1. Хөлийн тавхайХөлийн тавхайг зөөлөн болгохын тулд хэд хэдэн аспиринийг нунтаглаж нимбэг болон ус нэмэх хэрэгтэй. Ингээд үүнийгээ хөлийнхөө уланд түрхэж, уутаар ороох шаардлагатай. 10-15 минут үргэлжлэх бөгөөд дараа нь хөлөө эвэр үрэгчээр үрээрэй. Өөр бас нэг арга нь халуун усанд хэдэн ширхэг аспирин хийгээд хөлөө 20-30 минут дэвтээх хэрэгтэй. Ингээд мөн эвэр үрэгчээр үрэхэд та зөөлөн хөлийн ултай болох болно.
2. Амьтан хазсан үедШумуул хазах, улайлт өгөх, загатнах үед аспириныг ашиглаж болно. Үүний тулд загатнаж байгаа газар чийгтэй хөвөнгөөр аспиринаа үрээд дараа нь арчих хэрэгтэй.
3. Хувцсан дээрх хөлсний толбо арилгахХөлсний толботой хувцас угаахад аспирин танд туслах болно. Үүний тулд нэг стакан усанд 4 ширхэг аспирин ноогдохоор уусмалд хувцсаа 9 цаг дэвтээ. Дараа нь энгийн угаалгын нунтгаар угаагаарай.
4. Будагтай үсний өнгийг хадгалахҮсний
будгийг удаан хамгаалахын тулд хлораас хамгаалах хэрэгтэй болдог. Усан
санд орсны дараа үс хамгийн ихээр ганддаг учир усан сангаас гарсны дараа
6 ширхэг аспирин нэг аяга усанд найруулж, үсэн дээрээ түрхэх хэрэгтэй. Ингээд 15 минутын дараа шампуниар угаахад л болно.
5. Аккумлятор асаахХэрвээ таны аккумлятор асахгүй байвал хэдэн ширхэг аспирин аккумлятор руугаа хийгээрэй. Таны аккумлятор хүчилтэй бол энэ арга тохирно. Арга тун хялбар: ацетилсалицилын хүчил нь хүхрийн хүчилтэй урвалд орж, таны машины аккумляторт шаардлагатай байгаа цэнэг орох болно.
6. Цэцгийг удаан хадгалъя гэвэл...Цэцгээ аспирины уусмалтай усанд хийх бөгөөд энэ тохиолдолд цэцэг удаан хатахгүй.
7. Хөрсний мөөгИхэнхи ургамалд хөрсний мөөг хэмээх асуудал тулгардаг бөгөөд 1 аспиринийг нэг литр усанд найруулж услахад асуудалгүй болно.