Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Жасприт Сингх Калра
Жасприт Сингх Калра бол төрөлх эх орондоо “резинэн жаал” хэмээн алдаршсан нэгэн. Түүний бие толгойгоо бараг 180 градус эргүүлэхээр уян хатан юм байна. Гэхдээ энэ бол түүний биеэрээ үзүүлж чадах олон гайхалтай чадваруудын нэг нь л ажээ.
2. Франциско Доминго Жоакима
Самбизанга
хотын оршин суугч Франциско Доминго Жоакима хэмээх залуухан эр
нүүрнийхээ булчинг ашиглан хүмүүсийг шоконд оруулам зүйл хийдэг.
Гиннесийн дээд амжилтын номонд түүнийг "дэлхийн хамгийн том амтай хүн" хэмээн бүртгэжээ. Жирийн хүмүүсийн үмх хоолоо л багтааж чадах
тэрхүү аманд Доминго, кока-колагийн лааз гэх мэтийг өлхөн хийчихнэ.
Түүний амны хэмжээ барагцаагаар 16,99 см ажээ. Эмч нарын хэлснээр түүниы ер бусын чадвар нь төрөлхийн бат бөх гавлын
ясанд оршиж байгаа гэнэ. Тиймдээ ч түүнийг Дөшин-хүн хэмээн нэрлэсэн биз ээ.
3. Чан Руифанг
Хятадын 101 настай иргэн
Чан Руифангийн духан дээр хэдэн жилийн өмнөөс юунаас ч болсон юм бүү мэд
ургацаг ургах болжээ. Өвчин зовиур гэх юм байхгүй ч, тэр ургацаг нь
чөтгөрийн эврийг санагдуулам ажээ. Гэтэл байгаль эх хөөрхий эмгэнээр
тохуурхсан мэт духных нь нөгөө талд өөр нэг эвэр цухуйж эхэлсэн нь
хүмүүсийг бүр ч гайхашруулаад байгаа гэнэ.
4. Жино Мартино
Жино Мартино Америкийн
мэргэжлийн тулаанч, жүжигчин бөгөөд төмөр саваа, бетонон блок, бейсболын
цохиур гэх мэт төрөл бүрийн хатуу эд зүйлсийг толгойгоороо нугалж,
хугалж чаддаг авъяастай гэнэ. Тэр ч бүү хэл түүний гавлын яс таван метрийн
өндрөөс унасан боулингийн бөмбөгийг ч тэсээд гарахаар бөх юм байна.
5. Тим Кридланд
Тим Кридландын тайзны нэр нь “Тамлалын хаан Замора” юм. Тэрээр 10 жилийн турш өвчин тэсвэрлэх онцгой чадварынхаа хүчээр гайхагдаж, хүмүүсийг алмайруулжээ. Тэр гал, чинжаал залгиж, сэлмээр биеэ нэвт сүлбэж, хадаасан дээр хэвтэх зэрэг маш олон харахад ч нүд хальтрам үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, алдартай болсон байна.
6. Вим Хоф
Голланд эр Вим Хоф хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Зүгээр ч нэг цаг агаарын хасах хэм биш бүр тэсгим хүйтнийг шүү. Тэр цасан дээгүүр хөл нүцгэн марафон гүйж, хүйтэн усанд биеэ сойж, мөстэй зайрмагтсан усанд нэг цаг, 52 минут тэсч дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Түүнээс гадна Вим Хималайн ноён оргил Килиманжаро ууланд богино өмднөөс өөр зүйлгүй гарснаараа “Мөсөн хүн” хэмээх хочийг авчээ. Хүйтнийг огт мэдэрдэггүй чадвараа тэрээр бясалгалын хүчээр олж авсан хэмээн ярьдаг бөгөөд судлаачид Вимийг үнэхээр өөрийн вегататив мэдрэлийн болон дархлалын тогтолцоогоо ухамсрын хүчээр хянаж чаддаг болохыг тогтоосон байна.
7. Яков Циперович
Жирийн цахилгаанчин Яков Циперович бодит амьдрал дээрх биоробот болон хувирчээ. Анхны эхнэр нь түүнийг үхлийн хор өгч “нойрсуулахыг” оролдсон ч тэрээр азаар амьд гарсан байна. Ийнхүү бараг үхээд сэхсэнийхээ дараа Яков огт өөрөөр мэдрэгдэх болсон биеэ удирдаж сурах хэрэгтэй болсон гэдэг. Яковыг орон дээр хэвтэх гэхэд ямар нэгэн хүч түүнийг өргөж, хэвтээ байрлалд оруулахгүй болгож байв. Яг л “Дондогмаа” хүүхэлдэйн тэнцвэрийн механизм шиг. Тэр жирийн хүн шиг л ядарч, унтахыг хүссэн ч гэнэт толгой дотор чичирхийлж буй мэт чимээ гарч, гараараа нидэрч дуугарч байгаа мэт ая сонсогдон унтуулдаггүй болсон байна. Одоо тэрээр Минск хотод аж төрж байгаа бөгөөд 33 жилийн турш унтаагүй тэрбээр хэдийн 54 нас хүрсэн ч 35 хүрээгүй хүн шиг харагддаг байна.
8. Чан Ван Хэй
Вьетнамын иргэн Чан Ван Хэй 6,8 метр урт үстэй юм байна. Гэвч харамсалтай нь тэр хэзээ ч үүнийгээ Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлээгүй гэнэ. Өдгөө 79 настай Хэй, Өмнөд Вьетнамын Киен Жианг хотод амьдардаг бөгөөд эмчилгээний ургамалтай холбоотой ажил хийдэг байжээ. Тэр маш энгийн боловч сонирхолтой шалтгааны улмаас 25 настайгаасаа үсээ ургуулж эхэлсэн гэнэ. Тодруулбал тэрээр үсээ засуулах үедээ маш их өвдөлтийг мэдэрдэг болсноос үүдэлтэй ажээ. Тэр энэ хачирхалтай байдлынхаа талаар эмчид хандаж, үзүүлсэнгүй, зүгээр л үсээ засуулахаа больж, сүлжсээр бүдүүн олс мэт харагдах болжээ.
9. Садху Амар Бхарати
Садхугийн гар ингэж хатаж, хатингаршсан байдалтайгаар хэдийн 40 гаруй жилийн нүүрийг үзжээ. 1973 оноос хойш тэр энэ гараа огт ашиглаагүй гэнэ. Тэр хатингаршиж хатсан гараа толгой дээрээ яг л Шива бурханы өмнө мөргөн залбирч байгаа байдалтайгаар өргөсөн байдаг ажээ. Садху 1970 он хүртэл жирийн л хүн шиг аж төрж байв. Тэр ажилтай, эхнэр, гэр бүлтэй, гурван хүүхэдтэй байлаа.
Мөн Энэтхэгийн амьдралын түвшнээр дундаж амьжиргаатай гэр бүлийн тоонд багтаж, хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдардаг байв. Гэтэл нэг л өдөр тэр өөрийгөө гэр бүлдээ ч, өөртөө ч биш зөвхөн бурханд харъяалагддаг болохыг ойлгожээ. Ингээд тэр Энэтхэгээр хэрэн хэсч, хэдэн жил даяанчилсаны дараа баруун гараа өргөн 40 жилийн турш буулгахгүй байхаар шийдсэн байна.
Энэ үйлдлээ тэрээр үйлдсэн нүглээ хүлээн зөвшөөрч, дахин нүгэл үйлдэхээс татгалзсаны тэмдэг болгосон хэмээн хүмүүс ярьцгаадаг ч зарим нэг нь түүнийг дэлхий дээр болж буй дайн тулааныг эсэргүүцэн гараа өргөсөн хэмээн ярьдаг ажээ. Ийнхүү Садху Амар Бхарати 40 жилийн турш баруун гараа өргөж, ашиглаагүйгээс болж хатаж, хатингаршин үхэжсэн байна.

10. Мехмет Озюрек
Туркын Мехмет Озюрекын хамарыг Италийн “Lo Show dei Record” шоу нэвтрүүлгийн үеэр хэмжиж үзэхэд духнаас хамрын үзүүр хүртэл 8,8 см байсан тул 2010 онд Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэжээ. Мехметийг хамрын арьсны элементүүдийн ургалтаар илэрдэг арьсны ховор өвчин буюу ринофимтэй хэмээн эмч нар үзсэн байна. Тиймээс хэзээ нэгэн цагт тэрээр өөрийнхөө тогтоосон энэхүү дээд амжилтыг өөрөө эвдэх магадлал хамгийн өндөртэй нэгэн болж байна.
11. Масутацу Ояма
Каратегийн домогт мастер, кёкушинка стилийн каратэг үндэслэгч, 10 дантай Масутацу Ояма нь тулааны урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг байсан юм. Ояма япон дайчдын “нэг цохилт- нэг үхэл“ зарчмыг баримтлан тулалддаг байв. Өрсөлдөгч нь түүний цохилтыг хааж чадсан ч, хаалт хангалттай сайн болж мастерийн цохилтыг тэсч гардаггүй байжээ.
Ояма 17 давхар хавтан, 3–4 тоосгийг гараараа ганцхан цохиод л хугалдаг байв. Харин бухтай тулааныг 50 удаа явуулж, гурван бухыг нүцгэн гараараа алж, 49 бухын эврийг мөн л гараараа хугалж байжээ. Тэр бар болон арслангуудтай тулалдахыг хүсч байсан ч амьтадтай ингэж харгис хэрцгий хандахыг түүнд зөвшөөрөөгүй байна. Хожим тэрээр өөрийн эрдэм чадлыг хөгжүүлэхийн тулд амьтдад тэгж хандах хэрэггүй байсан талаар дурсчээ.

12. Мишель Лотито
Франц эр Мишель Лотитог төрөлх эх оронд нь “Monsieur Mangetout” буюу “Бүхнийг иддэг ноёнтон” гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. 1959 - 1997 онуудад тэрээр барагцаалбал 9 тонн орчим металл эд зүйл, тэр дундаа онгоц, 7 зурагт, 18 унадаг дугуй, 15 дэлгүүрийн тэргэнцэр, авс болон Эйфелевийн цамхагийн хэсэг зэргийг иджээ. Лотитогийн ийм цочирдом чадвартай болсоны шалтгаан юунд байна вэ?
Шинжлэх ухаан болон анагаах ухааны ойлголтод “пикацизм” хэмээн нэрлэгдсэн энэ ховор хоолны дуршил нь идэж болохгүй сонин зүйлсэд татагдснаар илэрдэг байна. Мэдээж үүнд түүний төмрийг жижиглэж хэсэгчлээд ургамлын тосонд дүрж залгиад араас нь ус уух үед шингээж чадах бүдүүн гэдэсний салст бүрхэвч маш чухал юм. Мишель Лотито идсэн төмөрнөөс болж биш хорвоогийн жам ёсоор хальжээ.

13. Кэрол Энн Ягер
Кэрол Энн Ягер бол дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй ажээ. Ягер хамгийн ихдээ 1600 фунт буюу 727 кг жинд хүрч байсан гэх бөгөөд энэ нь баримтаар нотлогдоогүй юм. Харин албан ёсны эх сурвалжаар тэр 170 см өндөртэй, 544 кг життэй хэмээн бүртгэгдсэн байдаг байна. Кэрол хүүхэд байхаасаа л их ховдог нэгэн байсан бөгөөд өөрийнх нь баталснаар аав ээжийнх нь хамгийн дотны найз нь түүнийг хүчирхийлснээс болж их иддэг болсон гэнэ.
Түүний булчин ийм их хэмжээний ачааллыг даахгүй учраас бүсгүй бие даан хөдөлж чадахгүй болсон байна. Хамгийн сонирхолтой нь Кэрол Ягер мэс заслын бус аргаар буюу өөрөөрөө хамгийн их жин хаяж чадсан анхны эмэгтэй юм. Тодруулбал тэр гурван сарын дотор мэс заслын бус аргаар буюу хөдөлгөөн, хоолоор 236 кг жин хасч чаджээ.
14. Жилл Прайс
Калифорни мужид амьдардаг, 42 настай Жилл Прайс гэгч эмэгтэй амьдралдаа болсон бүх үйл явдлыг он сар, цаг хугацааны зөрүүгүйгээр санадаг нэгэн. Энэ чадвар нь түүнийг 12 настай байхад нь илэрчээ. Тэр тухайн үед зурагтаар гарч байсан нэвтрүүлэг, дэлхий дээр болсон үйл явдал зэрэг бүхий л нарийн ширийн зүйлсийг санадаг гэнэ.
Үүнийг мэдэхийн тулд зүгээр л он сарыг нэрлэхэд л хангалттай бөгөөд тэр танд долоо хоногийн хэд дэх өдөр байсан, тэр өдөр юу болсон талаар төвөггүйхэн хэлж өгч чадах ажээ. Хүмүүс түүний байгалиас заяасан энэ авъяас билэгт атаархдаг ч ийм супер ой тогтоолт тийм ч таатай зүйл биш юм. Учир нь та амьдралдаа тохиолдсон хүндхэн өдрүүдийг дахин дахин, алган дээр тавьсан мэт тод санах болно шүү дээ. Түүнээс гадна хүн бүрт л санан дурсахыг хүсдэггүй дурсамж гэж байдаг.

15. Алекс Ленкей
Английн иргэн Алекс Ленкей 16 настайгаасаа өөрийгөө ховсдож байгаа нэгэн. Тэрээр уламжлалт мэдээ алдуулах аргаас татгалзаж, үений хагалгаанд орох үедээ өөрийгөө ховсдож байжээ. Хагалгааны 83 минутын турш ховсд орогчийн бугуйг мэс заслын аргаар нээн самрын хэмжээтэй ургасан ясыг авч хайсан төдийгүй өвчтөний шөрмөсийг өөрчилсөн байна.
Түүний ярьснаар хагалгаа хийгдэх явцад тэрээр эмч нарын ярьсан бүгдийг, тэр бүү хэл яс хөрөөдөхийг сонсч байсан боловч өвчин огт мэдрээгүй гэнэ. Тэр өмнө нь мөн өөрийгөө ховсд оруулж ивэрхийгээ авахуулсан төдийгүй хугарсан гартай төрсөн хүүгээ ховсдон өвдөлтийг нь бууруулж байжээ.
16. Йосиро Накамацу
Солиотой эрдэмтэн, түүхэнд бичигдсэн таван агуу зохион бүтээгчдийн нэг, 85 настай энэ эрийг Япон Томас Алва Эдисон хэмээн нэрлэдэг. Түүнийг Америкийн “IBM” компаниас 20 жилээр түрүүлж флоппи-дискийг зохион бүтээсэн гэх бөгөөд бүтээлийнхээ тоогоор дээд амжилт тогтоож, 3.3 мянга хүргэсэн билээ. Энэ гаж сэтгэлгээтэй япон эрдэмтэн бүтээлээ туурвих явцдаа их гүн ухаанч байдлаар ханддаг байна.
Тодруулбал шинэ бүтээл бүрийнхээ төрөх явцыг тэрээр таван үе шаттай: Нэгд, сэтгэлийн хүч. Чухам үүний ачаар хүн зохион бүтээгчийн хэцүү замналаар замнадаг гэнэ. Хоёрдугаар шат, эрүүл бие. Дараа нь хичээл зүтгэл, суралцах чадвар. Түүнчлэн доктор Накамацийн баталж буйгаар жинхэнэ зохион бүтээгч хүн бол техникийн болон нийгмийн шинжлэх ухааныг хослуулдаг байх хэрэгтэй ажээ. Эцэст нь туршилт хийх чадвар болон мэдээж авъяас ордог юм байна.
17. Жонатан Ли Ричес
Америкийн Кентукки мужийн Холбооны хорих ангид хоригдож байгаа Жонатан Ли Ричес цахилгаан холбооны хэрэгсэл ашиглан луйвар хийсэн хэргээр буруутгагдан шийтгэгджээ. Түүгээр ч барахгүй тэрбээр нэг хүн төрөл бүрийн үндэслэлээр Америкийн дүүргүүдийн шүүхэд зарга үүсгэсэн тоогоор дээд амжилт тогтоосон юм.
2006 оны эхээр Жонатан эхний мэдэгдлээ шүүхэд гаргаж байсан бол дараагийн долоон жилийн хугацаанд нийт 2.5 мянга гаруй зарга үүсгэсэн байдаг байна. Ийнхүү иргэний идэвхитэй байр суурийнхаа ачаар тэр Гиннесийн номонд бичигдсэн боловч өөртөө дэндүү итгэлтэй Жонатан уг номыг ч шүүхэд өгчээ. Харин 2012 онд тэрээр рэпер Канье Уэст, түүний эхнэр Ким Кардашьян нарыг алан хядлагын хэргээр буруутган шинэ зарга үүсгэж байсан юм.

18. Масанобу Сато
Тасралтгүйгээр 9 цаг 58 минутын турш гар хангалга хийсэн дэлхийн дээд амжилтыг япон эр Масанобу Сато тогтоожээ. Энэ эр энэхүү өвөрмөц чадвараа жил бүр Сан-Франциско хотод зохион байгуулагддаг “Masturbate-A-Thon” тэмцээний үеэр харуулдаг байна. Сатогийн найз охин түүний энэ сонирхолд маш тайван ханддаг төдийгүй амжилт гаргах хүсэл тэмүүлэлд нь дэмжлэг үзүүлдэг гэнэ. Дээд амжилтын эзний өглөө бүр хэдэн цаг үргэлжлэх гар хангалагын сургуулилтаар эхэлдэг байна. Түүний амжилтын нууц байнгын дасгал сургуулилт хэмээн тэрээр ярьжээ. Тэр гар хангалгад яг л нэг төрлийн жинхэнэ спорт шиг ханддаг гэнэ.
19. Аму Хажи
Гиннесийн дээд амжилтын номонд өдгөө 80 настай Ираны иргэн Аму Хажи, 60 жил усанд ороогүй амжилтаараа багтаж чадсан юм. Тэрээр энэ бүх он жилүүдэд нэг ч удаа шүршүүр эсвэл ваннд ороогүй бөгөөд ер нь бол ус руу огт ойртоогүй байна. Хаж Ираны зүүн хэсэгт орших Фарс мужийн Дежах тосгоны ойролцоо газар дор үүр ухан аж төрдөг юм байна. Гэхдээ өвөл нүхэнд тэсэхийн аргагүй хүйтэн болох тул нутгийн оршин суугчдын хөгшин эрд зориулан барьсан тоосгон байранд ордог байна. Тэрээр залуудаа усанд орохоо болихоор шийдсэн бөгөөд энэ нь түүний сэтгэлийн гүн шарх, гүн хямралаас үүдсэн гэнэ. Одоо тэр уснаас айдаг төдийгүй гараа угаах төдийд л өвчин тусч үхнэ хэмээн итгэх болсон ажээ.
20. Жейк Шелленсчлягер
Балтиморын дунд сургуулийн сурагч хүү, 14 настай Жейк Шелленсчлягер үе тэнгийн наймдугаар ангийнхан дундаасаа огт ялгардаггүй нэгэн байв. Гэвч нэгэн удаа, хүү биеийн тамир орж байх үед жинхэнэ тамирчны шинж чанарыг харуулсан байна. Ийнхүү хүү хоёр жил гаруйн турш хүндийг өргөлт буюу пауэрлифтингээр мэргэжлийн түвшинд хичээллэсээр иржээ. Одоо Жеймс өөрийн биеийн жингээс 2,5 дахин хүнд жинтэй туухайг өргөж байна.
Пауэрлифтингийн спортын олон олон шүтэн бишрэгчид өсвөр насны хүүгийн энэ чадварыг хараад зүгээр л шоконд ордог бөгөөд спортын энэ хүнд хэцүү төрөлд амжилт гаргахын тулд тэрбээр өдөр бүр хэдэн цагийг спорт зааланд штанг шахаж, сунгалт хийж өнгөрөөдөг гэнэ. Мөн тэрбээр хувийн болон дэлхийн дээд амжилтыг 136 кг буюу 300 фунт штанг шахснаараа тогтоосон байна. Түүний нас болон жингийн ангилалд ийм амжилт үзүүлнэ гэдэг бол итгэмээргүй үзүүлэлт юм.