Сүүлийн үед олдсон хамгийн өндөр үнэтэй олдворууд

Санкт-Петербургийн эрдэнэстэй нууц өрөө, далайн ёроолд хэвтээ алт ачсан Итали галеонууд, Ромын легионерын цалинд тавих байсан зоос зэрэг археологичид болон хувиараа эрдэнэс хайгчдын хамгийн сүүлд олсон үнэтэй олдворуудаас танилцуулж байна. Уг эрдэнэсүүд нь орчин үед олдоод байгаа хамгийн өндөр үнээр үнэлэгдэх ховор олдвор болон түүхэнд үлджээ.
Сүүлийн үед олдсон хамгийн өндөр үнэтэй олдворууд


1. Сьрода-Сленска хотын барилгын сууринд нуусан эрдэнэс
1985 онд нэгэн хуучин байшинд засвар хийж байсан барилгачид сууринаас нь 14 дүгээр зууны үед хамаарагдах эрдэнэсийн сан олжээ. Үүнд 3000 гаруй ховор зоос, одон тэмдэг, алтан титэм зэрэг үнэт эрдэнэс бетон сууринд нуусан шавар ваар олдсон бөгөөд энэ олдвор 150 сая доллараар үнэлэгджээ. Одоо эдгээр эрдэнэсүүд Вроцлавын музейд хадгалагдаж байгаа гэнэ.



2. Ирландын эрэгт живсэн мөнгө
2012 онд эрдэнэс хайгчид далайн ёроолоос бараг 48 тонн мөнгө гаргаж ирсэн юм. Энэ олдвор дэлхийн түүхэн дэх хамгийн томоон мөнгөний олдвор болон тэмдэглэгдсэн бөгөөд эрдэнэсийг 38 сая долларын үнэлжээ. Цэргийн тээвэрлэгч хөлөг дээр байсан энэ үнэт ачаа Германы шумбагч хөлгийн дайралтанд өртөн живсэн байна. Мөн хамгийн сонирхолтой нь эрдэнэсийг олсон хүнд Их Британийн Тээврийн яамнаас шагнал амласны дараахан уг түүхэн үйл явдал болжээ.



3. Сан-Францискогийн хагас саяын алт, мөнгө

2007 онд геологи хайгуулын тусгай лицензтэй “Odyssey Marine Exploration” компани далайн ёроолд хэвтэх Испанийн хөлөг онгоцыг олжээ. Уг хөлгийн тавцангээс алт, мөнгөн зоос олдсны дараа ширүүхэн дуулиан дэгдсэн байна. Учир нь Испанийн Засгийн газраас эрдэнэсийг өгөхийг шаарджээ. Гэтэл уг эрдэнэс Пер улсын нутаг дэвсгэрээс олдсон шүү дээ.



4. Энэтхэгийн сүмийн сууринаас олдсон эрдэнэс
2011 онд Энэтхэгийг Падманабхасвами сүмийн сууринаас 22 тэрбум доллараар үнэлэгдэх хэмжээний алт олджээ. Тодруулбал эрдэнэс 30 гаруй тонн жинтэй байсан гэнэ.



5. МЭ-ий 290 онд хамаарах  50 мянган ром зоос
Энэ эрдэнэсийг Дэвид Крисп гэгч сонирхогчийн түвшинд хувиараа эрдэнэс хайгч эр 2010 онд олжээ. Эрдэнэс ердөө таван сая доллараар үнэлэгдсэн ч гэлээ түүхэн ховор эд өлгийн олдвор гэдгээрээ их үнэ цэнэтэй байсан юм. Энэ олдвор Ромын эзэнт гүрэн эдийн засгийн хямралд өртөөд байсан үе байсан тул зоосны чанар маш муу байжээ. Одоо уг эрдэнэс Их Британийн музейд хадгалагдаж байна.





6. ЗХУ-ын цагаан алттай хөлөг онгоц
Цагаан алттай ачаа Дэлхийн Хоёрдугаар дайны үед ЗХУ-аас Нью-Йорк хотод хүргэгдэх ёстой байв. Энэ алтыг “холбоотнуудын тусламж”-д хариу болгон илгээсэн байлаа. Гэвч хөлөг онгоцыг Германы шумбагч хөлөг сөнөөсөн юм. Энэ эрдэнэсийн үнэ цэнийг тодорхойлоход бэрхтэй. Дүйцүүлэн тогтооход нийт 3 тэрбум орчим доллар болох ажээ.



7. Стаффордшир гүнлэг дэх эрдэнэс
Англиас олдсон хамгийн том эрдэнэсийн уг олдвор 2009 онд олджээ. Олзыг хувиараа эрдэнэс хайгч Терри Герберт олсон бөгөөд бүх эд зүйлс нь МЭ-ий VII зуунд хамаарч байв. Алт мөнгөн эдлэл бүхий эдгээр эрдэнэсийн нийт жин 7.5 кг буюу 1500 ширхэг эд зүйлээс бүрдэж байв. Мөн зэр зэвсэг, сав суулга, гоёл чимэглэлийн зүйлс гэх мэт түүхийн үнэт олдворууд ч байжээ.



8. Жерси арлаас олдсон Кельтүүдийн эрдэнэс
Их Британийн Жерси аралд малтлага явуулж байсан археологичид кельтүүдийн эрдэнэсийн сан бүхий нууц газрыг олжээ. Эрдэнэсийг энд ойролцоогоор 2000 жилийн өмнө нуусан байжээ. Тодруулбал Британийн арлуудад халдан довтолсон Ромын эзлэн түрэмгийлэгчдээс нуусан бололтой. Өдгөө энэхүү зоос, гоёл чимэглэлийн зүйлсээс бүрдсэн олдвор 17 сая доллараар үнэлэгдэж байна.





9. Санкт-Петербургээс олдсон Нарышкиныхны эрдэнэс
Энэ эрдэнэсийг Трубецкий болон Нарышкиныхны амьдардаг байсан харшийг засварлаж байх үед олжээ. Засвар хийж байх үед барилгын план зурганд тусгагдаагүй нууц өрөө олдсон бөгөөд дотор нь Нарышкиныхны гэр бүлийн сүлд бүхий гал тогооны мөнгөн хэрэгсэл, шагнал, гоёл чимэглэлийн зүйлс гэх мэт бүхэл бүтэн эрдэнэсийн сан байсан гэдэг. Сав суулга гайхамшигтай уран нарийн загвар хийцтэйгээс гадна уксусанд нэвчүүлсэн хөвөн даавуунд ороосон байсан тул өнгөө огт алдаагүй байжээ. 1917 онд барьсан энэ нууц өрөөнд нийт 189 сая рублийн үнэ бүхий эрдэнэс байсан гэдэг.



10. Германы номын сан дахь ховор зооснууд
Пассау хотын улсын номын сангийн цэвэрлэгч Тани Хельс гэгч эмэгтэй 2011 онд санамсаргүй байдлаар ховор үнэт зооснууд бүхий нууц өрөө илрүүлжээ. Тани олсон зүйлээ удирдлагадаа дамжуулж өгсөн бөгөөд хэдэн сая еврогоор үнэлэгдэх эрдэнэс байсан гэнэ. Тэнд Визант, Грек, Ромын үеийн маш ховор зооснууд бөгөөд цуглуулгыг 1803 онд Засгийн газраас нуусан хэмээн үзсэн бөгөөд шалтгаан нь эрх баригчид сүмд хадгалагдаж байсан зоос, үнэт зүйлс, номнуудыг төрийн мэдэлд хураан авч байсантай холбоотой ажээ.





11. Флорида мужийн эргээс олдсон эрдэнэс
1984 онд усан доорхи малтлагаар мэргэшсэн археологчдын олсон энэ олдвор нь 15 сая доллараар үнэлэгдэх эд зүйл байжээ. Эрдэнэс  XVIII  зууны үед баригдсан хөлөг онгоцтой цуг живснийг олсон юм байна.



12. Испанийн “Аточа” эрдэнэс
«Аточа» хөлөг онгоц үнэт эрдэнэстэй 2 сар үргэлжилсэн аянд гарчээ. Хөлөг онгоц маш хүндрэлтэй нөхцөл байдалд урагшилж байсан ч зорьсон газраа хүрч чадалгүй Флоридагийн эргийн хавьцаа сүйрсэн байна. Испанийн Засгийн газар нэг бус удаа живсэн хөлгийг далайн ёроолоос татаж гаргах гэж оролдсон ч бүтэлгүйтжээ.

Ийнхүү дөнгөж 1985 он гэхэд Мел Фишер гэгчид эрдэнэсийн санг олох аз таарсан бөгөөд эрдэнэсийг хайхын тулд тэрбээр “Трэжерс Сэлворз Инкорпорейтед” нэртэй бүхэл бүтэн компани байгуулж, санхүүжүүлэх хөрөнгө оруулагч ч олж чадсан байна. Мелийн баг эрдэнэсийг хайж байх үедээ ойролцоогоор 120 квадрат-миль далайн гүнийг туулсан ажээ. Тэдний дээш гаргасан эрдэнэс 450 сая доллараар үнэлэгдэхээр байв.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()