Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
- Баярлалаа. ГИБРИД ХАДГАЛАМЖ гэдэг нь товчхондоо Хөрөнгө оруулалт болон Хадгаламжийн хосолмол бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд харилцагчид Санхүүгийн зах зээлийг маш их сонирхох болсон. Санхүүгийн зах зээл дээр байгаа төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг авах, арилжаа хийх, үнэ ханшийн зөрүүгээс ашиг олох сонирхолтой байгаа нь бидний хийсэн судалгаанаас харагдсан. Хүмүүс “форекс” хийнэ гэж ярьж байхыг та лав сонссон байх?
- Сонсохоор барах уу. Миний танилуудаас хийдэг хүмүүс хэд хэд бий. Гэхдээ ихэнх тохиолдолд алдаад дуусдаг л гэж би ойлгосон. Санхүүгийн зах зээл өөрөө хэлбэлзэл ихтэй учраас мэдлэггүй хүний тоглох тоглоом биш байна гэж боддог.
- Харин яг үүн дээр ГИБРИД ХАДГАЛАМЖИЙН ач холбогдол гарч ирж байгаа юм. Бид эхний ээлжинд Нефть, Алт, тун удахгүй Хувьцааны үнэтэй уясан Хадгаламжийн бүтээгдэхүүн гаргаж байна. Жишээ нь: 10 сая төгрөгөө Нефтийн үнэтэй уягдсан Гибрид Хадгаламжинд хийлээ гэж үзье. Хэрэв Нью Йоркийн бирж дээрх нефтийн үнэ жилд 30 хувиар өсвөл харилцагч хадгаламжиндаа 30 хувийн өгөөж олно гэсэн үг. Харин эсрэгээр нефтийн үнэ унасан тохиолдолд хадгаламжийн үндсэн дүн болох 10 сая төгрөг эрсдэлгүй хадгалагдана. Тэгэхээр нэг талдаа харилцагчид Олон Улсын зах зээл дээр оролцох, уламжлалт хадгаламжаас илүү өндөр өгөөж олох боломж олгож, нөгөө талдаа хадгаламжийн үндсэн дүнг хамгаалж байгаа бүтээгдэхүүнийг ГИБРИД ХАДГАЛАМЖ гэж нэрлэж байгаа юм.
- Маш сонирхолтой бүтээгдэхүүн байна. Хэрэв нефть эсвэл алтны үнэ жилд бүр 40-50 хувь хүртэл өсвөл тийм хэмжээний хадгаламжийн хүү авна, харин төдий хэмжээгээр унавал алдагдал хүлээхгүй гэж ойлголоо. Зөв үү?
- Яг зөв. Алт, нефть, хувьцаа зэрэг санхүүгийн хэрэгслүүдийн үнэ маш савлагаатай байдаг. Жилд 40 хувийн хэлбэлзэл гарах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хэлбэлзэл маань эерэг ба сөрөг гэсэн хоёр талтай. Доллартай хүнд ам.долларын ханш 40 хувь өсвөл маш ашигтай, харин 40 хувь унавал их алдагдалтай гэдэгтэй адил. Харин ГИБРИД ХАДГАЛАМЖИЙН гол онцлог нь энэ хэлбэлзлийн зөвхөн эерэг талыг нь харилцагчид олгож, сөрөг талыг нь банк хамгаалсанд оршиж байгаа юм. Тэгэхээр давтаад хэлэхэд хэрэв нефтийн үнэ 40 хувь өсвөл хадгаламжиндаа 40 хувийн хүү, харин 40 хувь унавал хадгаламжинд анх хийсэн мөнгө хамгаалагдана, гэхдээ хүү авахгүй гэсэн үг. Энд уягдсан санхүүгийн хэрэгсэл буюу тухайлбал нефтийн үнэ унасан тохиолдолд хадгаламжинд ямарваа нэг хүү тооцогдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Та түрүүнд бас зөвхөн нефть төдийгүй хувьцаа, алт зэрэг олон хэрэгсэлтэй уягдаж болох тухай хэллээ. Үүнийгээ тодруулна уу.
- Тийм. Саяхан гарсан мэдээллээр Хятад Улс албан ёсоор 90 сая хувьцаанд хөрөнгө оруулагчтай болж, энэ нь Хятад Улсын Коммунист Намын гишүүдийн тооноос давж гарсан байна. Монгол Улсын хувьд ч гэсэн хувьцаанд хөрөнгө оруулах, өндөр өгөөж олох сонирхолтой хүмүүс олон бий. Бид эхний ээлжинд цөөн тооны хувьцаан дээр туршиж үзэж байна. Тухайлбал би хувьдаа Оюу толгойн хувьцааг их хямдхан байна гэж харж байгаа. Тэгэхээр Оюу Толгойн хувьцаатай уягдсан Гибрид хадгаламжийн бүтээгдэхүүн тун удахгүй гарах гэж байна.
- Нефтийн ханш сүүлийн 1 жилийн хугацаанд огцом унасан. Тэгэхээр одоо нефтийн үнэ өснө гэж хүлээж хөрөнгө оруулах нь зөв сонголт мөн үү?
- Нефтийн ханш 2014 онд нэг баррел нь 105 орчим ам.доллар байгаад одоо унаж 58 – 60 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Энэ нь нефтийг олборлох өртөгтэй тун ойрхон байгаа юм. Ер нь аливаа санхүүгийн хэрэгсэл өртгөөсөө доошоо орох нь ховор. Эргээд эдийн засагт эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэл тэлэхээр санхүүгийн хэрэгслийн үнэ огцом өсч байдаг. 2009 оны хямралаар нэгж тонн зэсийн үнэ 9000 ам.доллароос 2700 ам.доллар хүртэл унаад эргээд 2 жилийн дотор 8000 ам.доллар давж байх жишээтэй.
- Зарим иргэд форекс хийх нь буруу гэж үздэг. Энэ талаар мэргэжлийн дилер хүний хувьд та юу гэж боддог вэ?
- Иргэд Олон Улсын санхүүгийн зах зээлд аль болох өргөнөөр оролцох нь зөв гэж боддог. Учир нь санхүүгийн зах зээл нь маш сонирхолтой, хүний эдийн засгийн мэдлэгийг богино хугацаанд тэлж чаддаг. Санхүүгийн зах зээл бол эдийн засгийн суурь дэд бүтэц юм шүү дээ. Хүмүүс санхүүгийн зах зээл дээрх хувьцаа, бонд, алт, валют, газрын тос, зэс гэх мэт олон төрлийн хэрэгслүүдэд бага ч атугай хөрөнгө оруулснаар эдийн засгийг ойлгох өнцөг нь шинэ шатанд гардаг. Мэдээж хатуу ширүүн зах зээл учир алдах нь олохоосоо элбэг байдаг. Тийм ч учраас эрсдэлээ маш нарийн тооцож оролцох нь зөв.
- Танай банкны 20 жилийн ой тохиож байна. Та бүгд ойн баяраа тохиолдуулж ямар арга хэмжээ зохиож байна вэ? Сонирхуулаач.
- Өнгөрсөн 20 жилийн дотор банк маань Монгол Улсын тэргүүлэх корпорациудын нэг болж өргөжлөө. Бид Нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд боловсролын салбарт 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Банкны удирдлага ирэх 20 жилийнхээ төлөвлөгөөг гаргалаа. Бид олон улсын тавцанд Монголын банкны брэндийг гаргах амбицтай зорилго дэвшүүлсэн. Ойн хүрээнд бид харилцагч нартаа олон сюрприз барьж байна. Түүний нэг болох www.edu.golomtbank.com вэб сайтыг дурдалгүй өнгөрч чадахгүй нь. Энэ сайтаар дамжуулж бид харилцагчид болон нийт иргэдэд санхүү, эдийн засгийн боловсролыг үнэ төлбөргүй олгож эхлээд байна. Сайтаар маань зочилж үзээрэй гэж уръя.
- Баярлалаа. Банкны салбарт дандаа шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, тэргүүлж байдаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
- Маш их баярлалаа. Танай редакцийн хамт олонд мөн амжилт хүсье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.