Тэдэнд загас барьж өгдөггүй, загас барих аргыг зааж өгдөг

2015-07-02, 19:57
4,000
Нийт 60000 хүнийг англи хэл сурган төгсгөсөн 20 жилийн түүхт JET School of English нь үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж Академик Амжилтын Институтээ байгуулсан билээ. Тус Институтэд Академик англи хэл, IELTS, iBT TOEFL-ын шалгалтад бэлтгэх хөтөлбөрүүдийг санал болгодог. Харин оюутан залуучуудын зуны амралтыг тохиолдуулан 7-р сарын 31-нд эхлэх iBT TOEFL-ын шалгалтад бэлтгэх хөтөлбөртөө элсэлт авч эхлээд байна.
Тэдэнд загас барьж өгдөггүй, загас барих аргыг зааж өгдөг


iBT TOEFL-ийн шалгалтын тухай
iBT TOEFL-ийн шалгалт бол АНУ, Канадын коллеж, их дээд сургуулиудад элсэн орохыг хүссэн оюутнуудын англи хэлний чадварыг шалгах шалгалт юм. Шалгалт боловсруулах мэргэжлийн төв болох АНУ-ын Нью Жэрси мужийн Принстон дахь Боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг (ETS) байгууллагаас энэхүү шалгалтыг зохион байгуулж авдаг.

Шинэ iBT TOEFL-ийн шалгалт нь 2005 оны 9 дүгээр сараас дэлхий даяар авч эхэлсэн интернетэд сууриласан шалгалт (iBT) юм. Энэхүү шинэ хэлбэрийн шалгалт нь унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 хэсэгтэй.  Унших хэсгийн дараа 10 минутын завсарлагаа авч уг шалгалтыг ойролцоогоор 3,5 цагийн хугацаанд авдаг.



IBT TOEFL-ийн шинэ шалгалтын агуулгад бодит академик орчинд хэрэглэдэг үг хэллэгүүд туссан. АНУ-ын боловсролын байгууллагуудын орчинд ярианы болон бичгийн хэлэнд хэрэглэгддэг үг хэллэгүүдийг түүвэрлэх замаар Боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг (ETS) байгууллага шалгалтын агуулгыг боловсруулжээ.

Лекц, анги танхимд өрнөдөг хэлэлцүүлэг, багштайгаа уулзах цагийн үеэр үүсдэг яриа, судалгааны бүлгийн яриа болон номын сан зэрэг үйлчилгээний орчинд өрнөдөг харилцан ярианаас ярианы хэлний үг хэллэгийг түүвэрлэн авсан байна.

Бичгийн эхийг сурах бичиг болон бусад сургалтын материал дээр тулгуурлан боловсруулжээ. Хэлний чадваруудыг нэгтгэх юмуу эсвэл хослуулах зарим нэг даалгаврыг ярих, бичих хэсэгт оруулсан байна. Тухайлбал, оюутан өгөгдсөн эхийг уншиж, лекц сонсоод, дараа нь асуултанд бичгээр юмуу эсвэл амаар хариулж болно.

Хүмүүс бодит амьдралд хэлийг хэрэглэж буй байдлыг тусгасан цогц чадварыг шалгах иймэрхүү даалгаваруудыг оруулснаараа ирээдүйн оюутнуудын англи хэлний орчинд чөлөөтэй харилцаж чадах эсэхийг нь илүү бодитой хэмжих академик хөтөлбөр болсон юм.

JIAS-ийн хөтөлбөрийн давуу тал
 JET INSTITUTE FOR ACADEMIC SUCCESS Английн HAMPSTEAD англи хэлний сургуультай хамтран хамгийн сүүлийн үеийн сургалтын технологи дээр үндэслэн хөтөлбөрөө боловсруулсан учраас илүү шинэлэг, илүү шинжлэх ухаанч байдаг.

Хөтөлбөрийн агуулга





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.