Фэйсбүүкийн үнэн төрхийг ажилчид нь илчилжээ

Жилд дунджаар 125 мянган долларын цалинтай фэйсбүүкийн ажилчид хэдий бидэнд жаргалтай мэт санагддаг ч, тус компанид ажиллах тийм ч мөрөөдөөд байхаар зүйл биш ажээ. Фэйсбүүкийн ажилчдаас авсан судалгаанаас үндэслэсэн уг мэдээллийг бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Фэйсбүүкийн үнэн төрхийг ажилчид нь илчилжээ


1. Долоо хоногт зургаан өдрийн турш 24 цагаар ажилладаг.
Тус компаний ажилчид хэдий өөр газар байсан ч, гэртээ амарсан ч заавал 24 цагийн турш утсаа нээлттэй байлгаж онлайн байх ёстой гэнэ. Ингэж байж л ямар нэгэн асуудал тулгарахад хурдан шуурхай шийдэж чаддаг байна.



2. Тэд ажилчдаа танилцуулдаггүй.
Ямар ч сайт эсвэл компанид өөрсдийн ажилчдаа танилцуулсан тусгай булан байдаг билээ. Гэтэл фэйсбүүк хэзээ ч тэгдэггүй бөгөөд үүнийгээ нууцладаг байна.



3. Ихэнхи менежерүүд нь багаар ажиллах шаардлагагүй байдаг.
Компаний гол зүйл бол амжилт гаргах болон өөрийн алдаа дутагдлаа засах бөгөөд хэзээ ч бусдын алдааг засаж, багаар ажлаа дүгнүүлдэггүй гэнэ.



4. Тийм ч амархан ажил биш.
Дэлхийд алдартай том компани учир маш олон сая хэрэглэгчидтэй харилцаж тэдэнд зориулж ажиллах нь маш их дарамттай бөгөөд таны бодож байгаагаас хэд дахин хэцүү ажээ.



5. Хувийн амьдралдаа цаг зарцуулж чадахгүй.
Тус газрын ажилчид үргэлж онлайн ертөнцөд хэрэглэгч мэт байж чаддаггүйгээс гадна хувийн амьдралдаа ч бага цаг зарцуулахад хүрдэг байна.



6. Маш их хичээх хэрэгтэй.
Та 50 настай байсан ч, 20 настай хүмүүст таалагдах зүйлс сэтгэж олох хэрэгтэй. Үргэлж шинэ зүйл бодож түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд оюун санаагаа орчин үеэтэй хөл нийлүүлэх шаардлагатай ажээ.



7. Юмс яаж эргэж ч мэднэ.
Та нэг ажил дээр маш удаан өдөр шөнөгүй зууралдсан ч, хамгийн сүүлчийн өдөр "үүнийг болилоо" гээд хэлж мэдэх тул харамсах эрхгүй юм байна.



8. Хэзээ ч саятан болж алдарт хүрч чадахгүй.
Учир нь тэд зөвхөн бусдын төлөө ажиллах тул өөрийн амжилт болон хувийн ашигаа нэмэгдүүлэх боломж бараг байдаггүй ажээ. Таны хийсэн бүхэн бусдын мөрөөдлийг биелүүлж байна л гэсэн үг.



9. Эвлэрэхээс өөр аргагүй.
Дарга болон ажилчид муухай ааштай, хамтрахад тохиромжгүй байсан ч, үүнтэй эвлэрэхээс өөр ямар ч аргагүй ажээ.



10. Заримдаа хоёр нүүр гаргахаас өөр замгүй.
Та “өөрийн ажилчидтай харилцах би” болон “амьдрал дээрх би” гэж өөрийгөө хоёр хуваахаас ч өөр аргагүй хэмээн нэрээ нууцалсан фэйсбүүкийн ажилчин ярьсан байна.



11. Танийг хачин зүйл хэмээн шаардаж ч мэднэ.
Заримдаа тэд кофе зөөх, хувцас угаах гэх мэт ажилд зарагддаг гэнэ.



12. Юу хийгээд байгаагаа ч мэддэггүй.
Нэгэн ажилтан хэлэхдээ “Би 10 өдрийн турш нэг төсөл дээр ажилласан ч хэн ч надад энэ яг юу болохыг тайлбарлаагүй. Хий гэсэн бүгдийг л хийгээд байсан” гэжээ.



13. Өдөрт доод тал нь 1600 мэйл хүлээж авдаг.
Фэйсбүүк хэрэглэгчдээс ирсэн маш олон шуудан дунд заримдаа “Фэйсбүүк гэж юу вэ?” гэх мэт шал хэрэггүй асуултуудаас болж тэд маш их цагийг алддаг байна. Гэхдээ заавал бүгдийг нь унших ёстой учраас орхиж болдоггүй гэнэ.



14. Фэйсбүүкийг үндэслэгчид баян ч, ажилчид нь тийм биш.
Таны төсөөлөлд дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэх газар ажиллах нь бөөн мөнгө олох мэт санагдах байх. Гэсэн ч ажилчид нь жирийн дундаж амьдралтай хүмүүс л байдаг гэнэ.



15. Хэт их “GOOGLE” шиг болохыг хичээдэг.
Компани өөрсдийн өвөрмөц байдлыг бий болгохоос илүү “GOOGLE” шиг болохыг илүү эрмэлзэх болсон хэмээн нэг ажилтан нь хэлсэн байна.



16. Ажлын байр.
Фэйсбүүкийн ажлын ширээ нь нэг нэгнээсээ хэдхэн см-аар тусгаарлагдах маш жижигхэн зайд орших тул хувийн орон зай гэж байдаггүй ажээ.



17. Шийдвэр гаргахад хүндрэлтэй.
Жилийн өмнө тус компаний менежер өөрсдийн багийн гишүүдтэйгээ шийдвэр гаргах гэж ярилцсан хэдий ч, ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд хүмүүс зөвхөн хувийн ажлаа л хийхийг илүүд үзэцгээж байсан гэнэ.



18. Амрах ч завгүй.
Амралтаа авсан ч, гадаад орноор аялж байсан ч ажиллах шаардлагийг тавьдаг байна.



19. Өдөржин сууж хүлээх шаардлагатай.
Заримдаа ажиллана гэж өдөржин фэйсбүүкийн ард босолгүйгээр суух хэрэг гардаг хэмээн ажилчид нь ярьжээ.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()