1. Жан Клод Ван ДаммХамгийн сүүлийн үеийн ярилцлагынхаа үеэр Бельгийн жүжигчин тэрээр цагаан будаа, талх, шош болон хүнсний ногоогоор хооллодог хэмээн ярьжээ. Үүнээс гадна тэрээр нүдтэй зүйл идэхгүй байхыг хичээдэг гэнэ. “өмнө нь нүдтэй байсан бүхэн холистероптой байна” хэмээн Ван Дамм хэлжээ. Амьд бүхэн сэтгэл зүрхтэй хэмээн тэр үздэг бөгөөд сэтгэл зүрхтэй зүйл идэх нь биед муугаар нөлөөлнө гэж үздэг байна.
2. Хью ЖекманWolverine дүрд тоглохын тулд тэр өдөрт 4000 ккал илчлэгтэй хоол идэх хэрэгтэй болжээ. Хүндийн жингийн дасгал сургуулилт, их хэмжээний илчлэг нь түүний биенд гайхалтай өөрчлөлтийг оруулсан байна. Үүнээс гадна “Росомахигийн хоолны дэглэм” гэсэн шинэ дэглэм ч гарчээ. Энэ нь өдөрт 5 удаа хангалттай идэх дэглэм юм. Хэрвээ та энэ дэглэмийг барихаар шийдсэн бол бүхий л өдрийн турш фитнесст байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Эс бөгөөс өдөрт ингэж хооллоод хөдөлгөөнгүй байвал таргална шүү.
3. Арнольд ШварценеггерАрнольд үргэлж шилдэг жүжигчин, мөн шилдэг хотын захирагч байх болов уу. Амжилтанд хүрэхийн тулд түүнд Германы хоолны дэглэм их нөлөөлжээ. Тэрээр өдөрт 3-5 цагийн зайтай байнга хооллодог байв. Үүнээс гадна өдөрт 3 өндөг идэх, үхрийн болон гахайн махыг тахиа эсвэл загасны махаар солиж идэх нь зөв хэмээн тэр үздэг байжээ.
4. Чак Норрис75 настай тэрээр хэрхэн наснаасаа бараг 2 дахин залуу харагддаг юм бол? Үүний нууц нь гэвэл тэр өглөө гадилтай мюсли идэж, өдрийн хоолондоо авокадо эсвэл сагамхай загастай хоол, шинэхэн салат, тахианы мах зэргийг иддэг байна. Харин дессертэнд нь жимс иддэг ажээ.
5. Сильвестр СталлонеТүүний хоолны дэглэм уургаар баялаг бөгөөд “Нисдэг, сэлдэг, мөлхдөг, алхдаг зүйл л бол хоолонд нэн тохиромжтой” хэмээн тэр хэлжээ. Сталлонийн хоолны дэглэмд өндөг, хар талх, жигнэсэн хулуу, өөхгүй мах ордог байна.
6. Жеки ЧанЗодооны урлагийн мастер тэрээр бараг бүх зүйлийг иддэг байна. Жеки Чан их хэмжээний тослогтой зүйл идэхийг хичээдэг бөгөөд мөн ногоог маш ихээр иддэг гэнэ.
7. Дуэйн ЖонсонТэрээр өдөрт 7 удаа хооллодог бөгөөд түүний дэглэмд төмс, будаа, хүнсний ногоо, омлет, жигнэсэн тахиа зэрэг ордог байна.
8. Майк ТайсонОлон жилийн хугацаанд Майк ямар ч хоолны дэглэмийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Тэр гарт таарсан болгоноо идэж байсан бөгөөд өглөө 5 цагт босоод гүйж, эргэн ирээд 10 цаг хүртэл унтаад овъёостой өглөөний хоол иддэг байв. Харин өдөр нь стейк, паста иддэг гэнэ. Ямар ч дэглэмийг спорттой хослуулбал гайхалтай үр дүн өгөхийг мартаж болохгүй шүү.