Төрсөн эхдээ гологдсон бяцхан охин

Хятадын 3 настай бяцхан охин болох Хань Хань аймшигт өвчин туссанаар амь нас нь дээсэн дөрөөн дээр байжээ. Гэвч орчин үеийн шинжлэх ухаан, шинэ технологийн ачаар охиныг үхлээс аварч чадсан байна. Ингээд амьд гарч чадсан азтай охины тухай сонирхоно уу.
Төрсөн эхдээ гологдсон бяцхан охин


Хагалгаа хийхгүй бол охин намар хүртэл амьдарч чадахгүй байсан гэнэ. Тэрээр төрөлхийн тархинд шингэн хуримтлагдсанаас болж гавлын хэмжээ томордог "hydrocephalus" хэмээх өвчтэй юм байна.



Хань Ханий хувьд түүний гавлын хэмжээ 4 дахин томорсон байсан учир тэрээр хэвтрийн байдалтай байжээ.



Охиныг нэг нас хүрэхэд ээж нь орхиж явсан бөгөөд эцэг нь ганцаараа охиноо өсгөж, түүний өвчинтэй тэмцэхээр шийдсэн байна. Азаар тусч хүмүүсийн ачаар охины эмчилгээнд 400-500 мянган юань \64-80 мянган доллар\ цугласан бөгөөд охинд хагалгаа хийхээр болжээ.



Томграфын зураг авахуулахад охины тархины 80% нь ус байсан бөгөөд хагарахад бэлэн болсон байжээ. Ингээд "3D принтер"-ийн ачаар түүний гавлын ясыг сольсон байна.



17 цагийн хагалгааны турш эмч нар охины гавлын ясыг салгаж, илүүдэл усыг соруулж авчээ.



Харин гавлын оронд титан хиймэл гавал хийжээ.



Хагалгаа амжилттай болж охин эрчимт эмчилгээний тасагт орохоосоо өмнө нүдээ нээж, амьсгалж эхэлсэн байна. Охиныг өсөхөд титан гавлыг нь яс бүрхэж Хань Ханий гавлын дээд хэсгийг бэхжүүлэх бөгөөд эмч нар охиныг гүйцэд эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()