Япон хэлний зуны сургалтын бүртгэл явагдаж байна

2015-07-17, 20:02
5,892
Монгол-Японы Төв нь 2012 оноос Япон сан (Японы Гадаад Хэргийн Яамны харъяа байгууллага бөгөөд япон хэл соёлыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий байгууллага)-гийн япон хэлний боловсролын шинэ стандартад тулгуурласан япон хэлний сургалтыг зохион байгуулж байна.
Япон хэлний зуны сургалтын бүртгэл явагдаж байна


Намар, хавар, зуны улиралд бүртгэлээ авдаг бөгөөд “Яриа, дүрэм хосолсон цогц сургалт”-ыг 1-5 хүртэлх түвшинд зааж байна. Нэг сургалтын хугацаанд Японы соёлоос танилцуулах хичээлийг хоёр удаа зохион явуулдаг. 

Та бүхэнд сурагчдын  хичээлд оролцож буй байдал,  соёлын танилцуулах хичээлийн зургуудаас сонирхуулж байна.

2015 оны хаврын сургалт “Цогц сургалт-1”
Хичээлд оролцож буй байдал



2015 оны хаврын сургалт “Цогц сургалт-2”
Хичээлд оролцож буй байдал



2015 оны хаврын сургалт “Цогц сургалт-3”
Соёлын танилцуулах хичээл- “Юмханаар юм хийцгээе-Үзэгний сав”



2015 оны хаврын сургалт “Цогц сургалт-5”
Соёлын танилцуулах хичээл- “Фүрошики”



2015 оны хаврын сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа



Энэ удаагийн зуны сургалт маань “Тэр нэгэн зуны дурсамж” нэртэйгээр бүртгэлээ авч эхэллээ. Энэ зуныг япон хэл сурангаа  дурсамжтай, үр дүнтэйгээр өнгөрүүлээрэй. Та бүхэнд сургалтын дэлгэрэнгүй зарыг хүргэж байна. Хүний тоо хязгаартай тул амжиж бүртгүүлнэ үү. 



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.