Ferrari-ийн бүх цаг үеийн 10 шилдэг хүлэг

Италийн автомашины алдарт үйлдвэр "Ferrari" компаний тухай мэдэхгүй хүн ховор байх.  Тоглоомон машинаас эхлэлтэй Ферраригийн түүх өдгөө автомашин  үйлдвэрлэлийн тэргүүлэгч  болтлоо өргөжсөн нь гайхалтай. Тэгвэл тус компанийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүлгийг  танилцуулж байна.
Ferrari-ийн бүх цаг үеийн 10 шилдэг хүлэг


1. "166 Inter"- Энэ бол олон улсын зах зээлд гаргаж байсан анхны загвар юм. 90 морины хүчтэй, 2.0 мотор V12 цилиндртэй, 1958-1960 оны хооронд үйлдвэрлэгдэж байжээ.





2. "250 TR Testarossa"- 1957 оны энэхүү загварыг “Улаан Толгойт” ч гэдэг байжээ. Тус машин нь 300 морины хүчтэй, 3.0 мотор V12 цилиндртэй юм байна.





3. Testarossa: Одоогийн Ferrari машинтай  ижил загвартай уг хүлэг нь ‘’Miami Vice’’ олон ангит киноны ачаар рейтингээ өсгөжээ. 1984-1996 оны хооронд худалдаалагдаж байсан бөгөөд 390 морины хүчтэй, 4.9 мотор V12 цилиндртэй юм байна.  Тухайн цаг үеийнхээ хамгийн хүчтэй супер хүлэг гэгдэж байжээ.





4. F40: Энэ бол Ferrari компанийн 40 жилийн ойгоор үйлдвэрлэгдсэн уралдааны машин юм. 1987-1992 оны хооронд худалдаалагдсан ба 478 морины хүчтэй, хос turbo charged V8 цилиндртэй ажээ.





5. "Enzo Ferrari" буюу F60 12 цилиндртэй шилдэг хүлэг, “FORMULA 1”-д хэрэглэдэг зарим нэг технологийг өөртөө агуулсан бөгөөд бүх цаг үеийн 10-н агуу FERRARI-гын #4, TOP SPORT машинуудын #3-т орсон ба 6.0 мотор V12 цилиндртэй, дээд хурд 351 км/ц юм байна.





6. Dino 246 GT: Ferrari-гийн үүсгэн байгуулагч Enzo Ferrari-н хүү Dino-гийн нэрээр нэрлэгдсэн энэ загвар бол 1969-1974 оны хооронд үйлдвэрлэгдсэн ба 195 морины хүчтэй, 2.4 мотор V6 цилиндртэй ажээ.





7. Ferrari 308 GTS нь 1977 онд маш их шуугиан тарьж байсан хүлэг бөгөөд 255 морины хүчтэй, 2.9 мотор V12 цилиндртэй юм байна.





8. LaFerrari: 1 сая долларын үнэтэй энэхүү машин нь 789 морины хүчтэй, 6.3 мотор V12 цилиндртэй. 161 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүр болон 3секундэд 96.5 км/ц хурд авах чадалтай. Дээд хурд нь 349 км/ц.





9. "365 GTB/4, GTS/4 Daytona"-г бүтээхдээ, 1968-1973 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан хатуу дээвэртэй Berlinetta болон нээгддэг дээвэртэй Spider загваруудаас санаа авсан байна. Энэ машин нь 352 морины хүчтэй, 4.4 мотор V12 цилиндртэй юм.





10. "250 GT California Spider": Бүх цаг үеийн Ferrari-гийн хамгийн өндөр үнэтэй загвар бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ 15 сая доллараас эхэлжээ. 1958-1962 оны хооронд худалдаалагдаж байсан бөгөөд АНУ-ын нарлаг Калифорнид зориулж бүтээсэн гэнэ. Задгай дээвэртэй энэхүү машин нь 240 морины хүчтэй, 3 мотор V12 цилиндртэй.





Үүнээс гадна 458 ITALIA загварыг орхигдуулж болохгүй. Энэ загвар нь уламжлалт хийцтэй ч орчин үеийн технологиор бүтээгдсэнээрээ бусад загвараас онцлогтой юм. Энэхүү хүлэг нь 570 морины хүчтэй, 4.5 мотор V8 цилиндртэй юм байна.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()