Та дараах 11 асуултуудад хөнгөн хуумгай хандалгүй газрын эзэн юмуу хариуцсан хүнтэй нь байраа үзэнгээ асуух хэрэгтэй.
1. Хэдийг төлөх вэ?
Мэдээж энэ бол хамгийн чухал асуулт .Хэрвээ та гадаадад байвал ихэвчлэн чэк эсвэл online аар төлдөг. Гэхдээ бэлнээр ч болно шүү дээ. Өөрийн болон гэр бүлийнхээ орлогоо сайн тооцож үзэхийн тулд энэ асуултыг заавал тавих нь зүйтэй.
2. Би байрны ямар хэрэгслүүд дээр анхаарах вэ?
Кабель, Интэрнэт , ус, дулаан гэх зэргээ сайн асууж лавлах хэрэгтэй хэрэв кабель, интэрнэт байхгүй бол байшингийн эзэд зарим компануудтай хямдралтай харьцдаг нь танд хэрэг болж магадгүй. Хэдий Монголд ийм биш ч гэсэн амьдрах байраа нэг нэгэнгүй мэдэх нь асуудал гарахаас сэргийлнэ.
3. Даатгал байгаа юу?
Түрээслэж буй хүмүүсд бол энэ маш сайхан мэдээ. Юу ч болж магадгүй шүү дээ тиймээс сайн лавлах нь зүйтэй.
5. Хэрвээ гэрээний хугацааг дуусахаас өмнө явбал яах вэ?
Та гэрээгээ урт хугацаагаар хийчихсэн харин танд өөр газар луу шилжих зайлшгүй шаардлага гарвал яах вэ? Үүнийг бас бодож үзэх хэрэгтэй тул энэ асуулт заавал хэрэгтэй юм.
6. Байранд зарим нэг өөрчлөлт хийж болох уу?
Та зарим нэг газрийг өөрийн дураар будаж ханан дээр зурагт хуулга наавал дараа нь таниас мөнгө нэхэж ч болно. Тиймээс асууж лавлахад илүүдэхгүй байх.
7. Танд яаралтай хэрэг гарвал яаж холбогдох вэ?
Дүн өвлөөр дулаан хаагдаж, дээд айлаас ус алдаж нойлын өрөөнөөс ус алдах гээд ямар ч асуудал гарч болзошгүй. Тиймээс та газрын эзэнтэй яаж холбоо тогтоохоо сайн мэдэж аваарай.
8. Гэрээг шинэчлэх хэрэгтэй бол яах вэ? Үнэ нэмэгдэх үү?
Гэрээний хугацаа дуусаж та мэдэлгүй явж байвал яах вэ? Шинэ гэрээг хийхэд үнэтэй ч болж магадгүй. Тиймээс эхлээд ярьж хэлээд тохиролцоход илүүдэхгүй.
9. Энд амьтан тэжээж болох уу?
Зарим байр нохой болон тэжээвэр амьтдыг байлгахыг зөвшөөрдөггүй. Бүр мөнгө ч нэмэгдэх тохиолдол бий. Тиймээс хэрвээ та амьтанд хайртай бол асууж лавлаарай.
10. Та байранд байгаа хохиролуудаа бүртгэж авсан уу?
Зарим нэг цууралт, хагаралт дараа нь танд төвөг удаж болох юм. Жагсаалт болгоод бичих хэрэгтэй бөгөөд дараа нь байраа хүлээлгэж өгөхөд та буруутгагдахгүй шүү дээ.
11. Зарим нэг зүйлсээс болж гэмтвэл яах вэ? Нөхөн төлбөр өгөх үү?
Байрны эвдэрхий зүйлсүүдээс болж гэмтэж бэртвэл яах вэ.Эвдэрхий хана тааз гээд юу ч байж болно.Тийм нөхөн төлбөр авах хэрэгтэй.
Танд асуултны хариултууд байр түрээслэхэд нэмэр болох ба санаанд нийцээгүй зүйлсүүдийг давхар асууж байгаарай.