Спортын логонууд дээрх нууц тэмдэгтүүд

Дэлхийд алдартай олон компаниуд лого зохиохдээ маш их зүйлийн бэлгэдэл болдог билээ. Утга учир болон өнгө, дүрсэндээ бүгдийг анхааран үздэг учир лого нь зүгээр л нэг зураг биш бололтой. Ингээд бид та бүхэндээ спортын логонуудын нууц тэмдэгтүүдийг тайлбарын хамт хүргэж байна. 
Спортын логонууд дээрх нууц тэмдэгтүүд


1. QUEBEC NORDIQUES

Канадын хокейн баг нэг талдаа “N” үсгийг нөгөө талдаа хокейн цохиурын дүрстэй бөгөөд энэ 2 нийлээд "Мөсөн Гэр"-ийг гаргаж байгаа ажээ.



2. THE ATLANTA FALCONS
Шонхорын далавч, савар нь “FALCONS” гэдгийн “F” үсгийг гаргаж байна.



3. DALLAS MAVERICKS
Морины толгой дээрхи “М” үсэг “MAVERICKS” ийг илтгэж байгаа юм.



4. HARTFORD WHALERS 
Доод талын ногоон хэсэг нь “W” бөгөөд цэнхэр хэсэг нь халимны сүүл харин дунд үүсэж байгаа саарал хэсэг нь HARTFORD ийн “H” үсгийг гаргасан байна.



5. MILWAUKEE BREWERS (1978-1993)
Логон дээр “m” ба “b” үсгийг ашиглан бэйсболын бээлий болж байгаа бөгөөд харин дунд нь бөмбөг байгаа юм байна.



6. HOUSTON ROCKETS
R үсэг нь хөөрч байгаа пуужин бөгөөд цагирагтайгаа нийлээд “H” үсгийг гаргаж байна.



7. MONTREAL EXPOS
Ерөнхийдөө “M” үсгийг Францын далбааны өнгөөр гаргажээ. Мөн сайн харвал “e”, “b” үсэгнүүд байгаа энэ нь "Montreal Expos Baseball" гэсэн үг бөгөөд өөр утга ч байдаг. Тэр нь үүсгэн байгуулагчийн охин болох Elizabeth Bronfman нэрийг гаргаж өгчээ.




8. ARKANSAS–PINE BLUFF GOLDEN LIONS

Уг сургуулийнхаа "LION" гэх товчилсон нэрийг буюу "UAPB" гэсэн үсэгнүүдийг үсээрээ гаргаж өгсөн байна.



9. BIG TEN CONFERENCE
“BIG” гэдэг үгний “IG” нь 10 тоог гаргаж байна. Тэгэхлээр "BIG TEN" гэсэн үг үүсэх ажээ. 



10. MONTREAL CANADIENS
Доторхи “H” үсэг нь хокей гэсэн үг бөгөөд фэнүүд  өөрөөр тайлбарлахдаа энийг “Habs” гэх багийн нөгөө нэрийг хэлсэн гэдэг байна.



11. WASHINGTON  CAPITALS
Бүргэдийн далавч болон доорхи Цагаан Ордны барилга нийлээд “WASHINGTON” гэх “W” үсгийг гаргажээ.



12. WINNIPEG JETS (1979-1990)
“Jets” гэдэг үгний “J” үсэг нь хокейн цохиурыг үүсгэжээ.



13. WINNIOEG JETS
2011 онд шинэ логотой болсон тэдэнд тийм ч их нуугдмал зүйл байхгүй. Харин онгоцны ард агч модны навч байгаа нь хойд зүгийг илэрхийлсэн утгатай юм.



14. MINNESOTA WILD
Сайн харвал ерөнхий хэлбэр нь баавгай бөгөөд нар нь чих, нүдэн дэх од нь Минесотагийн өмнөх баг болох "Minnesota North Stars"-ийг илэрхийлж байна. 



15. COLORODA AVALANCHE
Уулыг тойроод гарч ирж байгаа нь хокейн шайба нь “C” үсгийг гаргасан нь мужийн нэр буюу “COLORADO”-г илэрхийлсэн байна. 



16. MICHIGAN STAGS
Буганы хөл нь “M” үсгийг гаргаж байгаа бөгөөд энэ нь Мичиган гэсэн үг ажээ.



17. WASHINGTON  STATE COUGARS
Сургуулийнхаа эхний үсгүүдийг логондоо оруулжээ.



18. ARIZONA DIAMONDBACKS (2007)
“D” “b” үсгүүдээр могойн толгойны дүрсийг гаргасан байна.



19. MINNESOTA TWINS
“Win” гэх хэсгийг зураасаар тодотгосон нь хожлыг бэлгэдсэн утгатай юм.



20. TAMPA BAY RAYS
R үсгэн дээрхи шар гэрэл нь сайн, муу ээлжилж байгааг илэрхийлжээ.  



21. MINNESOTA TIMBERWOLVES (1996-2008)
“M” “T” үсэгнүүд чононы хэлбэрийг гаргаж өгчээ.



22. PORTLAND TIMBERS
Сүх нь “Т” үсэг буюу TIMBER гэсэн утгыг харуулж байна.



23. NEW JERSEY DEVILS

Ойлгомжтой чөтгөрийн лого бөгөөд “N”, “J” буюу (NEW JERSEY) гэсэн үсэгнүүдийг гаргаж өгсөн байна.



24. WASHINGTON WIZARDS
Шидтэний цагаан сахал нь “W” үсэг үүсгэж байгаа бөгөөд гадуурх бүрхүүл нь хавирган сарыг харуулжээ.



25. ST. LOUIS BLUES
Энэ нь 64 дэхь ноот бөгөөд Сайнт Луйс хот нь 1764 онд үүсэж байжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()