Ширмэн тогоон дээр хэрхэн хавирга шарах вэ?

2015-07-14, 21:00
32,289
Агаарт гарч буй хүнээс та ямар хоол хийхийг нь асуугаад үзээрэй. Ихэнхи тохиолдолд шорлог хэмээн хариулах болов уу. Орчин үед агаарт гарч буй  шорлогийг байнга хийдэг бөгөөд энэ нь заримдаа залхмаар санагддаг биз ээ. Тэгвэл бид та бүхэндээ агаарт шарж идэхэд тохиромжтой өөр хоолыг хэрхэн хийхийг сонирхуулж байна.
Ширмэн тогоон дээр хэрхэн хавирга шарах вэ?


Шорлогны оронд та ширмэн тогоонд хоол хийгээд үзээрэй.



Ширмэн тогооны суурь дугуй учир сайн тогтоох хэрэгтэй. Үүний дараа галаа асааж тогоогоо халаана. Гал дээр хоол бэлдэх нь нүүрс халахыг хүлээхээс илүү хурдан болдог.



Одоо бид лагман хийх болно. Найрлаганд нь хавирга, сонгино, перец, лууван, төмс, улаан лоолийн паста, давс, амтлагч болон масло хэрэгтэй. Хаанаас ч худалдан авах боломжтой бүтээгдэхүүн байгаа биз?



Халаасаан ширмэн тогоон дотроо тосоо хийнэ.



Махаа хутгаж шарна.



Махаа алтлаг өнгөтэй болтол нь шарах хэрэгтэй.



Дараа нь сонгино болон луувангаа нэмж хийнэ.



Сайн хутгах хэрэгтэй.





Сонгино бэлэн болсны дараа амтлагчаараа амтлана.



Төмсөө нэмлээ.



Ингээд гурван халбага улаан лоолийн паста хийж дээр нь нэг ширхэг хэрчсэн улаан лооль нэмэх хэрэгтэй. Энэ нь бага зэрэг исгэлэн амтыг оруулж өгнө.



5-7 минутын турш болгоно.



Дээрээс нь ус нэмж, төмсөө болтол нь жигнээрэй.



Аягалахын өмнө укроп, петрушка,сармис нэмнэ.



Өргөст хэмх, дарсыг хамт хэрэглэвэл илүү тохиромжтой.



Аягалаад гоймонгийн хамтаар идэх бөгөөд бэлэн болсон хоол дараах байдлаар харагдана.



Сайхан хооллоорой. Ширмэн тогоонд хийсэн хоол амралттай ихээхэн зохицдог учир туршиж үзэхэд хэзээ ч буруутахгүй.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()