Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хамгийн анхны албан ёсны аварга шалгаруулах тэмцээнээ 1950.05.13-1950.09.03-ны хооронд зохион байгуулж, уг тэмцээнд Алфа Ромео багийн нисгэгч Жиузеппе "Нино" Фарина түрүүлж байжээ. "Formula 1"-ийн тухайн жилийн ялагчийг тодруулахдаа Гран-При уралдаануудаас цуглуулсан нийт онооноос хамаарч тодруулдаг байна. Ингээд та бүхэндээ бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн алдартай нисгэгчийг танилцуулж байна.
10. Льюис Хамилтон (Lewis Hamilton)
Улс: Англи
Кареер: 8+ жил, 2 удаагийн аварга
Баг: Mercedes
Льюис Карл Дэвидсон Хамилтон 1985.01.07-нд Английн Хертфордширд-д мэндэлжээ. 8 жилийн кареертаа 2 удаа (2008, 2014) аваргалж байсан бөгөөд хамгийн анхны уралдаандаа 2007 онд оролцож байжээ. 2014 онд 384 оноогоор 1-р байр эзлэж байсан байна. Түүнийг ирээдүйд бүх цаг үеийн хамгийн шилдэг болно хэмээн экспертүүд үзэж байгаа билээ.
9. Кими Райкконен
Улс: Финланд
Кареер: 12+ жил, 1 удаагийн аварга
Баг: Ferrari
Финландын
нэр төр болсон нисгэгч Финланд улсын Эспоо-д 1979.10.17-нд төрж байжээ.
Феррари багийн нисгэгч кареертаа ердөө 1 удаа аваргалж байсан юм. Анх
2001 оны Австралийн Гран-Прид уралдаж кареераа эхлүүлж байсан бөгөөд
одоогоор нийт 1096 оноог аваад байгаа юм. Хамгийн эхнийхээ түрүүг 2007
онд Канадын Гранд Пригаас авч байсан нь түүний кареер амжилтаар дүүрэн
эхлэх үндэс болж байжээ.
8. Себастиан Веттель (Sebastian Vettel)
Улс: Германи
Кареер: 8+ жил, 4 удаагийн аварга
Баг: Ferrari
Михаль
Шумахерийн дараа Германиас тодрон гарч ирсэн оддын нэг болох Себастиан
Веттель нь 1987.07.03-нд Германий Неппенхэйм, Хессе-д мэндэлжээ. 4 жил
(2011-2014) аваргалсан, амжилт ихтэй кареераа 2007 оны АНУ-ын
Гран-Пригаас эхлүүлж байсан бөгөөд нийт 1738 оноог аваад байгаа юм.
7. Элайн Прост (Alain Prost)
Улс: Франц
Кареер: 12 жил, 4 удаагийн аварга
Баг: McLaren, Renault, Ferrari, Williams
"Formula
1"-ийн 4 удаагийн аварга эрхэм 1955.02.24-нд Францийн Лоретт, Лойр-д
мэндэлжээ. 1987-2001 оны хооронд хамгийн олон түрүү авсан гэсэн рекорд
амжилтыг эзэмшиж байсан тэрээр кареераа 1980 онд эхлүүлж байсан юм.
Хамгийн анхныхаа түрүүг 1981 оны Францын Гран-Пригаас авч байсан бөгөөд
эхнийхээ аваргын цомыг 1985 онд хүртэж байсан байна. Түүнийг "Formula
1"-ийн ертөнцөд "Ноён профессор" гэж хочилдог байна.
6. Жим Кларк (Jim Clark)
Улс: Шотланд
Кареер: 8 жил, 2 удаагийн аварга
Баг: Lotus
Жэймс
"Жим" Кларк нь 1936.03.04-нд Шотланд улсын Килмани, Файф-д мэндэлжээ. 8
жилийн кареераа анх 1960 оны Германий Гран-Пригаас эхлүүлж байсан
бөгөөд нэг л багаас уралдаж байснаараа түүний кареер онцлог байсан юм.
1963, 1965 онуудад аваргалж байсан түүний хувьд хамгийн сүүлд 1968 оны
Өмнөд Африкийн Гран-Прид уралдаж байхдаа осолд орж таалал төгссөн
5. Ники Лауда (Niki Lauda)
Улс: Австри
Кареер: 11 жил, 3 удаагийн аварга
Баг: March, BRM, Ferrari, Brabham, McLaren
Андреас
Николаус "Ники" Лауда нь 1949.02.22-нд Австрийн нийслэл Вень хотод
мэндэлж байжээ. Тэр бол "Formula 1"-ийн бүх цаг үеийн түүхэн дэх Ferrari
болон McLaren багаас аваргалсан цорын ганц нисгэгч юм. Анх кареераа
1971 оны нутаг дээрээ болсон Гран-Пригаас эхлүүлж байсан ба 1975 онд
хамгийн эхний аваргын цомоо өргөж байсан байна.
4. Фернандо Алонсо (Fernando Alonso)
Улс: Испани
Кареер: 14+ жил, 2 удаагийн аварга
Баг: McLaren, Honda
Фернандо
Алонсо 1981.07.29-нд Испаний Овиедо, Астуриаст төржээ. 2001 онд Минарди
багаас кареераа эхэлж байсан бөгөөд түүний анхных нь түрүү Унгарийн
Гран-При-д ирж байжээ. 2005 болон 2006 онуудад 2 удаа дараалж аваргалж
байсан бөгөөд кареертаа нийт 1767 оноог аваад байгаа юм.
3. Хуан Мануэль Фангио (Juan Manuel Fangio)
Улс: Аргентин
Кареер: 6 жил, 5 удаагийн аварга
Баг: Alfa Romeo, Maserati, Mercedes, Ferrari
1911.07.17-нд
Аргентин хотын нийслэл Буэнос-Эйрес хотод мэндэлсэн тэрээр кареераа
1950 оны Их Британий Гран-Прид оролцож эхэлж байсан бөгөөд хамгийн анхны
түрүүгээ 1950 оны Монакогийн Гран-Пригаас авч байсан байна. 6 жилийн
кареертаа нийт 24 түрүүг авч байсан ба энэ нь түүнийг алдрын танхимын
гишүүн болоход хангалттай байсан биз ээ.
2. Михаль Шумахер (Michael Schumacher)
Улс: Германи
Кареер: 17 жил, 7 удаагийн аварга
Баг: Jordan, Benetton, Ferrari, Mercedes
Баруун
Германий Гюрт хотод 1969.01.03-нд "Formula 1"-ийн өнгийг тодорхойлж,
нүүр царай болох агуу нисгэгч мэндэлж байжээ. "Laureus World Sportsman
of the Year" шагналыг 2 ч удаа хүртэж байсан тэрээр 2013 оныг хүртэл 1
улиралд хамгийн олон буюу 13 түрүүг авсан гэсэн рекорд амжилтыг эзэмшиж
байсан юм. Анх 1991 онд болсон Бельгийн Гран-Прид оролцож кареераа
эхлүүлж байсан байна. Хамгийн сүүлд 2012 оны Бразилийн Гран-Прид
оролцсон юм. Цанын спортоор хичээллэх сонирхолтой түүний хувьд 2013 онд
хүнд бэртлийг авч, улмаар түүний кареерийг хар сүүдэр нөмөрсөн гэж
хэлэхэд болно.
1. Эйртон Сенна (Ayrton Senna)
Улс: Бразил
Кареер: 10 жил, 3 удаагийн аварга
Баг: Toleman, Lotus, McLaren, Williams
"Formula
1"-ийн 3 удаагийн аварга, алдарт нисгэгч Эйртон Сенна нь 1960.03.21-нд
Бразил улсын Сан Паулу хотод төржээ. 1984 оноос кареераа эхэлж байсан
түүний хувьд 1985 онд Португалд болсон Гран-Прид анхныхаа ялалтыг авч
байсан бол 1988 онд "McLaren" багийн нэрнээс уралдаж анх удаагаа аварга
болж байсан байна. "Motorsport"-оос гаргасан санал асуулгыг тэргүүлж,
бүх цаг үеийн хамгийн агуу нисгэгч гэсэн эрхэм алдрыг хүртсэн тэрээр
1994 оны "Сан Марино"-ийн Гран-Прид уралдаж байхдаа осолдож таалал
төгссөн юм.
Видео