Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Рок-н-ролын хааны бүтэн нэр нь Элвис Арон Пресли (Elvis Aron Presley) юм. Мөн нэрээ албан ёсоор солихоор зэхэж байсан тухай ч баримт байдаг гэнэ.
2. Пресли ихрийн өрөөсөн ч нөгөө ихэр нь төрөх үедээ эндсэн юм байна.
3. Элвис хүүхэд байхаасаа л сүмд явж, найрал дуунд дуулдаг байв.
4. Элвисийн анхны гитарыг авга ах нь төрсөн өдрөөр нь бэлэглэж байжээ. Үүний өмнөхөн ирээдүйн хаан үзэсгэлэн худалдаан дээр ардын дууны уралдаанд “Old Shep” дуугаар оролцон шагнал хүртжээ. Зураг дээр түүний анхны гитар байна.
5. Сургуулиа төгссөний дараа Элвис Пресли хог ачигчаар, дараа нь жолоочоор долоо хоногийн 45 долларын хөлстэйгээр ажиллаж байсан гэдэг.
6. Тэрээр 18 насандаа ээжийнхээ төрсөн өдрөөр өөрийн дуулсан дуутай хуурцагийг бэлэглэхээр шийджээ. Ингээд Элвис “My Happiness”, “That’s When Your Heartaches Begin” дуунуудыг дөрвөн доллараар бичүүлж байв. Энэ бичлэгийг нь дууны найруулагч “Sun records” студийн эзэн Сэм Филипст сонсгожээ. Филлипс найз нөхөддөө “Хэрэв би өнгөт арьстан шиг дуулдаг цагаан арьстан олдог бол сая саяыг олохгүй юу” хэмээн ярьдаг нэгэн байв. Ийнхүү тэрээр Преслигийн дуулахыг сонсоод хайж байсан хүн нь мөн гэдгийг ойлгосон гэдэг.
7. Төрөлхийн хүрэн үстэй Пресли үсээ тас хараар будуулав. Энэ нь тухайн үеийн од Тони Кертисыг дуурайсан хэрэг биш, харин өнгөт дэлгэцээр ийм үс цэнхэр нүдтэй гайхалтай уусан зохицож байсан болохоор тэр гэнэ. Тэгээд ч эрт бууралтаж эхэлсэн байсан тул будах шаардлага ч урган гарсан нь лавтай биз. Түүнээс гадна 50-иад онд Элвис үсээ улаанаар будаж байсан удаатай.
8. Элвис Преслигийн “Sun Records” студид бичүүлсэн анхны дуу ритм-энд-блюз дуучин Артур Крадапын 1954 онд гаргасан “That’s All Right, Mama” дууны хурдан хувилбар байлаа. Энэ бичлэгээс хойш хоёр жилийн дараа “Sun Records”-д тухайн үедээ л дуулдаж байгаагүй их мөнгө буюу 35 мянган долларыг гэрээгээ дуусгасны төлбөр болгон өгч “RCA“ студитэй хамтрахаар болжээ.
9. Тухайн үедээ долоон кантри дуучны менежер байсан “хурандаа” хочит Том Паркертай хамтран ажиллаж эхэлжээ.
10. Элвис Пресли 1956 оны нэгдүгээр сард “RCA”-тай хамтарсан анхны “Heartbreak Hotel” синглээ гаргав. Түүний дуу Америкийн чартуудыг бүхэл бүтэн найман долоо хоногийн турш тэргүүлж, сая гаруй хувиар борлогдсон байна.
11. Тэрээр анхныхаа зураг авалтыг 1956 оны наймдугаар сарын 22-нд “ХХ зуун Фокс” студи дээр “Намайг энхрийлэн хайрлаач” (Love Me Tender) нэртэй киногоор эхэлсэн бөгөөд анх “Ах дүү Рено” хэмээх албархуу нэртэй байсан гэдэг. Гэвч дараа нь Элвисийн алдартай дуугаар нэрлэсэн нь энэ байлаа.
12. Анхандаа кинонд ямар ч дуу төлөвлөгдөөгүй байсан ч цаашдын олз ашгийг урьдчилан мэдэрсэн менежер Том Паркер Элвисийн дөрвөн дууны хэсгээс оруулж өгсөн гэдэг.
13. Карьерийнхаа эхэнд Элвис Пресли хэрэв зохиол нь таалагдах юм бол сайн жүжигчин болох зорилготой байгаагаа мэдэгджээ. Тэр кинонд маш дуртай, заримдаа нэг бус удаа кинотеатр түрээслэн бүхэл шөнөжингөө кино үздэг байв. Тэрээр нийт 29 кинонд тоглосон нь карьераа эхэлсэн үеэс тооцоход жилд дунджаар гурван кино гэсэн үг бөгөөд зураг авалт доод тал нь таван долоо хоног үргэлжилдэг байжээ.
14. Тэр өөрийн тоглосон Гврольд Роббинсийн “Дэнни Фишерийн чулуу” романаас сэдэвлэн бүтээсэн “Креолийн хаан” киног хамгийн шилдэг нь хэмээн үнэлсэн байна.
15. 1958 оны гуравдугаар сарын 24-нд 23 настай Элвис Пресли АНУ-ын цэргийн албанд татсан мэдэгдэл хүлээн авчээ. Энэ мэдээ улс орон даяар эсэргүүцэлтэй тулгарч, залуус Элвисийг цэргийн албанаас чөлөөлж өгөхийг шаардсан байна. Гэвч тэр Форт-Худ хэмээх газар цэргийн алба хаав.
16. Пресли армид хоёр жилийг өнгөрүүлжээ. Цэргээс халагдсаны дараа тэрээр “Элвис эргэн ирлээ” дискээ гаргаж байсан юм.
17. “Шоронгийн рок” (Jailhouse Rock) киноны зураг авалтын үеэр тэр шүднийхээ шаазан суулгацыг залгичихжээ. Хачирхалтай нь Элвис энэ кинонд хэсэг хугацаанд гэмтлээс болоод дуулж чадахаа больсон рок-н-ролчны дүрд тоглож байж таарсан юм.
18. Элвис каратэгийн хар бүстэй бөгөөд “Жаал хүү Галлахад” киноны зураг авалт дээр гараараа тоосго хагалах зэрэг үзэгдлийг орлон тоглогчгүйгээр хийж байсан гэдэг. Гэвч хуруугаа хугалснаар дээрх хэсгүүд кинонд багтаагүй байдаг нь харамсалтай.
19. Холливудад өнгөрүүлсэн долоон жилийн хугацаанд тэрээр сахлаа ургуулж, хятадаар ярьж, хэвлийн бүжиг хүртэл хийж үзжээ.
20. Хонолулуд 1973 оны нэгдүгээр сарын 14-нд хийсэн тоглолтыг нь дэлхийн 40 улсад хиймэл дагуулын холбоогоор шууд дамжуулсан нь түүхэнд анхдагч болон бичигджээ. Энэ тоглолт “Хавайгаас мэндчилж байна” баримтат кино болсон юм. Тоглолтоос нэг өдрийн өмнө шоуны бэлтгэл зургаан мянган үзэгчдийн өмнө хийгджээ. Учир нь Элвис олны өмнө бэлтгэлээ хийхийн тулд тэднийг танхимд оруулахыг хүссэн гэдэг.