “Аргентины аварга шувуу” гэдэг бөгөөд 7 метр урт далавчтай түүхэн дэх хамгийн том нисдэг амьтан байжээ. Тэрээр 6 сая жилийн өмнө Аргентин болон Андад амьдарч байсан бөгөөд хэмжээ нь орчин үеийн тас, өрөв тас шувууныхтай адилхан байсан гэнэ. 



10. Гидролокаторын тусламжтайгаар эрдэмтэд 1.8 км-ийн гүнд хачирхалтай пирамидыг олж илрүүлсэн байна. Энэ пирамидыг зузаан шилээр хийсэн бөгөөд хэмжээ нь Хеопс болон Египетийг пирамидаас ч том байсан ажээ.



11. Эдгээр хоёр ижилхэн нэртэй залуус нэг хорих ангид ял эдэлжээ. Тэд өмнө хэзээ ч уулзаж байгаагүй, хамаатан ч биш гэнэ. Ийнхүү ял эдлэх болсон шалтгаан нь тэдний хурууны хээ, ижилхэн төрхөөс болжээ.



12. Хятадад хөлийн тавхайг боодог байсан бөгөөд тухайн үед хэдий чинээ жижиг тавхайтай байна төдий чинээ үзэсгэлэнтэй, эмэгтэйлэг бүсгүйн тоонд багтдаг байв.



13. Дэлхийн хамгийн аймшигтай мумми нь "Гуанахуатоги" юм. Учир нь орилж буй мэт царайг харахад л амьдаар нь оршуулж байсан мэт харагдана.



14. Героиныг морфины оронд ашиглаж байсан бөгөөд мөн хүүхдийн ханиад эмчлэх зорилгоор ашиглаж байжээ.



15. Иосиф Сталин эрт үеийн фотошопын үүсгэн байгуулагч байх магадлалтай. Учир нь тэрээр зарим нэг алга болсон хүнтэй зургаа даруулж байжээ. Харин яаж ингэж зураг янзалсан нь тодорхой бус юм байна.



16. ДНК-ийн судалгаагаар эртний Египетийн фараон, Тутанхамоны эцэг эх нь ах дүү байсан болох нь тогтоогджээ. Энэ нь түүний олон өвчин, дефектүүдээр батлагдсан байна.



17. Исландын парламент нь орчин үед оршин буй хамгийн хуучин нь бөгөөд 930 онд нээгдэж байжээ.



18. Олон жилийн туршид Өмнөд Африкийн уурхайчид 2.5 см-ийн диаметртэй өвөрмөц бөөрөнхий олдворуудыг гаргаж авсан байна. Энэ нь докембрийн үеийн чулуугаар хийгдсэн бөгөөд 2.8 тэрбум жилийн настай ажээ.



19. Католикийн гэгээнтэнгүүдийн цогцос задардаггүй гэнэ. Хамгийн эртний биет нь Цецилия бөгөөд МЭ177 оны үед тамлагдан нас барж байжээ. Түүний цогцос 1700 жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байна.



20. Их Британийн "Шаборогийн нууц" захидлыг одоог хүртэл тайлж уншиж чадаагүй гэнэ. Баримал дээр DOUOSVAVVM хэмээх үсэг байгаа бөгөөд утгыг нь олох ухаалаг хүн хараахан үгүй ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()